Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Жохар Царнаевт цаазаар авах ял оноов

М.Хүслэн
2015 оны 5 сарын 18
Зууны мэдээ
Зураг зураг

Өнгөрсөн Баасан гаригт АНУ-ын Бостон хотын шүүгч нар Жохар Царнаевт цаазаар авах ял оноов.

Бостоны халд­лагын улмаас гурван хүн амь үрэгдэж, 264 хүн шархаджээ. 

Шүүх хурал 14 цагийн турш үргэлжилсэн байна. 2013 онд Бостоны марафоны үеэр хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан Жохар Царнаевын хэргийг шүүсэн шүүгчид түүнд цаазын ял өгөхийн төлөө санал өгсөн гэж “Ройтерс” мэдээлэв.

Яллагчид шүүх хурлын өмнө Жохар Царнаевт цаазаар авах ял оноохыг хүссэн билээ. Харин Царнаевын өмгөөлөгчид түүнд ялын дээд хэмжээ биш, насаараа хорих ял оноох байх гэж бодож байсан гэв.

“Америкийн дуу хоолой” радиогийн мэдээлснээр яллагчид 21 настай Жохар Царнаевыг “ухаангүй, шашны фанат, үхэх ёстой гэмт хэрэгтэн” хэмээн буруутгажээ. Өмгөөлөгчид нь болохоор түүнийг “Тэрс үзэлтэй ахынхаа ятгалгад автсан, өсвөр насны залуу байсан” гээд Жохар Царнаевт насаараа хорих ял өгөхийг хүсчээ.

2013 оны дөрөв­дүгээр сард Жохар Царнаев төрсөн ах Тамерлан Царнаевтай хамтарч Бостон хотод болж байсан марафоны үеэр дэлбэрэлт үйлдсэн билээ. Ах нь баривчилгааны үеэр алагдсан. Ах дүү Царнаев чечень гаралтай, арваад жилийн өмнө Хойд Кавказаас АНУ-д ирж тус улсын иргэншлийг авсан. Бостоны халд­лагын улмаас гурван хүн амь үрэгдэж, 264 хүн шархаджээ. Шархадсан хүмүүсийн ихэнх нь тахир дутуу болсон аж.

Зураг