ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

Барилгын томоохон компанийн захирлууд мэдээлэл хийлээ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг Гандирс ХХК-ийн захирал Ц.Эрдэнэчулуун, Орчлон Констракшн ХХК-ийн захирал Д.Ганзориг, Заг Констракшн ХХК-ийн захирал Г.Ононтуул, Цаст Констракшн ХХК-ийн захирал Н.Баярцэцэг, Грийн ресурс ХХК-ийн захирал Ц.Цэцэнзориг нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэд Баянгол дүүргийн Төмөр замын 1-4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших дахин төлөвлөлтийг хийж, бүтээн байгуулах байгуулах Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас зарласан уралдаан шалгаруулалтанд оролцох зорилгоор “Монголын бүтээн байгуулалтын түншлэл” консерциумыг байгуулан нэгдсэн ажээ.

Монголын бүтээн байгуулалтын түншлэл” консерциумаас Төмөр зам орчмын барилгуудыг ахин төлөвлөж, цогц байдлаар бүтээн босгох төлөвлөгөөг гаргажээ.

Ингэхдээ 1,000 хүүхдийн сургууль, ногоон байгууламж, зам талбайн тохижилт, явган хүний гүүрэн гарц, гэрэлтүүлэг, ИШС-г шинэчлэх өргөтгөх зарим ажлыг төслийн хүрээнд хийхээр төлөвлөсөн юм байна. 

Гэсэн хэдий ч уралдаант шалгаруулалт шударга бус явагдаж байна хэмээн үзэж байгаа аж. Ингэж үзэх болсон хэд хэдэн шалтгаан байгааг дурдаж байв. 

Тухайлбал:

Төслийг сонгон шалгаруулах хугацаа дууссан байхад өнөөдрийг хүртэл албан ёсны хариу өгөөгүй ч зарим ялагчдыг зарлаж байгаа нь бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байна. Мөн төсөл хэрэгжүүлэх газрыг олон хэсэгт хуваан задалж, арваад жижиг төсөл болгосон нь хот төлөвлөлтийн эсрэг үйлдэл болсон. Түүгээр ч зогсохгүй албан ёсны хариуг өгөхдөө хуулийн хугацааг баримтлаагүй, хоцроосон бөгөөд ингэхдээ үл ойлгогдох, хардлага төрөхүйц агуулгатай хариулт бидэнд өгсөн хэмээв.


 

 

Гандирс ХХК-ний захирал Ц.Эрдэнэчулуун “Анх удаа туршлагатай барилгын компаниуд нэгдэж энэ төслийг хэрэгжүүлэхээр зорьсон. Төмөр замын том хорооллыг цогц хэлбэрээр, иж бүрнээр нь, гадаад орнуудад байдаг шиг босгох боломж байна.

Гэтэл энэ боломж хаагдаж мэдэх шинжтэй байгаа юм. 

Энэ төслийг дэлхийн хэмжээнд хүрсэн төсөл гэж хэлж болно. Өнөөдөр бид Улаанбаатар хотод нүүрлээд буй эмх замбараагүй байдал, түгжрэл, орцгүй, гарцгүй байдал, уур уцаар, бухимдлыг шийдэх гэж энэ төслийг боловсруулсан. Энэ төсөлд олон төрлийн гайхамшигтай шинж багтаж байгаа. Жишээ нь олон улсын чанартай хүлээн авах газар болох Улаанбаатар төмөр замын төв буудлыг өөрчилж, угтах уур амьсгал оруулна. Мөн найрсаг, дэлхийн жишигт хүрч буй Улаанбаатарыг харуулахаар төлөвлөсөн ийм төсөл байгаа юм.

Хоёрдугаарт нийгмийн талаас цэцэрлэг, сургууль, эмнэлэг, үйлчилгээний газруудыг байгуулна. Энэ бүх асуудлыг норм стандартыг дагуу зохицуулахаар төсөлдөө оруулчихсан байгаа. Бид төсөлдөө мянган хүүхдийн цэцэрлэг үнэгүй, 500 хүүхдийн сургууль концепциор барьж өгөхөөр тусгасан.

