Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.ДАШЦЭРЭН: СЭТГЭЛЭЭ ШИНГЭЭЖ БАРЬСАН БАРИЛГА ӨӨР БАЙДАГ

СУРТАЛЧИЛГАА
2015 оны 6 сарын 26
Сурталчилгаа
Зураг зураг

ЯГ Л ӨӨРӨӨ АМЬДРАН СУУЖ, АЖИЛЛАНА ГЭЖ БОДОЖ Л БАРИЛГАА БАРИХ ХЭРЭГТЭЙ.

“Мастер пропертис” компанийн ерөнхий захирал Ц.Дашцэрэнтэй ярилцлаа.

-Үл хөдлөх хөрөнгийн борлуултын салбарт танай компани нэгэнт танигдсан компани. Харин сүүлийн үед барилгын салбарт хүч түрэн орж байгаа талаар дуулдах боллоо. Танайх ямар төсөл дээр ажиллаж байна вэ, борлуултаар мэргэшсэн компани барилга руу ороход давуу тал юу байх бол?

-Үл хөдлөх хөрөнгийн худалдаа эрхэлдэг “Мастер пропертис” компани маань энэ салбарт ажиллаад олон жилийн нүүрийг үзсэн бас салбараа нэгэнт мэддэг болж, туршлагажжээ. Тиймээс бид “Мастер девелопер” компаниа байгуулж, “Pro ONE” төслөө эхлүүлээд ид барилгын ажил явагдаж байна. Энэ төсөл маань урьд өмнө байгаагүй олон давуу, шинэлэг талыг шингээсэн гайхалтай төсөл болно гэдэгт бид итгэлтэй байгаа. Борлуулалтын туршлагатай байх нь худалдан авагч юу хүсч байгааг бид мэддэг болсон гэсэн үг. Хэрэглэгч, худалдан авагчийн хүсч байгааг мэддэг мэргэжилтнүүд барилга барина гэдэг нь тэдний хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээнд нийцүүлж барилгаа барьж чадна гэдэг нь ойлгомжтой. Бидэнтэй борлуулт дээрээ хамтран ажиллахаар санал тавьсан зарим компаниуд ямар ч судалгаан дээр үндэслээгүй, хүмүүсийн эрэлт хүсэлт юу байгаа талаар анхан шатны ойлголтгүй тэгээд барилгынхаа үнийг хэд болохыг дуусгаж байгаад тооцоолж гаргана даа гэж хэлээд сууж байхыг харж л байлаа. Би ийм тохиолдолд хамтран ажиллах саналаас татгалздаг. Тэгж сэтгэлээ шингээгээгүй, худалдан авах хүмүүсийнхээ эрэлтийг мэдрээгүй барилгыг борлуулна гэдэг амаргүй. Сэтгэл шингэсэн барилга гэдэг тусдаа байдаг.

-Сэтгэл шингэсэн барилга гэхээр яг ямар байх вэ. Өндөр үнэтэй, чанартай бараа материалаар барина гэсэн үг үү?

-Бүх зүйлийг үнэтэй материалаар зодож хийлээ гээд сэтгэл шингэсэн барилга болохгүй. Бүх зүйлийг стандартын дагуу, яг тэнд нь амьдарч байгаа, ажиллаж байгаа хүмүүсийн энгийн хэрэглээг ч харгалзан үзэж, тооцоолж, сэтгэл зүрхээ шингээж бүтээж чадсан барилга ийм сэтгэл шингэсэн барилга болж чаддаг юм. Тухайн барилгыг барьж байгаа компани тухай барилгадаа оффислож байна уу, тэр барилгын компанийн эзэн тэр байшиндаа амьдарч байна уу, тэр болгоныг анзаарч нэг хараарай. Яг л өөрөө тэндээ амьдран сууж, ажиллана гэж бодож л барилгаа барих хэрэгтэй.

