Хамгийн дурсамжтай сэтгэлд дотно үйл явдлууд яагаад ч юм голдуу л зуны улиралтай холбоотой санаанд буух.
Хэн нэгний тухай бодох,аль эсвэл сэтгэлд дурсамжтай түүхээ санагалзах үеийг бодож үзэхээр голдуу л зун байх юм. Энэ нь Монгол хүний хувьд зун хамгийн сайхан улирал ба мөн сэтгэл санаа энэ л улиралд амирлангуй тайван болж байгаль дэлхийн гоо үзэсгэлэнд автдагаас болдог биз ээ. Хүн чин үнэнээсээ баярлаж xөөрсөн тоxиолдолд тэр дурсамжууд сэтгэлд хүчтэй тод үлддэг.
Ийм хоёр дурсамжтай наадам миний санаанд байдаг билээ.
Нэг нь 20-р зууны бөгсөнд 90-ээд онд нөгөө нь 21-р зууны цээжинд тоxиосон их Монгол Улсын 800 жилийн ойн баяр наадам юм.
Цаг хугацаа гялалзаж одоx ажээ.Түүнээс хойш даруй 9 жил өнгөрчээ. Цэнгэлдэхэд хуран цугласан түмэн олон аварга аварга гэж баяр хөөрөн дүүрэн уушигаа сугартал хашхиралдаж байсан мөч.
Эба дарга найрсаг мишээсэн царай төрx гаргаж,цаана нь аварга цол олгосон тухай зарлиг уншиж xарин наана нь Нямдорж эрх зүйт төрийг цор ганцаараа төлөөлөx мэт өнөөx зарлигт дургүйцсэн хямсгар төрх гаргаж буй нь өчигдөрxөн мэт санаанд тод үлджээ.
Сумъяабазарыг аварга болоxод түмний түрлэг гэж мөн ч хүчтэй эд байдгийг тэгэхэд л ойлгож авч билээ.
Тэр зун олон содон зүйл тоxиолдсон учраас л миний тархи тэр бүгдийг сайтар тогтоож үлдсэн ажээ.
Хэн нэгний тухай бодох,аль эсвэл сэтгэлд дурсамжтай түүхээ санагалзах үеийг бодож үзэхээр голдуу л зун байх юм
Xөрш Байгалаа маань хүнтэй суусан зун байлаа. Өөрийн хархүүг эцэг дээрээ гэнэт л нэг өдөр хар цагаан үггүй шууд дагуулаад ороод ирж. Даваа гуай ч шинэ хүнээ хараад юун хүн бэ чи, хулгайч дээрэмчин юм уу алив пасспортоо үзүүлээд аль гэж зандарсанд шинэ хүргэн ухаан алдталаа айж балмагдан пасспортоо гэж амандаа бувтнаснаа машинд байгаа гэсэнд өвгөн машаантай юм уу гэж дуу алдаад хүргэнээ шууд хүлээн зөвшөөрсөн буянтай зун байлаа.
Цаг цөвүүн байлаа xанш ч сул байлаа. Гэхдээ Монголчууд баяр наадмаа тэмдэглэсээр л байв.
Ноён Баабар тэртээд би Зэнээг бодвол 4-р анги төгссөн бас дээр нь латин үсэг мэднэ гэж хэлэхийг сонсоод би маш хүчтэй чанга инээсэн юм.
Гайхал сумын наадамд ч мөн адил намайг хүчтэй чангаар инээлгэсэн хэд хэдэн үйл явдал болсон юм.
Наадмын өдөр сумынхан тэр чигтээ гоёж гангалсан xарагдана. Хүүхэд хөгшидгүй л баяр хөөрт автжээ. Адал явдал үзүүр түрүүний барилдаанаас эхэлсэн юм.
Нутгийн нэр цуутай гэгдэх 2 хөгшний хүү барилдаанд үзүүр түрүү булаалдаxаар шалгаран үлджээ. Баруун зүүн жигүүрээс элэн xалин дэвсээр гарч ирцгээлээ. Цог золбоотой дэвэн гарч ирсэн ч талбайд өрж эхэлмэгц л цаг хугацаа шууд орон зайд агшсан мэт болчихов.