Дэлхийн хэмжээний ийм том төслийг Нийслэлийн удирдлагуудад мэргэжлийн өндөр түвшинд танилцуулах хүсэлтээ албан бичгээр хэд хэдэн удаа илгээсэн хэдий ч хариу өгөөгүй байна.

Өнөөдрийн байдлаар энэ газрыг есөн задгай хороолол болгож, есөн өөр компани барих гэж байна. Хэрэв ингэх юм бол есөн өөр зорилготой компаниуд өөр өөрсдийнхөөрөө төлөвлөлтгүй, өөр чанартай, өөр хэлбэртэй, нийгмийн асуудлыг тооцоолоогүй хороолол барина. Жижигхэн газар авсан компани тэндээ аль болох их орон сууц барина гэж бодно. Энэ бол тэр компани муугаасаа биш, энэ асуудлыг хэрхэн зохицуулж байгаагаас шалтгаалж байна” гэсэн юм. 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
45 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
zoloo [182.160.34.193] 2015/5/23
ene ganditas gej kompani baihgui bolson naad Erdenechuluun avgai chine urnuus uur yu ch bhgui bur mungu ch bhgyi yun barlga barih arai gej baahan Hytad mongol barilgachidiig hulhidaj baij gants hoyrhon barilga barisan odoo uruu tulj chadahgui bgaa Odkino teatriin ard barisan geed bgaa barilgioig ni haraarai iim l barilga barisan avgai shuu dee .Hulhiduulav daa .Erdenechuluun avgai buh saituud deer uruu tul geed garchihsan bgaa .yun 1000huuhdiin tsetserle shal hudlaa yum hiideg buteen baiguuldag busad kompanii uairdalga ene muu avgaig dagaj baij bur duusah ni dee naad avgai chine hun hulhidhaas uur yu ch hiij chadahgui shuu.
0 | 0 Хариулах
Зочин [202.131.248.210] 2015/5/22
Орчлон конст чинь бас ёс зүйгүй, хариуцлага хүлээх чадваргүй компани ш дээ тэднийхээс байр аваад сангаас нь болоод баахан хохирсон. Гэрээнийхээ дагуу хохирол барагдуулах та нарын буруу гэж билээ ккк үнэн инээдтэй гар даа энэ Ганзориг гэж захирал нь.
0 | 0 Хариулах
Зочин [202.131.226.86] 2015/5/22
Муу барилга барьсанаасаа болоод тусгай зөвшөөрлөө цуцлуулсан компаниуд нийлцэн байна шдээ. Итгэх аргагүй.
1 | 0 Хариулах
ddd [103.26.195.114] 2015/5/22
Huuchin baishngaa nuraalgaad Shine baishind orhoos omno irged soh-doo 5000 tugrug tuldug bsan bol shine bairand orsniihoo tuluusund sar bur 50.000 hurtel tugrug uguh asuudal uuseh geed bgaa tul..Anhnaasaa gereendee ene talaar tusgah hergtei.Barilgiin kompanii ah duu turul turugsud n SOH ajluulj irgediig zgrl shulj amidrah nen sonirholtoi.Esvel SoH gej bhgui bvl taarna.
0 | 0 Хариулах
Зочин [112.72.9.242] 2015/5/22