-Үнэндээ барилгыг хүмүүс ашиг олох гэж л барьдаг шүү дээ. Харин таны хэлж байгаа сэтгэлээ шингээж барина гэдэг тухай ойлголт сэтгэл хөдөлгөж байна шүү...

-Тэртээ тэргүй барилгын салбар ашигтай салбар. Та нэгэнт ашгийн тухай хөндсөн болохоор энэ талаар хэдэн үг хэлье. Ер нь ямар ч хүн хэзээ, хаана ямар байдлаар хөрөнгө оруулах талаар үргэлж бодож байдаг. Оруулсан хөрөнгө нь үнэ цэнээ удаан хугацааны турш алдахгүй байх, бас өсөн нэмэгдэж, үр өгөөжөө түргэн хугацаанд өгч байх нь чухал. Хөрөнгө оруулах хамгийн ашигтай гурван салбар гэвэл үл хөдлөх хөрөнгийн зах зээл, үйлдвэрлэл үйлчилгээний салбар, үнэт цаасны зах зээл байдаг. Манайд үнэт цаасны зах зээл төдийлөн хөгжөөгүй, тоглоомын дүрэм нь тодорхойгүй учраас ашиг олоход амаргүй байна. Үйлдвэр үйлчилгээний салбар ашигтай ч удаан хугацаанд тасралтгүй ажиллаж бага, сагаар хөрөнгөө нэмж байдаг. Харин үл хөдлөх хөрөнгийн салбар Монголд амжилттай хөгжиж байгаа салбар. Хөрөнгө оруулагч нартаа 100 хувиас дээш хэмжээний ашиг авчирдаг, үл хөдлөх хөрөнгө оруулсан хүмүүстээ ч өндөр хувийн ашиг дагуулдаг. Хамгийн гол нь эрх зүйн хувьд бүрэн хамгаалагдсан салбар учраас хөрөнгөө оруулахад айх зүйлгүй. Дээрээс нь барилгын салбарын эрэлт байнга байсаар байгаа учраас эрэлттэй салбар гэж ойлгож болно. Ийм байхад сэтгэл шингэсэн сайхан барилга барих талаар бодож чадахгүй байх нь дэндүү харгис хэрэг болно.

-Олон барилгын компанийн эзэд ингэж боддог байгаасай гэж эрхгүй хүсч байна. Танай компанийн хэрэгжүүлж буй төсөл ямар онцлогтой юм бол, хүмүүсийн эрэлт хэрэгцээг хэрхэн тусгаж байгаа бол өөрийн эрхгүй сонирхож байна л даа?

-Бид төслөө хэрэгжүүлэхийн өмнө өргөн хүрээнд хамарсан судалгааны ажил явуулсан юм. Тэгээд үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэж буй хүмүүст ямар төрлийн, ямар шаардлага хангасан барилга хэрэгцээтэй байгааг судалсан. Нийслэлийн хэмжээнд оффисын барилга үндсэндээ 35 байна. Дундаж хэмжээг нь 136 мянган м/кв гээд нэгд нь 100 м/кв гэж үзвэл 1360 компани л байртай байх нь. Багасгаад бодлоо гэхэд 2000 компани. Гэтэл манайд бүртгэлтэй аж ахуйн нэгжийн тоо 50 мянга шүү дээ. Дундаж түвшний компаниудад зориулагдсан оффисын байшин барих нь нийгмийн шаардлага болж таарсан. Тэгээд хүмүүсийн өгсөн санал асуулгыг нэгтгэж үзэхэд нэгдүгээрт байршил, дараа нь зогсоолын асуудал шийдсэн эсэх, үнэ нь боломжийн байх хэрэгтэй гээд гараад ирсэн. Цаашлаад байшингаасаа юуг хүсч байна гэхээр нэвтрэх чадвар буюу цахилгаан шатны тоо, СӨХ-ны үйлчилгээ нь сайн байх, банк, ресторан, кофе шоптой байх бүр мини супер маркет хүртэл байвал сайн гэж үзэж буй нь тодорхой болсон юм. Ингээд л бид энэ эрэлт хэрэгцээг нь бүгдийг нь тусгаж, шингээсэн барилга барих ажилдаа орсон доо.

