Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Циркийн сургуулийн барилгад гарсан галыг бүрэн унтраажээ

Д.Эрдэнэцэцэг, iKon.mn
2015 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд байрлах Циркийн сургууль шатсан хэрэг өчигдөр 21.00 цагийн үед гарч, бид мэдээлсэн билээ. Тэгвэл уг галыг 23-24-нд шилжих шөнийн 03.00 цагт бүрэн унтрааж дууссан гэж НОБГ-аас мэдээллээ.

Галыг унтраахад нийслэлийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 1, 2 дугаар тасаг,  Гал унтраах 14, 34  дүгээр анги, нийслэлийн Аврах ангийн 51 албан хаагч ажилласан байна.

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Раднаабазарын нэрэмжит тус циркийн сургуулийн /хуучин цирк/ дээвэр, дотор талд эд зүйлс шатаж байсан бөгөөд  гал түймрийг бүрэн унтраасны дараа тус сургуулийн эрхлэгч, дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн байцаагчид хэргийн газрыг хүлээлгэн өгсөн гэнэ.

Одоо гал түймрийн шалтгаан нөхцлийг тогтоохоор галын шинжээч нар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн  мөрдөн байцаагчтай хамтран хэргийн газар үзлэг хийж ажиллаж байна.