• 6 сарын 14, Бямба
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Нямгэрэл: Нүүрсний экспорт сэргэж, эрчимжих нөхцөл байдал үүссэн

ikon.mn
2015 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн уурхайн Ерөнхий захирал Н.Нямгэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-“Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн жил 5.7 сая тонн нүүрс борлуулсан. Энэ онд үүнээс хоёр дахин их буюу 11 сая тонн нүүрс олборлож, экспортод гаргахаар төлөвлөж буй. Одоогийн байдлаар хэчнээн тонн нүүрс олборлож, хэдийг нь экспортод гаргаад байна вэ?

-Нүүрсний экспортын хэмжээ өнгөрсөн жил 2013 оныхоос хоёр дахин өссөн. Үүнийг дагаад борлуулалтын орлого ч нэмэгдсэн. Тодруулбал, өнгөрсөн онд борлуулалтын орлого 400 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ он гарсаар эхний хагас жилийн хугацаанд хоёр сая тонн нүүрс экспортлоод байна. Хэдий зах зээлийн хандлага сайжраагүй ч оны хоёрдугаар хагаст нүүрсний экспорт сэргэж, эрчимжих нөхцөл байдал үүссэн. 

Өнөөдрийн байдлаар агуулахад худалдахад бэлэн байгаа буй нүүрсний хэмжээ ойролцоогоор 2.5 сая тоннд хүрсэн. Үүний 1.5 сая тонн нь Баруун Цанхийн нүүрсний агуулахад, үлдсэн нь Зүүн Цанхид бий. Цанхийн зүүн болон баруун уурхайд хөрсийг нь хуулж олборлоход бэлэн болсон нүүрсний хэмжээ 1.8 сая тонн бөгөөд нийтдээ уурхайн хэмжээнд 4.3 сая тонн нүүрс манайд бэлэн байна. 4.3 сая буюу 140.1 сая ам.доллар болж байгаа. 

-Тэгэхээр “Чалко” компанид төлөх өрийг дарах нүүрс аль хэдийнэ бэлэн байгаа гэсэн үг үү?

-“Чалко”-гоос 2012 онд зээлсэн 350 сая ам.долларын үлдсэн өрийг Цанхийн зүүн уурхайгаас олборлосон нүүрсээрээ дарж байгаа. Үндсэндээ өр төлөх тал дээр ямар ч асуудал байхгүй. 

  -“Эрдэнэс Тавантолгой” компани нэг тонн нүүрснээс ойролцоогоор хэдий хэмжээний ашиг олж байгаа вэ. Нүүрсний борлуулалт хоёдугаар хагаст сайжрах боломж хэр байна вэ?

-Манай нүүрсний үнэ өрсөлдөх чадвараараа тийм ч муу байхгүй байгаа. Энэ оны эхний улирлын тайлангаар компанийн үйл ажиллагааны ашиг 34 тэрбум, цэвэр ашиг 3.3 тэрбум төгрөгийн дүнтэй гарсан. Хэдийгээр валютын ханшийн зөрүү гарсан ч ийм хэмжээний цэвэр ашигтай ажиллаж байна гэдэг нь цаашид компанийн үйл ажиллагаа доголдохгүй байна гэсэн үг. 

Харин нүүрсний борлуулалт жилийн хоёрдугаар хагасаас сайжрах төлөв нэг их харагдахгүй байгаа ч гэсэн манай компани нүүрсний зах зээлд өрсөлдөхүйц үнэ санал болговол борлуулалтын хэмжээ өсөхөөр харагдаж байна. Хятадын гангийн үйлдвэрлэлийн зах зээлд жаахан ч гэсэн сэргэх төлөв ажиглагдаж байгаа. Мөн одоогийн мөрдөгдөж байгаа гэрээний үнийг хоёр тал харилцан тохиролцож тодорхой хувиар багасгахад борлуулалт нэмэгдэхээр төлөв байдал харагдаад байгаа юм.

Зах зээлээ өргөтгөж ОХУ руу борлуулалт хийж эхэлсэн

 

-Цанхийн зүүн уурхайд олборлолт явуулж байсан Австралийн “Макмахон” компанитай байгуулсан таван жилийн гэрээ хэзээ дуусгавар болох вэ. “Макмахон” компанийн үйл ажиллагаа нь түр зогсоод байгаа, одоо эхэлсэн үү?

-Гэрээ хэлцлийн улмаас “Макмохан” компанийн хувьд Цанхийн зүүн уурхайд олборлолтын үйл ажиллагаа эхлээгүй, зогссон хэвээр байна.

