ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

Зуслангийн зам засвар энэ долоо хоногт эхэлнэ

С.Уянга, Зууны мэдээ
2015 оны 6 сарын 3
Зууны мэдээ
Зураг зураг

Шаргаморьт, Хандгайт чиглэлийн зам засварын ажил хэзээ эхлэх талаар Нийслэлийн Авто замын газрын хэвлэл мэдээллийн ажилтан Б.Намжилмаагаас тодрууллаа.

-Шаргаморьт чиглэлийн зам засварын ажлыг наадмаас өмнө дуусгана гэсэн ч одоо болтол эхлээгүй байна. Яг хэзээ эхлэх вэ?

-Дамбадаржаагийн уулзвар, Шаргаморьтын төмөр бетон гүүр Хандгайт чиглэлийн 16.3 км автозамын өргөтгөл, шинэчлэлийн ажлын ерөнхий төлөвлөгөөг гаргасан ч тендер шалгарах явц жаахан удаашралтай байсан.

Тендер шалгаруулалт үргэлжилж байна. 

Тендер шалгаруулалт үргэлжилж байна. Энэ чиглэлд зам барилгын гурав, гүүр, гэрэлтүүлгийн тус бүр нэг нийт таван багц гүйцэтгэгч шалгаруулж байна. Тиймээс энэ долоо хоногтоо багтаагаад зам засварын ажил эхэлчихнэ.

-Энэ чиглэлийн замыг зорчих хэсгийн гурван эгнээтэй болгоно уу?

-Энэ жилийн бүтээн байгуулалтаар энэ замыг гурван эгнээтэй болгох юм. Түүнчлэн нэг талд нь хоёр метрийн өргөнтэй дугуйн зам, 1.5 метр явган хүний зам, гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөсөн. Харин Шаргаморьтоос Хандгайт хүртэлх замын зорчих хэсэг долоон метрийн өргөнтэй болгоно.

-Зам хаах хугацаанд иргэд хэрхэн зорчих вэ?

-Засварын хугацаанд түр зам гаргах бөгөөд эхний ээл жинд нийтийн тээврийн үйлчилгээг явуулах зэргээр зохицуулна. Зуслангийн зам дагуу айлууд шигүү суурьшсан учраас түр зам тавихад хүндрэл гарч магадгүй юм.

Зураг