Монголын Залуучуудын Холбоо, Нийслэлийн замын цагдаагийн газар хамтран хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Хүүхэд зорчиж байна” аяныг өрнүүлээд байна.
Аяны хүрээнд 12*15 -ын хэмжээтэй, шөнө гэрэлтдэг “Хүүхэд зорчиж байна” наалтыг автомашиныхаа ард наахыг зөвлөж байгаа ажээ.
Улаанбаатар хотод өдөрт 70 мянган машин хүүхэд тээвэрлэдэг гэсэн тоон үзүүлэлт байдаг. Тиймээс 70 мянган машин энэхүү наалтыг хэрэглэх юм бол маш том мессеж нийгэмд хүрнэ хэмээн найдаж байгаагаа зохион байгуулагчид хэлж байлаа.
“Хүүхэд зорчиж байна” гэсэн энэхүү наалтыг БНХАУ-д захиалгаар хийлгэсэн бөгөөд “Bаby in car”- ыг хийдэг стандартын дагуу үйлдвэрлэжээ. Наалтыг Боса холдингийн сүлжээ дэлгүүрүүдээр 3000 төгрөгийн үнээр худалдаалж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!