Харин Цанхийн баруун уурхайд “Хишиг арвин индустриал”, “Мера”, “Уул уурхайн үндэсний олборлогч” компаниудын “Монгол уурхайчид” түншлэлийн олборлолтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа.

Энэ оны эхний таван сарын байдлаар 2.2 сая тонн нүүрс олборлож төлөвлөгөөт ажлаа хэвийн хэмжээнд гүйцэтгэн ажиллаж байна. “Монгол уурхайчид” түншлэлтэй олборлолтын өөрийн өртгийг бууруулах чиглэлээр ажилласаны үр дүнд  өөрийн өртөг багассан нь манай нүүрсний үнийн зах зээлд өрсөлдөх чадварт сайнаар нөлөөлж байгаа. 

-Компанийн зүгээс нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлэх, өрөө хурдан дарахаар ямар арга хэмжээ аваад байна вэ?

-Компанийн зүгээс нүүрс борлуулалтын хэмжээг нэмэгдүүлэхийн тулд худалдан авагч компаниудын нүүрс тээвэрлэх машины тоог нэмэгдүүлсэн. Мөн компани дээрээ нүүрс ачилтыг 24 цагаар хийж гаалийн бүрдүүлэлтийг тодорхой цагийн хуваарьт оруулж ажиллаж байна. 

-“Чалко”-гоос гадна өөр ямар компанид нүүрсээ зарж байгаа вэ? 

-Манай компани “Чалко” компаниас өөр хэд хэдэн компанитай нүүрс худалдан борлуулах гэрээ хийж түүний дагуу борлуулалтын ажил хэвийн хэмжээнд явагдаж байна.

Баяннуур Пүүшин коул индустриал, Wulate zhoungql alion resourses компаниудтай гэрээний дагуу нүүрс нийлүүлэлт хийж байгаа. Эдгээрээс гадна зах зээлээ өргөтгөж ОХУ руу борлуулалт хийж эхлээд байна. 

Үнэ унаснаас борлуулалт тодорхой хэмжээгээр буурсан

 

-“Эрдэнэс Тавантолгой” компани энэ оны эхний улиралд Монголын нийт гаргаж байгаа нүүрсний 57 хувийг экспортолсон. Энэ эрчээр явбал оны эцэст 11 сая тонн нүүрс экспортод гаргаж чадах болов уу?

-Манай компанийн зүгээс энэ оны эхний улиралын байдлаар 1.8 сая тонн нүүрс экспортолсон нь Монгол Улсын экспортолсон нүүрсний 57 хувийг дангаараа хангаж ажилласан үзүүлэлт болсон.

Харин өнгөрсөн хоёр сарын хугацаанд Хятадын зах зээлд коксжих нүүрсний үнэ огцом унаснаас болж борлуулалт тодорхой хэмжээгээр буурсан. Компанийн зүгээс энэ байдлыг худалдан авагч талтай харилцан ярилцаж борлуулалтаа цаашид улам нэмэгдүүлэх бүх талын арга хэмжээг авч ажиллаж байгаа.

-Уурхайд тээвэрлэлтийн хэчнээн компани үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Өнөөдрийн байдлаар уурхай дээр худалдан авалт хийж байгаа гурван компанийн 1580 тээврийн хэрэгсэл шинэчилсэн бүртгэлд хамрагдаж нүүрс тээвэрлэлтийн ажил хийж байна.

-Уурхайд нийт хэчнээн хүн ажиллаж байгаа вэ. Үүний хэд нь орон нутгийн иргэд вэ?

-Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт Цанхийн уурхайн олборлолтын үйл ажиллагаанд нийт 471  ажилтан ажиллаж байгаагийн 33.1 хувь нь Өмнөговь аймгийн иргэд байна.

Үүнээс Цогтцэций сумаас компанид нийт 60 ажилтан ажилладаг. Энэ нь компанийн ажилтны 12.7 хувийг эзэлж байна. Төсөл дээр хамтран ажиллаж байгаа туслан гүйцэтгэгч болон манай компанийн нийт ажилтны тоог сонирхож байгаа бол 2,998 орчим ажилтантай.

Нүүрсний өртгийг тодорхой хувиар бууруулж чадсан

 

-Нүүрсний салбар хамгийн хүнд үетэйгээ нүүр тулсан гэдэгтэй та санал нийлэх үү. Дөрвөн жилийн өмнө оргил цэгтээ хүрч байсан коксжих нүүрсний үнэ бараг гурав дахин хямдарчихсан. Ийм нөхцөлд “Эрдэнэс Тавантолгой” ХК ашигтай ажиллах, уурхай хэвийн үйл ажиллагаа явуулахад ямар саад бэрхшээл учирч байна вэ?

