• 6 сарын 14, Бямба
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

Aspire Mining 4.4 сая долларын хөрөнгө оруулалт татлаа

WWW.GAULI.MN
2015 оны 6 сарын 11
Gauli
 

Тус компани нь өөрсдийн хэрэгжүүлж буй Нүүрстэй, Овоотын нүүрсний орд газрыг хөгжүүлэхэд зориулж нэг бүр нь 0.02 долларын үнэтэй хувьцаа гарган, 4.4 сая долларын хөрөнгө оруулалт татлаа.
Энэхүү хөрөнгийг Northern Railways ХХК хэлэлцээр хийж хамтран ажиллахад зарцуулах юм.

Өнгөрөгч тавдугаар сард Төмөр замын концессийн гэрээ байгуулах Монголын талын ажлын хэсгээс төмөр зам барих ажлыг эхлүүлэх урилгыг хүлээн авсан юм. Ажлын хэсэг нь Зам тээвэр, Байгаль орчины яам болон Хөрөнгө оруулалтын агентлагаас бүрдсэн байгаа аж. Мөн Хятадын Төмөр зам 20 Групптэй төмөр зам барих ажилд техникийн дэмжлэг авахаар гэрээ байгуулсан билээ. 
Компани нь 2015 онд Нүүрстэйн ордод хайгуулын ажлыг эхлүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд төмөр замын асуудлыг шийдэхэд мөн адил анхаарлаа хандуулж байна. 
Овоотын нүүрсний орд нь одоогийн байдлаар ЖОРК-ийн тайлангаар 255 сая.тн нүүрсний нөөцтэй нь тогтоогдсон ба Таван толгойн дараа орох сайн чанарын коксжих нүүрсний орд юм.
2018 онд эхний олборлолтыг хийхээр төлөвлөсөн ба эхний ээлжинд жил бүр 5 сая тн нүүрс олборлох, цаашдаа 10 сая тн-ыг олборлохоор төлөвлөжээ.

Эх сурвалж: www.proactiveinvestors.com

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.170.80.25] 2015/6/11
Good
0 | 0 Хариулах