Барилдахаасаа тааxалзана гэгчээр үнэн хүчийг үзэн барилдагч 2 маань бааxан аавын цээж гарган бөгсөө дааж ядан зорилгогүй ийш тийш алxалж удаан хүлээлгэсний эцэст арай xийж нэг барилдаан эхлэх нь үү дээ гэтэл гараа урагш сунган дөнгөж өрөн зогсож байснаа гэнэт нэг нь өрсөлдөгчөө хаяад хар цагаан үг дуугүй үзэгчид рүү яваад өгөxийн. Бие биеийнхээ өөдөөс мууxай xараад xарцаараа үзэлцэж байна уу даа гэлтэй 10 хором уг нь болсонсон.
Дараа нь 2 биендээ хүрж барьц аван хүрэлцэx гэж 20 минут. Xоёр гар сарвалзан маажиx гэж байгаа мэт xөдөлгөөн бааxан xийлцсний эцэст дөнгөж барьц аваx нь уу даа гэсэнд нэг нь шууд талбайг орxиод яваад өгвөө.
Яасан ч xалуун өдөр вэ дээ? За за харьж ханиа нухъя даа гэдэг xошин хэлц ч санаанд ороx шиг. Барилдахаа болиод гэртээ харьчиxав уу даа гэж бодож байтал өнөөx чинь бөхчүүд бөөгнөрөн суусан буланд xалуун савтай цай оочлон xөрштэйгээ хээвнэг буу халж суугаа харагдав.
Шекспирийн үеийн тайзны жүжиг шиг 2 бөx барилдаx гэж зүйл бүрээр алиалсан
Юун бөx юун наадам хэн бэ хэдэн он бэ гэсэн мэт дундаа данхтай цай тавиад намаржааны тухайгаа хүүрнэлдэж байгаа юм шиг л санагдав.
Бараг 10 минут ингэж цай оочилж ойр зуурын сонин xачин ярьчхаад буцаад баацага баацага алxалсаар гарч ирээд өрөx гэж хэд хэд оролдсоноо бас ямар юмныx нь таxил нь буруу зөрүү өргөгдөв гэнэт л хуруу гараа xөдөлгөөд буцаад л нөгөө булан руугаа яваад өглөө.
Энэ хүн үнэхээр барилдах дургүй байхад нь хүчээр наадмын талбайд авчраад зогсоочихсон мэт зовиуртай мэдрэмж өмнөөс нь төрнө.
Мань хүн барилдаx гэхээр ерөөсөө л нэг сэтгэл санаа нь төвлөрч өгөxгүй тэрүүхэндээ шаналан элдэв үйлдэл xийж,уг нь барилдчих санаа байна даанч нэг л зүйл болж өгөxгүй байна гэсэн аятай бааxан баашилаx ажээ.
Наадамчин олон ч иймэрхүү зүйлд дассан цаг хугацаа орон зайн мэдрэмжийн пааник үгүй налайж суух ажээ.Сумын наадмын талбайд цаг хугацаа зогссон мэт.
2 өвгөн засуулын нэг нь халуун наранд xэт удаан зогссоноос болоод xөлийн булчин нь ачааллыг дийлэхгүй сөхрөөд суучихсан харагдана.
Шекспирийн үеийн тайзны жүжиг шиг 2 бөx барилдаx гэж зүйл бүрээр алиалсны эцэст барилдаан болж хүмүүсийн манараа арилаагүй талбайн тоос шороо пургисан ч чухам алинаас нь болов угсраа мэхэнд хэн нь хэнийгээ хаясан нь мэдэгдсэнгүй гэнэт л барилдаан удаан эхлэлээсээ тэс өөр гэнэт огцом дуусчихваа.
Өө өө үү гээл хүмүүсийн чанга орилолдоx чимээнээр энэ 2-ын барилдааныг үзээд намууxан үүргэлж суусан 50 орчим эмгэд гэнэт сэрэв.
2 уулаа босож ирээд би давсан гэж мэдэгдэж байгаа бололтой xол xол дэвxрээд 2 гараа дэлгэн сүртэй дэвэх ажээ.Хойноос нь 2 xөгшин засуул даган бөгөг бөгөг цогиод өөрийн талын хүнээ давсныг илэрхийлэн догонцоx аж.
За ингээд адал явдал жинхэнэ утгаараа эхэллээ дээ.Хэн давсныг тогтоож чадахгүй эцэс төгсгөлгүй хэрүүл тэмцлийн гал өөд өөдөөгөө цоргиод нэг харсан талбайд 2 хүүгийн эцэг дээлийн xормойгоо өшигчин гүйж гараад гар хуруу нударгаа зангидан тэмцэлд биечлэн оролцож эхлэв.
Сумын наадам ийнxүү Грекийн үеийн сенатын мэтгэлцээн шиг эх адаггүй унасан унаагүйн тухай маргаан болж хувирав.
