ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

Автомашиныг ТЭГШ, СОНДГОЙ дугаараар хэрхэн хязгаарлах вэ?

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 6 сарын 5
iKon.MN
 

/Зураг дээр дарж томруулж үзнэ үү/

2015 оны зургаадугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 2015 оны наймдугаар сарын 16-ны өдөр хүртэл Энхтайвны өргөн чөлөөний Төв шуудангийн уулзвараас баруун  дөрвөн замын уулзвар  хүртэлх замыг гурван үе шаттайгаар хааж зам засвар, шугам хоолой солих ажлыг хийж гүйцэтгэхээр болсон. 

Үүнтэй холбоотой доорх зураг дээрх ногооноор тэмдэглэсэн бүсэд машины тэгш, сондгой дугаараар хязгаарлалт хийж зохицуулах шийдвэр гарсан билээ.

Хэрэв таны машины дугаар ТЭГШ тоогоор төгссөн бол:

  • 2,4,6 дахь өдрүүдэд тус бүсээр зорчиж болно.
     

Хэрэв таны машины дугаар СОНДГОЙ тоогоор төгссөн бол

  • 1,3,5 дахь өдрүүдэд тус бүсээр зорчиж болно.

Харин Ням гарагт тус бүсэд дугаарын хязгаарлалт байхгүй юм байна.  

ЖИЧ: ЭНЭ ХУГАЦААНД ХУУЧИН ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ҮЙЛЧЛЭХ ЭСЭХ ТАЛААР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ ГАРААГҮЙ БАЙГАА ГЭДГИЙГ НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗРААС МЭДЭЭЛЛЭЭ. УДАХГҮЙ ЗАХИРАМЖ ГАРАХААР НЬ ОЛОН НИЙТЭД ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ БОЛНО.