1000 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ 500 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ БАРИХ ЗАЙ БАЙГАА ЮМУУ. ТИЙМ ТАЛБАЙД ЦЭЦЭРЛЭГ ТИЙМ ТАЛБАЙД СУРГУУЛЬ ТИЙМ ТАЛБАЙД ОРОН СУУЦ БАРИНА ГЭЭД ТОДОРХОЙ ЯРЬ Л ДАА. ХҮНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭР ШОУ ХИЙГЭЭД 1000 ХҮҮХДИЙН 500 ХҮҮХДИЙН ГЭЭД ХУДЛАА ЯРЬЖ БАЙГААГ НЬ ХЭН Ч МЭДЭХ ЮМ ЯРИХИЙМ ДАА. ЯГ ТЭР ХИЙСЭН ТӨЛӨВЛӨЛТӨӨ ТЕНДЕРТЭЭ ТУСГАСАН БОЛ ШАЛГАРЧИХ БАЙСАН БАЙЛГҮЙ ДЭЭ. ҮНЭХЭЭР ГОЁ САЙХАН ЮМ ХИЙХ НЬ ТОДОРХОЙ БАЙСАН БОЛ ДЭМЖИГДЭХ БАЙСАН БАЙХОО. ОРШИН СУУГЧИД Ч ТЭР ШАЛГАРУУЛАЛТАНД НЬ ОРСОН Л ГЭСЭН. ӨӨРСДӨӨ ШААРДЛАГА ХАНГААГҮЙ Л БАЙГАА ДАА
0 | 0 Хариулах
Mgl [39.7.53.56] 2015/5/22
МОНГОЛЫН ТОМ КОМПАНУУД ҮНЭХЭЭР МӨН Л ЮМ БОЛ, ҮНЭХЭЭР БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАНД НЭГДЭЖ БАЙГААН БОЛ ХОТЫН ЗАХЫН ДҮҮРГҮҮД РҮҮ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙВЭЛ ЯАСИЙН?! ЭНЭ АРД ТҮМНЭЭС ТА БҮГД АВДАГАА АВСАН ШҮҮ ДЭЭ. ОДОО ЭНЭ ҮНДЭСТЭНИЙ ТӨЛӨӨ НЭГДЭЭД ЭРСДЭЛ ҮҮРЭХ, ЭНЭ УЛСЫН АЧААНААС ҮҮРЭЛЦЭХ ЦАГ НЬ БОЛСОН ШҮҮ! БИТГИЙ ЗАНГАА ТАВИХГҮЙ ГАЗАРЫН ХЭРҮҮЛ ХИЙЦГЭЭГЭЭД БАЙ. ТА НАРТ СЭТГЭЛ НЬ БАЙВАЛ МОНГОЛ УЛСАД МИНЬ ГАЗАР НЬ БАЙНА!
5 | 0 Хариулах
Зочин [103.229.122.25] 2015/5/22
Цаст гэж дампуу шуналын микрофуудаа энэ саруул товын баруун талд байгаа худлаа кранаа буулгаачээ. Нэг салхитай одор л гай тарьна шуу
0 | 0 Хариулах
bold [203.194.114.72] 2015/5/22
Zag bol hudlaa mongo baihgui tom yridag kompani
1 | 0 Хариулах
Зочин [202.131.229.77] 2015/5/22
Zag company BZD-iin 14 xoroond barisan barilgiinxaa gadna toxijilt 10m zamaa guitseegeed barij chadaxgui bj tom um yarix umaa. 10m avtozamaa guitseechix gexed mongogui geed jil garan bolj bgaa gzar shuu dee lol
3 | 0 Хариулах
Зочин [180.149.78.29] 2015/5/22
uursduu awah geed ulairaad
0 | 0 Хариулах
Зочин [112.72.13.244] 2015/5/22
Barilgaiin ezduud hezee ch injeneriin tolovlogoonii daguu ajildaggui ba 3-4 dahin ih ashig oldog ene unen shuu
2 | 0 Хариулах
Зочин [202.9.47.177] 2015/5/21
Ц.Эрдэнэчулуун ёстой шог хүүхэндээ. Шаравдорж гишүүн сайд байхад нь нэрийг нь барьж олон хор хутгаж гарч ирсэн хүүхэндээ. Одоо бас ажил олдохгүй болхоор хор хутгаж баахан хүн уруу татаж байгаа юм байна. Наад хүүхнээ дагавал та нар амаараа шороо үмхэнэ шүү юун ашиг орлого, ажил. Ар худрагаар чинь тавьчихаад л яваад өнгө
0 | 0 Хариулах
Зочин [150.129.143.88] 2015/5/21
