Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хүмүүс $150,000-ын төхөөрөмжөөр нисдэг болно

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 6 сарын 26
IKON.MN
Зураг зураг

Шинэ Зеландын Martin Aircraft компани хүнийг нисгэх зориулалттай $150,000-ын үнэтэй төхөөрөмжөө 2016 оны хоёрдугаар хагаст гаргах болсноо зарлажээ.

Сүүлийн 35 жилийн турш хөгжүүлсэн энэхүү төхөөрөмж нь 200 морины хүчтэй V4 бензин хөдөлгүүртэй ба 30 минутын хугацаанд нисэх боломжтой.

120 кг даацтай, 70 км/цаг хурдлах төхөөрөмж нь 1,000 метрийн өндөрт хөөрч чадна.

Martin Aircraft компани энэ төхөөрөмжийнхөө загварыг Парисын Агаарын Шоуны үеэр үзүүлжээ. Энэ үедээ үзэгчдэд Oculus Rift VR хиймэл бодит байдлын төхөөрөмж ашиглан нислэгийг орлуулан үзүүлсэн байна.

Тэд уг төхөөрөмжөө эхний ээлжинд аврах алба, цагдаа, түргэн тусламж зэрэг бага орон зайд хурдтай ажиллаж шаардлагатай хүмүүст хэрэг болно гэж үзэж байгаа юм.

Эх сурвалж: TheNextWeb