Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Наадмаар хэрхэн амрахыг Засгийн газар өнөөдөр шийднэ

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт болно. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын амралт хуулийн дагуу долоодугаар сарын 11,12-ны Бямба, Ням гарагт эхэлж, 13,14,15-ны ажлын өдрүүдэд үргэлжлэхээр байгаа билээ. 

Харин долоодугаар сарын 16,17-ны Пүрэв, Баасан гарагт ажлын өдрүүд таарч байна. Наадмын дараа хоёр хоног ажиллачихаад ахин хоёр хоног амрахаар болоод байгаа.

Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баяр наадмын өдрүүдээр ажил, амралтын өдрийг хэрхэн зохицуулах тухай хэлэлцэж, шийдвэрлэхээр болжээ.

Ямар шийд гарах нь одоогоор тодорхойгүй байгаа ч наадмын үеэр ажлын өдрүүдийг амралтын өдөр рүү шилжүүлж магадгүй байна. 

Ня Да Мя Лх Пү Ба Бя
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31