Монгол араншин: Юм хийхээр шуналтай гэх, хийхгүй суухаар залхуу гэх, дуугай байхаар ноомой гэх, дуугараад ирэхээр онгирой гэх. Монголын барилгын компаниуд дэндүү их хавчлага дарамтанд үнэхээр зоригтой ажилладаг. Барилгын компаниудаараа бахархах хэрэгтэй. 10 жилийн дотор алдаа оноотой ч их юм хийлээ.
3 | 2 Хариулах
Зочин [150.129.143.88] 2015/5/21
Төслийг нь харуулахгүй өөрсдийгөө хариуулаад байхын, нууц юм уу. Хармаар байнаштэ.
1 | 0 Хариулах
Зочин [180.235.186.113] 2015/5/21
За ийм гоё хийх гэж байгаа бол тэр нь бүтээсэй дээ, хурдлаасай даа. .
1 | 0 Хариулах
zochin [69.127.26.208] 2015/5/21
Buh ajliig tsuun toonii kompanid bish ,olon olon kompaniud olon olon ajliig hariutsaj bugd zereg duusah tsogts shiiideltei hiimeer bna Jisheelehed n[]barilgaa barij baihad guuren gartsaa barij l baidag zamtalbaigaa tavih[=j lk baidag geh met
0 | 0 Хариулах
Зочин [180.235.186.113] 2015/5/21
Эрүүл саруул зүйл энэ сайтаас унших чинь яасан сайхан юм бэ, одоо 5 компани хамтарсан байгаа нь сайн хэрэг. Өшөө олуулаа болоод хийвэл бүр сайн хэрэг.
2 | 0 Хариулах
Зочин [202.179.20.111] 2015/5/21
Цогцоор нь томоор нь зөв төлөвлөж хийх цаг одоо болсон. Аль хэдийн ингэж нэгдэж эхлэх ёстой байсан юм. Төсөл нь тэгээд ямар юм болоо. Гоё л гээд байхын.
4 | 0 Хариулах
Зочин [122.201.24.160] 2015/5/21
Tomoohon companiud gesen bna. Dandaa hetsuudsen companiud bnshtee. Orchlon ugaasaa ter havig busniulaad haysan humuus ni uzhee bolison shtee. Tegeed ch uur hesguuded bas orson uragshgui l bga. Tsast gehed l yamar ch businessin orlogo bhgui, urd ni humuusees mungu avaad olon jil mungiin uguhgui bga. Orosuudaas mash ih mungu zeelsen uruu tulj chadahgui yavj bga shu de.
1 | 0 Хариулах
Зочин [180.235.186.113] 2015/5/21
Харин тиймээ, Монголд чинь юм хийдэг нь хэцүүдээд, юм иддэг нь цэцэглээд байгаа шүү дээ, хө. Эд нар тэгэхээр иддэг нь биш, зүтгэдэг нь юм болов уу даа.
0 | 0 Хариулах
Зочин [203.194.114.250] 2015/5/21
Tsast kompani gej luivarchin kompanid oron suuts zahialj bolohgui shuu humuusee, oron suuts zahialj uridchilgaa munguu tuluud 2jil ungurch bna, odoo hurtel oron suuts ni barigdaj ekhleegui, munguu ch avch chadahgui olon hun bgaa
1 | 0 Хариулах
Зочин [180.235.186.113] 2015/5/21
