АНУ-ын FDA (Food and Drug Administration) хүнс, эмийн хяналтын байгууллага анх удаагаа АНУ-д зарагдаж байгаа тахианы мах их хэмжээний хүнцэл агуулж байгааг хүлээн зөвшөөрсөн байна.
Энэ химийн бодис нь хорт хавдар үүсгэх гол шалтгаан болдог ба тун нь хэтэрвэл хүнийг үхүүлэх чадалтай гэнэ.
Гэтэл Америк тахианы 70 гаруй хувьд хүнцэлийн хэмжээ хэтэрсэн байгааг нотолжээ.
Эмийн үйлдвэрүүдийн гаргаж байгаа тахианд зориулсан тэжээлд энэ бодисыг нэмснээр тахианы мах илүү өнгөлөг, тарган харагддаг тул борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд тахианы аж ахуйнууд өргөн хэрэглэдэг аж.
Үүнтэй холбоотойгоор FDA байгууллага Pfizer компаний хүнцэл агуулсан Roxarsone тэжээлийг үйлдвэрлэхийг нь зогсоожээ.
Учир нь шинжилж үзсэн тахиануудын тал хувийнх нь элгэнд Roxarsone-д агуулагддаг хүнцэл илэрсэн байна.
Сонирхолтой нь FDA байгууллага тахианы махан дахь хүнцлийн хэмжээ зохих түвшинд байгаа, эрүүл мэндэд аюул учруулахгүй хэмээн үргэлж хамгаалдаг байснаа ийнхүү яаралтай арга хэмжээ авч эхэлжээ.
Pfizer компани хүнцэл агуулсан бүтээгдэхүүнийхээ нийлүүлэлтийг энэ долдугаар сарын эхээр зогсооно гэдгээ амласан байна. Энэ хооронд тахианы аж ахуйнууд орлуулах бүтээгдэхүүнийг олж шийдвэрлэх ёстой гэнэ.
Ингэж өнгө оруулсан тахианы мах тод ягаан өнгөтэй байдаг гэж зарим хэвлэлд мэдээлжээ.
Эх сурвалж: msn.com, fda.gov
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!