Зуны халуун өдрүүд үргэлжилж хүн бүр сэрүүцэх боломжийг хайсаар байна.
Тэгвэл Youtube сүлжээнд нэгэн залуу хямд зардлаар агаар сэрүүцүүлэгч хийх аргыг туршиж үзсэнээ хуваалцжээ.
Түүнийг хийхэд сэрүүн хадгалагч сав, жижиг сэнс, PVC хоолой, хэсэг мөс байхад хангалттай юм байна.
Туршилтаар энэ сэрүүцүүлэгчээс +5 Цельсийн хэм орчим сэрүүн агаар гарч байгаа юм.
Зун дуусах болоогүй байна, бас энэ зун их халах шинжтэй тул оролдоод үзэхэд гэмгүй. Энэ шийдлийг богино хугацаанд 3 сая орчим удаа үзжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!