huuchnii horoololuud ter dundaa 3. 4-r horoolol yagaad saihan haragddag ve geheer horoolliig tsogts baidlaar shiidsen bolohoorl ter. Suuliin ueiin gants neg ulaan nogoon tsenher ongiin ondor nam barilgiig harahaar hot tolovlolt hiideg teneguud bas deer ni duurgiin darga, hotiin mer geed bgaa balnuud yum bodogdoggui yum bhdaa. za tegeed ted ch absan avilgalaa nuuj haah geseer tuuniigee ureh gej gadaad tenseer hottoigooch taniltsaj chaddaggui malnuud bhdaa.
0 | 0 Хариулах
зочин [112.72.9.242] 2015/5/21
нэг санал хэлэхэд хотын төвийн байрлал руу шуналгүй Чингэлтэй, Дэнжийн мянга, Хайлааст, Баянхошуу гэсэн байрлал руу наад төслөө хэрэгжүүлвэл яасийн
9 | 0 Хариулах
Зочин [202.22.27.198] 2015/5/21
zov
0 | 0 Хариулах
Зочин [180.235.186.113] 2015/5/21
niislel orgoo iluu zahiral ni tender idej tornii tsaana bhad
0 | 0 Хариулах
Зочин [112.72.13.2] 2015/5/21
Грийн Ресурс, Заг, Орчлон, Цаст, Гандрис гээд ёстой шог гарууд сууж байна даа!
4 | 0 Хариулах
Зочин [202.137.27.89] 2015/5/21
xaxa
0 | 0 Хариулах
Зочин [203.194.114.250] 2015/5/21
Busdiig ni medehgui, Tsast bol uneheeer shog, bas luivarchin
0 | 0 Хариулах
Зочин [202.179.20.111] 2015/5/21
Бусдыг нь мэдэхгүй Цаст харин ч сайн төслүүд хэрэгжүүлдэг. ICC тавр бол үнэхээр давдагдашгүй төсөл. Эд нар туршлагатай нь боло үнээн зүгээр
1 | 0 Хариулах
Зочин [180.235.186.113] 2015/5/21
Яаая, эвгүй атаархдаг байна ш дээ. Инээдтэй юм.
0 | 0 Хариулах
Зочин [180.235.186.113] 2015/5/21
Чам шиг юм иймэрхүү компаниудын ойрхон ч байх хувь байхгүй болоод үхэх гэж байна уу. Нэг бол хулгай хийгээд аль нэгнээс нь хөөгдсөн юм уу?
0 | 0 Хариулах
Зочин [180.235.186.113] 2015/5/21
Энэ Цаст компанид л нэг алергитай нэг нөхөр байна даа.
0 | 0 Хариулах
Зочин [112.72.13.2] 2015/5/21
Эд нар өөртөө байгаа төслүүдээ явуулахгүй байж бас “Монголын бүтээн байгуулалтын түншлэл” консерциум гэчиж ээ! Хийрхэлээр дүүрчижээ! Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр барилгажуулна гээд эд нарын заримын барисан юм хаана байгаан? Өмнөх тавагтай хоолой эдчихээд ийм юм ярьж суугаасай даа!
1 | 0 Хариулах
Зочин [103.26.195.141] 2015/5/21
Heden dampuurch baigaa barilgiin shunaluud l baina, barisan barilgiig ni haraad baigaarai gamshig gamshig
2 | 0 Хариулах
Зочин [112.72.13.2] 2015/5/21
Үнэн асар чанар муутай!
0 | 0 Хариулах
Зочин [180.235.186.113] 2015/5/21
Чи өөрөө амьдралдаа ямар нэгэн зүйл чанартай хийчихсэн хүн үү, чанаргүй зүйл ч хийж үзээгүй [хориотой үг] байна л даа чи. Чи өөрөө нэг юм бүтээгээд үз дээ.
