Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

“PLAYTIME 2015” энэ амралтын өдрүүдэд болно

С.Бадрал, iKon.mn
2015 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “PLAYTIME 2015” амьд хөгжмийн наадмыг энэ сарын 27, 28-нд “Монгол шилтгээн”-д зохион байгуулах гэж байна.

Тус наадам 14 дэх жилдээ зохион байгуулагдах бөгөөд Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэхэд зорилготой хэмээн зохион байгуулагчид онцлож байлаа.

Өдөрлөгт "Playtime", “Шинэ Давалгаа”, "Нааглихац" тайзнаа уран бүтээлээ барих Khalisee, The Tourists, Homosapien “Headline”, Mrs.M /Sing Like a Pro team/, Dj Mika D / A.V.E team/, DJ Tuvshin /Mint Out team/, Vibelist team, HiFi team нар уригдан  оролцох бөгөөд азтай хоёр хос  тодруулах аж.