АНУ-ын эрдэмтэн, судлаачид цаазлуулсан гэмт хэрэгтний цогцсоор дутагдаад ирэхээр тэдгээрийг хулгайлдаг байв. Өөрөөр хэлбэл “Амилсан хүмүүс”-ийг хэн нэгнээр хулгайлуулахын тулд мөнгө төлдөг байсан аж.
Энэ бол XVIII, XIX зуунд болж байсан явдал. Тэгвэл одоо байдал өөрчлөгджээ.
Оюутан, судлаач нарт хүний бие цогцос хэрэгтэй байсаар байна.
Оюутан, судлаач нарт хүний бие цогцос хэрэгтэй байсаар байна. Бие цогцсоо шинжлэх ухааны төлөө хандивлах хүсэлтэй хүмүүс гол нийлүүлэгчид нь байдаг аж. Энэ нь саяхныг болтол анагаах ухааны хэрэгцээнд хангалттай байв.
Гэвч анагаахын их сургуулиудын судалгаа шинжилгээ нэмэгдэхийн хэрээр зөвхөн их сургуулиуд бус, мөн эмнэлгийн судалгааны хувийн үйлдвэр, эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг компани, мэс заслын сургалтын төвүүдэд хүний бие, эрхтэн, эд эс улам бүр хэрэгтэй болсоор байна.
Энэ эрэлт хэрэгцээний улмаас АНУ-д шинэ зах зээл буюу цогцос, эрхтний худалдаа, наймааны бизнес цэцэглэх болжээ.
Компанийн менежер Гарланд Шревс “Энэ бол гэр бүлийн компани. Нийт ,40 орчим ажилтантай. Эхнэр, хүүхэд минь ч ажилладаг” хэмээн ярилаа. Research for life нь гоё ганган байшинтай, энгийн албан өрөөтэй компани аж.
Энд ирж буй бие цогцоснууд бүгд хандивын, сайн дурынх байдаг. Олон хүн оршуулгын болон чандарлалтын зардлаас зайлсхийхийн тулд ийм сонголт хийдэг ажээ. Сайхан инээмсэглэлтэй, нүдэнд дулаахан 50 орчим настай ноён Шревс энэ бизнесийг эхлүүлэхээсээ өмнө оршуулгын бизнесийн салбарт 36 жил ажиллажээ.
“Биднийг цогцосны банк гэж нэрлэдэгт зарим хүн дургүй байдаг. Амьдрал дээр та ердийн банканд очвол тэнд юу байх вэ? Мөнгө л байна. Харин цогцосны банканд очих юм .бол цогцос л байх нь ойлгомжтой” хэмээн тэрбээр өгүүлэв. Research for life компанид худалддаг цогцос, эд эрхтэнүүд шилжүүлэн суулгах мэс засалд зориулагдаагүй.
Зөвхөн анагаах ухаан, судалгаа шинжилгээнд ашигладаг бөгөөд их сургуулиудаас гадна эрдэм шинжилгээний төвүүд худалдан авдаг аж. Тус компани бараа бүтээгдэхүүнээ сайн дурын үндсэн дээр хүлээж авдаг. “Бие цогцсоо хандивлах шийдвэрийг тухайн хүн, ар гэр нь өөрсдөө гаргадаг. Бид хэн нэгнийг хүчилдэггүй, шарилаас цогцос хулгайлах гэсэн ойлголт байхгүй. Одоогоор манайд 80 орчим цогцос байна” хэмээн Шревс ярилаа.
Тус компани цогцсыг хүлээж аваад эхлээд хөргөгчинд хадгалдаг. Дараа нь цуснаас нь дээж авч сүрьеэ, элэгний вирус болон бусад халдварт өвчин байгаа эсэхийг шалгаж, ерөнхий байдал нь ямар байгаа,ямар хэсгүүдийг нь худалдаж болохыг судалж тогтоодог. Оршуулгын газарт нутаглахаасаа өмнө шинжлэх ухаанд бие цогцсоо хандивлах хүсэлтэй хүмүүс үргэлж олддог аж.
Тэд бие цогцосноос мөнгө олдоггүй, харин худалдан авагчид нийлүүлсэн үйлчилгээнийхээ хөлсийг авдаг ажээ. Цогцосны зарагдахгүй хэсгийг чандарлаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгдөг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|