Таван толгойн ордыг ашиглах талаар дүгнэлт гаргаж, шийдвэрийн төсөл боловсруулахаар байгуулагдсан ажлын хэсэг Таван толгойн ордыг ашиглах гэрээний төслүүд болон Засгийн газар, холбогдох яамдаас ирүүлсэн тайлбар, мэдээлэлтэй танилцаж байна.
Ажлын хэсэг тодорхой ажил хэрэгч саналуудыг хэлэлцэж байна. Тухайлбал, иргэдийн эзэмшиж байгаа 1,072 ширхэг хувьцааг эдийн засгийн эргэлтэнд оруулж, үр өгөөжтэй байх нөхцөлийг тусгах нь шаардлагатай гэж үзлээ.
Мөн Таван толгойн ордыг ашиглахдаа зүүн чиглэлийн төмөр зам буюу Таван толгой-Сайншанд-Хөөт-Чойбалсан-Эрээнцав чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Зүүн чиглэлийн 1,300 орчим км төмөр замын инженерийн болон ажлын зургийг Японы “Nippon Koe” компани бүрэн хийж дуусчээ.
Урд чиглэлд баригдаж байгаа Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын далангийн ажлыг “Чингис бонд”-оос 200 сая доллараар санхүүжүүлсэн бөгөөд “Samsung” компани гүйцэтгэж байна. “Samsung” компанийн гүйцэтгэж буй далангийн ажил 86 хувьтай, нийт ажил нь 51.4 хувьтай байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
|