0 | 0 Хариулах
Зочин [180.235.186.113] 2015/5/21
ӨНӨӨДӨР БАРИЛГАД ХЭНД МӨНГӨ БАЙГАА ЮМ БЭ? КОМПАНИД БАЙТУГАЙ ТӨРД МӨНГӨ АЛГА БАЙНА ШҮҮ ДЭЭ. АРХИЧИН ЭЦЭГ ЭХИЙН ХҮҮХДҮҮД ӨӨДӨЛДӨГГҮЙ ШИГ, МУУ ТӨРТЭЙ ЭДИЙН ЗАСАГТ БИЗНЕС ХИЙЖ БАЙГАА КОМПАНИ, АЖ ТӨРЖ БАЙГАА АРД ТҮМЭН ҮЙЛЭЭ ҮЗДЭГ ЮМ ДАА.
1 | 0 Хариулах
Зочин [180.235.186.113] 2015/5/21
Анх газрыг олон жижиг хувааж, олон хүнд зарах, олон хүнээс хахууль авах гэж тараадаг байснаас өнөөдөр манай хот ийм байдалд хүрсэн. Одоо дахин төлөвлөлтийн хорооллыг олон жижиг хувааж байна. Ингэж болохгүй. Бид хотдоо хот шиг амьдармаар байна. Үүний шалтгаан нь зөв хот төлөвлөлт, хариуцлагатай төр, хариуцлагатай бизнес.
2 | 0 Хариулах
Зочин [122.201.28.4] 2015/5/21
ОРЧЛОНД МӨНГӨ БАЙГААМ УУ? БАРИЛГУУД НЬ БҮГД ЗОГССОН ШҮҮ ДЭЭ.
4 | 0 Хариулах
Зочин [112.72.13.18] 2015/5/22
Хөдөө аж Ахуйн Захын дэргэд нураасан хуучин байр олон жил болоод байсан.Өнгөрсөн онд харин гаднаа Орчлон констракшн гээд хаяг тавьчихсан, нэг давхар нь баригдаад тэгээд зогсчихсон. Ямар учиртай юм бол? Дахин төлөвлөлт гэхээр л энэ байшин санаанд ороод л , эргэлзээ төрүүлээд байх юм?
0 | 0 Хариулах
zochin [122.201.31.21] 2015/5/21
za bolij uz ene orchlon construction inter boliosoi ichij uheesei.. orchlongoor biar ornooroo togluulahiig husehgu bn ylagdsan bol ylagdsanaa huleej surlda ich
2 | 0 Хариулах
Зочин [106.139.187.82] 2015/5/21
Er ni aliwaa tenderiig neg bvhel bolgoj ugwul yaj idej uuj yaj bayjdgiig ta nar bvgd l mdne . Ene udaad harin huwaJ taraasan ni owoo sain zuil boljee . Tgeed ch barilgiin chanar gj yg ymarshuu yum bdg bileedee . Hanaruu ni huchtei tsohihos tsumruud l . Odoo zuwhun mergejliin hynaltiin gh todotgoltoi gazar ni l hahuuligui chanar shalgaj chadaj bwal ch bairnii het dawarsan business bagasah l bhdaa.
0 | 0 Хариулах
Зочин [103.229.123.113] 2015/5/21
Ed l oorsdoo ene zambaraagui zamgui zogsoolgui baahan bairnuudiig baria bizdee odoo l uhaan orj dee
1 | 0 Хариулах
Зочин [103.9.90.140] 2015/5/21
7-р хорооллыг та хэд бариач. Ихэнх газар чөлөөлөгдсөн. Бэлэн хямд
0 | 0 Хариулах
Хэрэглэгч [112.72.13.146] 2015/5/21
Ажилгүй болоод ирэхээрээ одоо бусдаас бурууг хайгаад эхэлж байна уу? Одоо ч оройтоогүй байна шд малнуудаа хэнд юу яаж ямар зориулалтаар барихаа өөрчлөөд цаг үетэйгээ нийлүүлээд явбал чадахгүй бол дампуур арчаагүй новшнуудаа. "Нийслэл өргөө" ХХК-ний ажилчдаас
6 | 0 Хариулах