Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн зусланд ажиллах эмч, эрүүл ахуйч нарт сургалт зохион байгууллаа

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар , Хүүхэд гэр бүл хөгжлийн газартай хамтран нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зусланд ажиллах эмч, эрүүл ахуйч нарт "Хүүхдийн зуслангийн эрүүл мэндийн үйл ажиллагаа" сэдэвт  сургалт зохион байгууллаа. 

Сургалтаар Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа, эрүүл мэндийн чиглэлээр баримтлах журмын талаарх танилцуулгыг хийж, сүүлийн үед гараад буй улаан бурхан болон халдварт өвчнөөс сэргийлэх, халдварт өвчнийг оношлох мэдээллэх, тусгаарлах арга зүй, халдварт өвчний шалтгаант эмгэгүүдийн ялган оношлогоо, эмчилгээ, Яаралтай болон гамшгийн үеийн шуурхай бэлэн байдал, эрсдлийн үнэлгээ төлөвлөлт, насанд хүрэгсэд, хүүхдийн амилуулах ба лавшруулсан тусламж үйлчилгээний онол дадлага хосолсон сургалтыг тусгайлсан хөтөлбөрөөр явуулсан байна.

Мөн архи, тамхи, мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хэрэглээ өсвөр үе, хүүхэд залуучуудын дунд өсөн нэмэгдэж байгаа нь улс үндэстний аюулгүй байдалд үнэлж баршгүй хор уршиг учруулж болзошгүй байгааг мэргэжил нэгт эмч нарт таниулах, нийгмийн гаж үзэгдлүүдээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хор хохирол сөрөг үр нөлөөний талаар өсвөр үе, залуучуудад ухуулан таниулах ажиллагааг хэвшмэл сэтгэлгээгээр бус дэлхий дахины хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн явуулах, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө хамтран ажиллах талаар мэдээлэл хийсэн байна.

Сургалтанд нийт 18 зуслангийн дарга, эмч эрүүл ахуйч нар хамрагдаж, эмч нарт гэрчилгээ гардуулсан байна.