-Санал нийлж байна. Монголын эдийн засагт буй болсон хүндрэлийн гол хүчин зүйлсийн нэг нь уул уурхайн салбар дахь бэрхшээл. Бүр тодруулбал ашигт малтмалын үнийн уналт.

Өнгөрсөн жилүүдийн эдийн засгийн 17 хувийн өсөлтийг бий болгоход нүүрсний экспорт голлох үүрэг үзүүлж байсан бол өнөөдөр байдал эсрэгээрээ болоод байна. Гэхдээ нүүрсний салбарын орлого буурсан нь зөвхөн Хятадын худалдан авалтын бууралтын үзүүлэлт, гадаад хүчин зүйлүүдээс илүүтэйгээр манай улсын дотоод хүчин зүйлсүүдээс их шалтгаалж байгаа тухай судлаачид өгүүлж байгаа.

Тийм болохоор үүнийг сайтар тунгааж бодох шаардлагатай. Энэ өнцгөөс харахад Хятад улс олон улсын нүүрсний хамгийн том зах зээл нь хэвээрээ байгаа. Энэ өрсөлдөөнд тэсч үлдэхийн тулд Монгол Улс нүүрсээ борлуулах боломжоо бусдад алдахгүйн төлөө тэмцэх ёстой. 

-Тулгамдсан асуудлыг хэрхэн нааштай байдлаар шийдэж байна вэ?

-Дотооддоо боловсруулаад нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргавал илүү ашигтай ч манай компанийн хувьд нүүрсний үнэ ийм бага байгаа нөхцөлд олборлолтын хэмжээгээ огцом нэмэгдүүлж нийлүүлэлтийг өсгөснөөр нэг тонн нүүрсний өөрийн өртгийг бууруулж, зах зээлээ хадгалж үлдэх гарц хамгийн түрүүнд харагдаад байгаа юм.

Дээр нь Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замыг нэн яаралтай ашиглалтад оруулах,  одоогийн авто замаар тээвэрлэж байгаа өртгийг багасгах үнийн санал оруулж Хятадын зах зээл дээр бусад орнуудтай  өрсөлдөнө гэсэн үг.

Чалкотай байгуулсан гэрээний нөхцлүүдийг дахин авч хэлэлцэн гэрээнд өөрчлөлт оруулсан. Цагаан хадны гаалийн түр боомтыг татан буулгаж уурхай дээр гүний гааль байгуулан уурхайгаас шууд Гашуун сухайтын боомтоор нүүрс тээвэрлэлтийн ажлыг хийснээр нүүрсний өртгийг тодорхой хувиар бууруулж чадсан.

Цанхийн баруун уурхайг нээж нүүрс олборлолтын хэмжээг нэмэгдүүлж, бага өртгөөр нүүрс олборлож “Чалко”-гоос өөр бусад хэрэглэгчдэд Хятадын зах зээлд нийлүүлж ашигтай ажиллах нөхцлийг бий болгон ажиллаж байна.

Солонгосын хөрөнгө оруулалтаар судалгааны ажил үргэлжилж байна

-Нүүрс угаах үйлдвэр, угаах үйлдвэрийн ус хангамж, төмөр зам, авто зам зэрэг том төслүүд ямар шатандаа байна вэ? 

-Нүүрс угаах үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулж батлуулсан. Хэдийгээр усны асуудлаар тодорхой шийдлүүд гарсан ч гэсэн бид ус ашиглахгүйгээр нүүрс боловсруулах, нүүрсийг хуурай аргаар буюу элс ашиглан боловсруулах технологийг 2013 оноос “Нагата” инженеринг компанитай хамтран хийсэн.

Нүүрс болон элсний дээжний шинжилгээ судалгааны ажлууд бүрэн хийгдэж дууссан. Уг үйлдвэрийн давуу тал нь усны ямар ч зарцуулалт байхгүй, байгаль орчинд ээлтэй технологи юм.

-Метан хий боловсруулах туршилтын үйлдвэр байгуулах талаар өмнө нь яригдаж байсан. Энэ ажил одоо үргэлжилж байгаа юу?  

-Монгол Улс 2008 онд “Олон улсын метан хийн хамтын ажиллагааны” байгууллагад  элссэн. Энэ үүднээс Солонгосын “Кo Gas Corporation”-тай хамтран 2013 оноос Тавантолгойн уурхайн талбайд метан хийн судалгааны ажлыг эхлүүлсэн.

