“Жихади Жон” нэрээр танигдсан Исламын улс бүлэглэлийн хамгийн харгис алуурчдын нэг, хар багтай хүн сураг тасраад удаж байна. Барьцаалагчдын толгойг авах дүрс бичлэгийн гол баатар болдог энэ залууг Лондон хотын иргэн 26 настай Мохаммед Эмвази болохыг Английн тусгай албад зарлаад байсан юм.
Тэр өнгөрсөн нэгдүгээр сард Японы иргэн Кэнжи Готаг алсан аллагын бичлэг дээр гарснаасаа хойш дахиж ил гараагүй байгаа.
Тэгвэл АНУ-ын тагнуулчийн мэдээлснээр түүний хэн гэдэг нь мэдэгдсэн учраас Исламын улсынхан Жоныг нуухын тулд Ливи рүү шилжүүлсэн гэнэ.
Түүнийг АНУ тэргүүтэй холбоотнуудын агаарын цохилтонд өртөж амиа алдсан, эсвэл хүнд шархадсан байх гэсэн таамаглал яригдаж байсан юм.
Олон барьцаалагдагсдыг зэрлэгээр алсан Жихади Жоныг АНУ, Английн тагнуулынхан эрчимтэй мөрдөж байгаа ажээ.
Эх сурвалж: Sunday Express
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!