Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Чингис хаан" хувьсгал хийнэ

Өглөөний сонин
2015 оны 6 сарын 19
MorninigNews.mn
Зураг зураг

"Чингис хаан" шинэ салхин тээрэм дэлхийн эрчим хүчний салбарт хувьсгал хийнэ гэж Казахстаны “Express К" цахим хуудсанд мэдээллээ.

Салхин тээрмийн нэрийг хөрөнгө оруулагчдын нэг Арман Акмуханов өгчээ. Төслийг хэрэгжүүлэгч баг нь Константин Стахнов, Талгат Рахадилов, Ардак Бердибек нарын Казахстандаа нэр хүндтэй хөрөнгө оруулагчдаас бүрджээ.

Ардак Бердибекийн хэлснээр, энэ салхин тээрэм нь хүүхдийн морин тойруулгатай адил хэлбэртэй аж. Уг тээрэм секундэд 50 хүртэл метр хүчтэй хар салхийг сөрөх чадалтай. Таван метр диаметртэй "Чингис хаан" салхин тээрэм нь цагт 10 хүртэл киловатт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай байх аж.

Энэ салхин тээрэм хүчин чадлынхаа ердөө 30 хувиар ажиллахад л жилд 26 мянган киловатт эрчим хүч үйлдвэрлэх боломжтой гэнэ. Уг салхин тээрэм 4-5 жилийн дотор хөрөнгө оруулалтын мөнгийг нөхөж чадна гэж хөрөнгө оруулагчид үзэж байна.

Зураг