Коронавирусийн халдвар хил дамжин орж ирж болзошгүй тул Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын дарга, улсын Ерөнхий байцаагч Ш.Раднаасэд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай Албан даалгаврыг хилийн боомтууд дахь Мэргэжлийн хяналтын алба, хэлтэст өмнө нь хүргэсэн.
Тэгвэл өнөөдөр мөн аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газруудад халдварт өвчний үед шаардагдах эм, урвалж бодис, оношлуур, ариутгал, халдваргүйтгэлийн бодис, эмнэлгийн багаж, хэрэгслийн нөөцийг орон нутгийн түвшинд бүрдүүлэх, нарийн судлагдаагүй, нас баралт өндөртэй коронавирусийн халдварын талаар эмнэлгийн мэргэжилтнүүд, иргэдэд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгаа хийх, эрүүл мэндийн байгууллагууд халдварын сэргийлэлт, хяналтаа сайжруулж ажиллахыг албан тоотоор үүрэг болголоо.
Коронавирусийн халдвараар дэлхийн улс орнуудад 1250 хүн өвчилж 449 хүн нас бараад байна. Манай иргэдийн хамгийн их зорчдог улсын нэг болох БНСУ-д гэхэд л 108 хүн өвчилж есөн хүн нас бараад байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!