УИХ-ын дарга З.Энхболдын БНСУ-д хийсэн айлчлалын үеэр Солонгосын төрийн өмчит “Кo Gas Corporation”-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Солонгосын “Кo Gas Corporation”-ийн хөрөнгө оруулалтаар судалгааны ажил үргэлжилж байгаа.

 

Ярилцсан: Б.Баяртогтох

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [65.49.14.146] 2015/6/21
Тийм их үр ашигтай ажиллаад, мундаг аваад явж байгаа юм бол төр яагаад хөрөнгө оруулагч хайж тендер удаа дараа зарласан бэ?
0 | 0 Хариулах
Зочин [202.70.34.114] 2015/7/2
ter bol ene zahiralaas bish turuus ulchturchduus asuuh zvil bishvv ashigtai bgaa uchraas huvid ugch uursduu ideh gej....
0 | 0 Хариулах
Bataa [103.10.23.12] 2015/6/17
manai uurhai mongoldoo 1-rt oroh uurhai shuu.nuursnii une osvol mongoliin ard tumniig jinhene utgaar ni bayjuulna gedegtei hen ch margahgui.
1 | 0 Хариулах
tulga [65.49.14.146] 2015/6/21
mongolin ard tumniig bayajuulna ni ch geh shig. delhii deer yamar ch uurkhai ard tumniig bayajuulsan tuuh bhgui shu
0 | 0 Хариулах
Зочин [202.131.244.210] 2015/6/15
ene 5n tolgoi darag nar uursduu l sain ajilaad baiga yum shig l yrih yum aa neree ter mongol uurhaichind l buh achaag nuuruundaa uur ch ywdag gesen shuu de gazar deereen ch ochij uzsen tiim baina l ee
0 | 0 Хариулах
ЭрдэнэсТТ ажилчин [112.72.11.67] 2015/6/13
Манай компани ийнхүү сайн ажиллаж байгаа нь монголчууд бид эв санаагаа нэгтгэвэл юуг ч хийж бүтээж чадна гэдгийг харуулж байна. Миний монголчуудаа биднийг дэмжээрэй!
2 | 0 Хариулах
ETT ajilchin [112.72.13.97] 2015/6/15
Bitgii hudlaa yari l daa adaglaad ymar camptei bilee dee. Ym bolgon dr hudlaa yarih ym
1 | 1 Хариулах
Зочин [103.11.194.70] 2015/6/17
kempeer ajil hiihuuu? kempiin honogloh or chinii am'darliin zorilgo uu kkk
0 | 0 Хариулах
Эрдэнэ.С. [103.10.21.46] 2015/6/12
"Эрдэнэс Таван Толгой" хамгийн хариуцлагатай, шилдэг компани болох ёстой. Манай компани нийгэмд бүх талаараа үлгэр үзүүлж чадах компаний засаглалыг жинхэн утгаараа нь хэрэгжүүлэх хэрэгтэй. Та бүхэндээ амжилт хүсье. Ирээдүйгээ өөдрөгөөр харцгаая.
1 | 0 Хариулах
Нүүрс хэрэггүй болно [202.131.249.122] 2015/6/12
Манай дарга нарыг бялуугаа хуваах гэж хэрэлдсээр байтал удахгүй дэлхий нийтээрээ нүүрс ашиглахаа болих нь байна шүү. Эхний ээлжинд эрчим хүчийг өөр аргаар гаргаж эхэлж байхийн
1 | 0 Хариулах
hudalchidaa [103.11.194.70] 2015/6/17
bitgii hudal yari, 18 r zuunaas ehelsen onoliin yaria!!, E5Tolgoin ezemshij baigaa nuursnii ord bol metalliin uildveriin talh bolson ondor gradus gargadag nuurs une n' 200 jildee buurahgui!! Erchim huchnii huren nuurs une n buurah ch osoh uye baidag erdiin uzegdel!
1 | 0 Хариулах
Зочин [112.72.13.40] 2015/6/11
iim yyrhaig iiim baga ashigtai ajilyylj bna gdg myndag yhaan shu kkk
3 | 0 Хариулах
Зочин [202.131.235.234] 2015/6/11
tavantolgoig huvichilsan barag deer
0 | 1 Хариулах
Зочин [27.123.214.108] 2015/6/11
Amjilt husei
0 | 0 Хариулах
Зочин [202.131.235.234] 2015/6/11
овоо доо, манайХАН
0 | 0 Хариулах
Зочин [202.131.235.234] 2015/6/11
Тавантолгойн асуудлыг урагш нь явуулах хэрэгтэй. Нүүрсний үнэ улам унана. Тиймээс хурдан ашиглах нь зүйтэй.
1 | 1 Хариулах