Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Гарцан дээр 3D street art зураг зурна

Г.Номин, iKon.mn
2013 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг
20 байршлын явган хүний гарцыг сонгон 3D, Street art төрлийн зураг зурна

Сүүлийн жилүүдэд  сургуулийн насны хүүхэд автын осолд ихээр орох болсонтой холбогдуулан Нийслэлийн Соёл урлагийн газраас санаачлан зам тээврийн осол гарч болзошгүй гэсэн 20 байршлын явган хүний гарцыг сонгон 3D, Street art төрлийн зураг зурахаар болжээ. 

Сургуулиудын ойролцоох замуудын гарцан дээр зурна

Эдгээр зургуудыг ойрын үед зурах бөгөөд Нийслэлийн 5, 28, 40, 13, Монгол 3, 14, 1, 34, 32, 75, 105, 62, 65, 102, 58, 71, 35, 49, 17, 39 дүгээр сургуулийн ойролцоох замуудын гарцан дээр зурах юм байна.

Хүснэгтээр:

Дүүрэг Сургууль
Сүхбаатар 1-р сургууль
5-р сургууль
3-р сургууль
58-р сургууль
71-р сургууль
35-р сургууль
Баянгол 28-р сургууль
40-р сургууль
13-р сургууль
Хан-Уул 34-р сургууль
32-р сургууль
75-р сургууль
Сонгинохайрхан 105-р сургууль
62-р сургууль
65-р сургууль
Баянзүрх 102-р сургууль
14-р сургууль
Чингэлтэй 49-р сургууль
17-р сургууль
39-р сургууль