Уншиж байна ...

"Засгийн газар нөгөө талтай хэлэлцээр хийж байх үед парламентын сонсгол хийх нь аль ч талаасаа буруу"

Н.Эрхбаяр, iKon.mn
11 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

11:47 2025/12/12

Өнөөдрийн сонсголоор Хөрөнгө оруулалтын гэрээний талаар яригдаж байна.

УИХ-ын гишүүн П.Ганзориг: Монгол Улсын эрх ашигтай холбоотой том асуудлыг ярьж байна. Ярьж болох материал, ярьж болохгүй нууцад авсан зүйл ч байна.

Заавал үр дүн гаргах ёстой, тиймээс өнгөрсөн 16 жилийн алдаа дээр живэхгүйгээр шийдэл ярих ёстой. Оюутолгойн гэрээ байгуулагдахдаа хөрөнгө оруулалтын гэрээ гэх асуудал яригдаж байгаад, сүүлдээ хувь нийлүүлэгчдийн гэрээгээр гол зүйлээ шийдсэн нь шинжээчийн дүгнэлтэд гарлаа. Хувь нийлүүлэгчдийн гэрээ гол цөм нь байсан.

Өнөөдрийн үнэ цэнээр тооцвол 400 тэрбум ам.долларын өртөг бүхий төсөл болсон. Энэ алдааг яаж засах вэ? 

Ерөнхий сайд асан С.Баяр: УИХ-ын 57 дугаар тогтоол баталсан УИХ-ын гишүүдийг буруутгахгүй. Засах ёстой алдаа бол Засгийн газруудын бодлогын залгамж халаа алдагдсан. Долоон Засгийн газар гарч ирсэн юм билээ. 

2021 онд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хуримтлагдсан өрийг засах, тэглэх тодорхой алхмуудыг хэрэгжүүлсэн. Өөр Засгийн газар нь залгамж чанарынхаа дагуу байгуулсан гэрээгээ хөөцөлдөж ажиллаагүй. 

Нөгөө том алдаа нь төр засгийн байгууллагуудын үйл ажиллагааны хоорондын авцалдаа муу байна. Үүний нэг жишээ нь энэ сонсгол. Засгийн газар энэ асуудлаар нөгөө талтай хэлэлцээр хийж байх үед парламентын сонсгол хийх нь аль ч талаасаа буруу. Хэлэлцээрийн үед тактик нууц байж бид амжилтад хүрэх ёстой. Гэтэл олны өмнө хамаг тактикаа дэлгээд тавьчхаар хэлэлцээр хийх Засгийн газар хэцүү байдалд орно. 

Сангийн сайд асан С.Баярцогт: Сайжруулахын тулд эрх зүйн орчин, үе үеийн Засгийн газар гүйцэтгэлийг хангаж ажиллах ёстой. Хөрөнгө оруулалтын гэрээг хийсэн хүний хувьд хэлэхэд эрх зүйн орчин дээр дутагдалтай зүйл байсан. Тиймээс 2010 оны АМНАТ-ийг бүх төрлийн ашигт малтмал дээр оруулж батлуулсан. 2015 онд тусгай АМНАТ гэдэг зүйлийг санаачилж оруулсан. Энэ нь хувьцааг тусгай АМНАТ-өөр солих боломжийг нээсэн. Саяхан Орона-ийн хэлэлцээр хийхэд тусгай АМНАТ-ийг ашиглалаа.

Засгийн газар хүндрэл үүсгэсэн зүйл зөндөө бий. Нэгт хүүгийн асуудал өндөр байна, хоёрт менежментийн төлбөр өндөр, ТЭЗҮ дээр 53 хувийн өгөөжийг Монголын тал, 47 хувийг хөрөнгө оруулагч тал авна гэснийг заавал бичих ёстой юм байна. 

Мөн Рио Тинто Хятадуудад хувиа зараад гарах гэж байна гэдэг асуудлыг ярьсан. Тиймээс Рио Тинто Монголын Засгийн газраас асуухгүйгээр хувьцаагаа шилжүүлэх эрхгүй гэдэг тусгай гэрээ хийх ёстой гэдэг зүйлийг гаргаж ирсэн. Төсөл маань 70 жил үргэлжлэх учраас зээлийн хүүг долоон жил тутамд ярьдаг байх зарчмыг тавьсан. Харамсалтай нь 2018 онд хэрэгжүүлээгүй. 

09:54 2025/12/12

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол гурав дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна.

Өнөөдрийн сонсголоор “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагаврыг хэлэлцэнэ.

видео:

https://www.facebook.com/100064382633728/videos/4365826823651616