ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын барилгын салбар дэлхийд данслагдлаа

ikon.mn
2015 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг

-ЖАРДИН ХОТХОН МОНГОЛЫН БАРИЛГЫН САЛБАРЫН ХӨГЖЛИЙГ НЭГ ШАТ АХИУЛЖ, ДЭЛХИЙН ШИЛДГИЙН ЭГНЭЭНД БАГТЛАА-

Олон улсын үл хөдлөх хөрөнгийн салбарын шилдгийн шилдгүүдийг шалгаруулдаг “International Property Awards-2015” ёслолын Ази, Номхон далайн бүсийн шалгаруулалт Малайз Улсын нийслэл Куала Лумпур хотын Шангри Ла зочид буудалд боллоо.

Дэлхийн Үл хөдлөхийн шилдгүүдийг шалгаруулдаг “International Property Awards” нь Их Британи Улсад төвтэй бөгөөд 21 жилийн турш жил бүр үл хөдлөхийн шилдгүүдийг шалгаруулсаар ирсэн нэр хүндтэй байгууллага юм.

Барилгын салбарт бүтээн байгуулалт өрнүүлж байгаа аж ахуйн нэгж бүр энэхүү дэлхийн нэр хүндтэй шагналыг хүртэхийн төлөө өрсөлддөг.

“International Property Awards” нь Интерьер, Дизайн, Архитектор, Зочид буудал, Амралтын газар, Тансаг зэрэглэлийн орон сууц ба хотхон, Барилгын компани зэрэг нийт 32 төрлөөр бүс бүрийн шилдгийг шалгаруулдаг.  

 

 

Ази, Номхон далайн бүс нутгийн шалгаруулалт нь жил бүр хамгийн их өрсөлдөөнтэй болдог байна. Япон, Австрали, Сингапур, Хонг Конг, БНХАУ зэрэг барилгын салбар эрчимтэй өндөр хөгжсөн улс орон багтдаг учир өрсөлдөөн бусад бүс нутагтай харьцуулахад хэдэн шат илүү гэж зохион байгуулагчид тайлбарлаж байлаа.

2015 онд Ази, Номхон далайн бүс нутагт 25 улсын барилгын компаниуд шилдэг технологи, шинэлэг санаа, интерьер, дизайн гэх мэт стандартаар хүчтэй өрсөлджээ.

Хүчтэй өрсөлдөөн, өндөр шалгуураас Монгол Улсын барилгын тэргүүлэгч компани болох “Эс Девелопмент” ХХК-ийн барьсан “Жардин” хотхон “Five star-Best Apartment” болон “Highly commended Residential Development”гэсэн 2 төрлийн шалгаруулалтын стандартуудыг бүрэн хангаж, шагнал хүртлээ.

 

 

 “Five star-Best Apartment” буюу “Таван одтой, шилдэг орон сууц” шагналыг орон сууцны стандартын хэвшмэл загварыг халж шинэлэг шийдэл, шилдэг технологийг нэвтрүүлсэн орон сууцад олгодог бол “Highly commended Residential Development” буюу “Өндрөөр үнэлэгдсэн хотхоны хөгжүүлэлт” гэх шагналыг тухайн хотхон, барилгыг цогцоор нь гайхалтай шийдэж чадсан хувь нэмрийг нь үнэлэн олгодог аж.

Шагнал гардуулах ёслолын үеэр “International Property Awards”-ийн ерөнхийлөгч Стюарт Шэйлд хэлэхдээ “Эс Девелопмент” компани нь ширүүн өрсөлдөөнтэй Ази, Номхон далайн бүсийн ялагч болсноор Олон Улсын үл хөдлөх хөрөнгийн салбарт өрсөлдөхүйц гэдгээ нотлон харууллаа” гэж цохон тэмдэглэв.

Ийнхүү Ази, Номхон далайн бүсээс шалгарсан ялагч болон Америк, Европ, Африк, Канад, Карибын тэнгис, Арабын бүсээс шалгарсан ялагч нараас энэ оны эцсээр Их Британи улсад болох “International Grand Finale”-д ёслолын арга хэмжээн дээр “World’s Best” тодрох юм. Монгол Улсаас анх удаа Жардин хотхон Дэлхийн шилдэгт өрсөлдөхөөр болж байна.

 

 

Жардин хотхон нь Италийн архитектурч Gennaro De Angelis-ийн ур ухаанаар, Монголын цаг уурт тохируулан хүн амьдрахад ая тухтай амар тайван төгс төгөлдөр байх орчинг бүрдүүлсэн онцлогтой. 

 

 

Хотхон нь 2,5 га талбай дахь тансаг зэрэглэлийн орон сууцны төсөл бөгөөд нийт талбайн 30 хувь нь ногоон байгууламж учир эрүүл цэнгэг агаарт тухлан, нүд сэтгэлээ баясгах боломжтой. Ер нь бол үзэмжит байгаль, сэтгэл ханамж, тохь тух, аюулгүй байдал, шилдэг технологийг нэг дор цогцлоосон зэрэг давуу талтай.

Монголын эрс тэс уур амьсгалд төгс зохицсон Герман, Италийн шилдэг тоног төхөөрөмжийг олон жилийн нүсэр судалгаанд үндэслэн Итали дизайн загвартай хослуулж чаджээ.

Хотхонд дээд зэргийн тохижолт бүхий ресторан, бүрэн тоноглогдсон фитнес төв, мэргэжлийн багш бүхий бассейн, гоо үзэсгэлэнг тодотгон эрүүлжүүлэх спа саун, сэтгэлийг ариусгаж амар амгаланг бэлэглэх иогийн танхим, аэробик бүжгийн заал зэргийг цогцоор шийдэж өгсөн нь оршин суугчдийн тав тухыг бүрэн хангахуйц төгс орчин бүрдүүлсэнээрээ онцлог юм.

 

 

 

Дашрамд сонирхуулахад, Жардин хотхоныг шилдгээр нэрлээд байгаа Их Британид төвтэй “International Property Awards”-ийн шүүгчдийг тус улсын Лордын танхимын гурван гишүүн тэргүүлдэг бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнд зочид буудал, аялал жуулчлал, барилга, архитектор зэрэг барилгын салбарт нэр нөлөөтэй 70 гаруй мэргэжилтэн багтдаг.  

Бусад мэдээллийг Jardin Residence дээр үзнэ үү.

 Вэбсайт: http://www.jardin.mn/

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.