 

-Тэгэхээр энэ бүх хүсэлтийг биелүүлнэ гэдэг амаргүй шүү дээ. Байршил нь сайн байлаа гэхэд зогсоолын асуудал нь шийдэгдсэн байх уу гээд. Нийслэлд зогсоол бол үнэхээр эмзэг болсон...?

-Манай “Pro ONE” төсөл бүгдийг хангасан. Үнэхээр үл хөдлөх хөрөнгийн хувьд байршил хамгийн чухал. Барилга маань хотын төвд хамгийн ойрхон, төв талбайгаас автомашинаар 4 минут, алхахад 15 минут хүрэхгүй зайд бизнесийн шинэ дүүрэгт сүндэрлэж байна. Гаднаа 150 автомашины зогсоолтой, дэргэдэх худалдааны төв 200 автомашины зогсоолтой гэхээр 350 болж байгаа биз. Ийм тооны зогсоолтой автомашины зогсоолтой оффисын барилга нийслэлд ч ховор болов уу. Одоо хүмүүс хаана уулзах вэ гэхээр зогсоолтой газар л уулзья гэдэг болж. Гэтэл гаднаа зогсоолгүй оффисын барилгууд олон байна. Тэгэхээр ийм газар оффислодог компани дээр хэн ирж ажил ярихыг хүсэх вэ.

 

-Бусад шалгуурууд?

-Бид үнийн маш боломжтой нөхцлөөр санал болгож байгаа. Бидний санал болгож байгаа нөхцөлөөр оффис худалдан авч үл хөдлөхөд хөрөнгө оруулалт хийвэл нэг жилийн дотор 100 хувийн үр өгөөж хүртэхээр тооцоо байгаа юм. Үл хөдлөх хөрөнгө тэр дундаа оффисын барилга хамгийн ашигтай байгаа. Сүүлийн арван жилийн судалгаагаар үл хөдлөх хөрөнгө тэр дундаа оффисын барилга дандаа өсч ирсэн байдаг. Сүүлийн жилүүдэд дундажаар 18 хувиар өссөн байдаг. Мөн мэргэжилтнүүдийн гаргасан тооцоогоор үл хөдлөх хөрөнгийн үнэ 2016 онд 15 хувь, 2017 онд 18 хувь, 2018 онд 20 хувиар өсөхөөр байгаа. Ер нь хөрөнгө оруулах хамгийн тохиромжтой үе яг одоо л тохиож байгаа гэдгийг дашрамд хэлмээр байна. Дээрх бүх хүчин зүйлийг тооцсон судалгаагаар манай төсөлд хөрөнгө оруулж худалдан авснаар дээр хэлсэн 100 хувийн өгөөж хүртэх боломжтой. Бид дэлхийд томоохон стандарт болж буй проперти менежментийг Монголдоо нэвтрүүлж байгаа бөгөөд хамгийн анх “Pro ONE” дээрээ хэрэгжүүлнэ. Ингэснээр манайд оффис худалдан авсан компаниуд цэвэрлэгээ үйлчилгээ, бичиг хэргийн ажилтны орон тоогоо хэмнэхээс гадна түрээслэх, борлуулах зэрэг бүхий л цогц үйлчилгээг даатгах бүрэн боломжтой. Бидний хэрэгжүүлж буй “Pro ONE” төслийн сэтгэл шингэсэн барилгыг санал болгохоос гадна сэтгэл шингэсэн үйлчилгээг ч үзүүлэх болно.

Худалдан авсан барилга байшиндаа сэтгэл хангалуун ажиллаж амьдрах шиг чухал зүйл хаана билээ. Та ч гэсэн сэтгэл ханамжтай байхыг хүсвэл

Pro ONE төслийг хэрэгжүүлж буй “Мастер пропертис”, “ Мастер девелопер” компанитай холбогдоорой. 

Утас: 99900184, 99900181

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.