Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгост Корона вирусийн улмаас 9 хүн амиа алджээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгост хурдтай тархаад буй Корона вирусийн халдварын улмаас 9 хүн амиа алдаж, 108 хүн халдвар авсан гэдэг нь лабораториор батлагдаж, 2,000 гаруй сургууль үүдээ түр бариад байна. Мөн вирусийн улмаас  2,800 хүнийг тусгаарлажээ.

Өмнөд Солонгосын хувьд тус вирусийн халдварыг ихэвчлэн насанд хүрэгчид авч байгаа бөгөөд хамгийн залуу нь 16 настай хүү байгаа аж.

Мөн тус улсын төр засгаас вирустай эрчимтэй тэмцэж байгаа хэдий ч нийгэмд айдас их бий болсныг мэдэгдсэн байна.

Коронавирусын тохиолдол дэлхийд анх гурван жилийн өмнө бүртгэгдсэн бөгөөд одоогоор сайн судлагдаагүй байгаа юм. Ямартай ч хүнээс хүнд маш хурдан дамжиж, халдварладаг нь тогтоогдсон билээ. 

 

Эх сурвалж: CNN

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.