Сүүлийн үеийн автомашинууд эйр кондишнээр тоноглогдох болсон бөгөөд манай орны хуурай, тоосжилттой нөхцөлд хэрэглэхэд тохиромжтой юм.
Зарим хүмүүс эйркондишнийг хэрэглэх нь биед муу мэтээр ярьдаг бөгөөд энэ нь ор үндэсгүй юм.
Харин эйр кондишний доторх хөргөлтийн шингэн нь ил задгай үедээ биед нөлөө үзүүлэхээс биш битүүмжлэгдэн ашиглагдаж байх үед аюулгүй.
Хамгийн ихээр кондишн хэрэглэдэг Япон улс гэхэд л иргэд нь дэлхий дээр хамгийн урт насалж байгаа билээ. Манай зарим хэрэглэгчид эйр кондишнийг бензин илүү иднэ гээд хөдөлгүүрээс нь салгаж авах, ременийг нь мултлах зэргээр салгадаг.
Гэтэл үнэндээ бол салгасан салгаагүй адил бөгөөд кондишнийг хэрэглээгүй үед кондишний насосны дамар хоосон ачаалалгүй эргэж байдаг юм. Бензин илүү иддэг гээд байвал товчлуурыг дарахгүй байхад л болох ба түүнийг хөдөлгүүрээс салгаад байх шаардлага байхгүй. Харин ч салгах үед алдагдах хийд хордох магадлалтай юм.
Ингээд эйркондишн хэрэглэх практик аргуудаас дурдъя.
1. Мэдээж дулааны улиралд автомашин тань битүү хаалттай байснаас дотроо бүгчим халуун байгаа.
Тийм үед илүү хурдан хөргөхийн тулд машинаа асаасны дараа хэсэг хугацаанд цонхоо нээх хэрэгтэй. Зарим жолооч нар хаалттай чигээр нь дан кондишноор сэрүүцүүлдэг. Үүнд хугацаа зарцуулна.
2. Дулаан цагт хотын түгжрээн дунд эйркондишнийг гадна биш дотор агаар дээр тавьж хэрэглэх хэрэгтэй.
Учир нь олон автомашинууд бөглөрөн нормальдаж зогссон үед та онгорхой цонхоороо азотын давхар исэл, нүүрс төрөгчтэй агаараар амьсгалж байгаа юм. Тиймээс эрүүл мэндийхээ төлөө жаахан бензин илүү зарцуулахад болохгүй нь юу байхав.
4. Салон дотор гаднахаас сэрүүн болж ирэх үед салоны агаарын оролтыг дотор агаар дээр тавьбал илүү хурдан сэрүүхэн болох ба үлээх хүч ч нэмэгддэг. Мэдээж гадна халуун агаарыг хөргөхөөс салоны сэрүүн агаарыг ашиглах нь илүү хурдан.
Гэхдээ агаарын солилцоо хийхийн тулд хэсэг хугацаанд гадна агаарыг ашиглах ёстой.
6. Бороотой өдөр эйркондишн хамгийн хэрэгтэй байдаг. Учир нь гадаа бороо орж сэрүүн болж агаарын чийгшил нэмэгдэхэд салоны дулаан чийгтэй агаар хүйтэн шилэн дээр кондинсацлагдаж шил цантдаг.
Иймд гадна температураас бага температуртай агаарыг шил рүү үлээлгэх шаардлагатай тул эйркондишныг ашиглана. Тиймээс бороотой өдөр дулаан хувцаслах хэрэгтэйг анхаараарай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!