Хятадын нэгэн дунд сургуульд болсон дээсэнд орох тэмцээний бичлэг олон нийтийн сүлжээгээр хүчтэй тархаж байна.
Бичлэг дээр хэсэг сурагчид нэг минутын хугацаанд 200 удаа дээсэнд орохдоо яг нэг хүн шиг ажиллаж ганц ч алдаа хийхгүй байгаа нь гайхалтай.
Эндээс харвал Хятад хүүхдүүд багаасаа хэрхэн багаар ажиллахад сайн суралцдаг бололтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!