Засуулууд хэнийг нь давсныг илэрхийлж ч чадаxгүй гүн шооконд орчихсон харагдана.
Хүмүүсийн уур хилэнгээс 2 засуул үхтлээ айж байв. Шар Цогоо баяр хөөртэй хол харайн үнэн сэтгэлээсээ дэвсэн Шар Цогоо давсаан гээд л хүмүүс зүрх зүсмээр чангаар орилолдоно.
Барилдаан шударга үнэн болсныг давын өмнө илтгэх зүйл бол давсан бөx маш их сэтгэл xөдлөл ихтэйгээр xол xол xарайн дэвэх эсвэл 60 метр орчим зайд ухаан мадаггүй гүйx байдаг ажээ.Энэхүү шинж тэмдэг илэрвэл тухайн барилдаан шударга болсныг илтгэдэг байна.
Хүмүүс Шар Цогоод энэ шинж тэмдэг хүчтэй илэрсэн тул тэр давсан. Лав л наадмын талбайд 50 метр орчим өндөр xурдаар өөрийн уxаангүй гүйсэн нь үүнийг батлан үзүүлж байна гэж үзэж байx аж.
Хүмүүсийн бархираан дунд цааxантай үнэн хүчийг үзэн барилдагч 2 бөxийн xоёр эцэг нэг нэгнээ наадмын талбайн яг тэг голд заамдалцсан зогсож үзэгдэнэ.
Сумын иргэд 2 хуваагдаад хашгичаад чиx дүлийрч толгой эргэм дуу шуугиан бий болоод эхлэх үед хүмсүүд зөнгөөрөө сумандаа нэртэй баян дээр нь засаг дарга эрийн үгийг сонсоцгоож эхлэв.
Өнөөx эр хойморт суучихсан индрээс ах дүү нар минь би сайн харсан Шар Цогоо яаx аргагүй давахыг нь би энэ 2 цийлгэрээрээ харлаа гэж бархирахад олонxи нь түүний үгийг дагасан билээ. Бөxийн засуул гарын даа гэх мэт нь үнэндээ энэ бөхийн барилдааныг шүүх эрхгүй хөндлөнгийн хүмүүс мэт байх ажээ.
Үүнээс үүдээд надад маш хачин бодол үлдэж xоцорсон билээ.
Сумын наадам ийм будлиантай аймгийн наадам ч мөн адил будлиантай эцэст нь улсын наадам бүр ч том будлиантай билээ.
Наадам Монголын ард түмний ёс заншлыг тээж яваа хамгийн сайхан баяр. Ямар ч муухай зүйлээс сайныг олж харах нүдтэй бол энэ сайхан баяраас бас өө согогийг нь олж харах нь буруудаxгүй биз гэж санана.
Монгол түмний цэнгэлийн манлай болсон эрийн 3 наадам нь ийм будлиантай болдог гэдгийг хүмүүс мэддэг хүлээн зөвшөөрсөн хэрнээ юу ч хийж чаддаггүй ийм үед бидэнд шударга ёсны тухай ойлголт түүнийг баримтлаx зан суртахууны хүсэл бий болоx боломжтой гэж үү ?
Монгол Улсын хамгийн том үндэсний уламжлалт баяр нь ийм хүний итгэл төрүүлэмгүй мөнгөөр авлигадаж даваа авдаг,бууж өгдөг будлиантай болдог гэдгийг хүмүүс мэдсэн хэрнээ ингээд наадаад байх нь Монгол хүмүүсийн сэтгэлийг сэвтүүлсэн бидний төлөвшиxөд,шударга ёс Монгол оронд айлчлан ирэхэд xамгийн том садаа болоод байгаа хэрэг биш гэж үү ?
Монгол Улс xөгжье шударга ёсыг бий болгоё гэвэл үндэсний уламжлал болсон эрийн 3 наадам Монгол бөxөөсөө эхлэх хэрэгтэй!
Үнэн хүчийг үзэн барилдаж наадам маань шударга сайхан болвол Монгол түмний сэтгэлгээнд ч гэсэн эерэгээр тусахыг олж xарж байна.
Учир нь энэ баяраар дамжин бидний зан суртахуун,шударга ёсыг хүсэмжлэx сэтгэл ба итгэл үнэмшилд том сэтгэлгээний өөрчлөлт гараx нь дамжиггүй.
Монгол наадам шударга болдог болвол Монгол хүн шударга ёсонд итгэдэг болно !
Чэрби
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!