• 6 сарын 15, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

“Эрдэнэ Ресурс” 1.5 сая доллар босгов

С.Болд-Эрдэнэ
2015 оны 6 сарын 15
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс” компани хаалттай байдлаар 1.5 сая ам.доллар босгосноо Баасан гарагт мэдэгджээ.

Энэ сарын 4-нд тус компани эхний ээлжинд 1.15 сая ам.доллар босгосноо мэдэгдсэн бол хоёр дахь ээлжинд ойролцоогоор 350 мянган ам.доллар босгож чадсан байна. 

Тус компани нийт 10,714,286 ширхэг хувьцааг 0.14 ам.доллараар хөрөнгө оруулагчдад хаалттай байдлаар зарж, 1.5 сая ам.доллар босгожээ. Мөн хоёр хувьцаанд 0.16 доллараар нэг хувьцаа худалдан авах эрх олгогдож байгаа бөгөөд хэлцэл хаагдсанаас хойш 6 сарын дотор хүчинтэй аж.

“Эрдэнэ Ресурс” компани босгосон мөнгөө компанийн 100 хувийн эзэмшлийн алт-полиметалын “Алтан нар” төсөлд зарцуулах юм байна.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг