DECT 6.0 технологийн утасгүй телефон аппаратыг ашиглахгүй байхыг нийт иргэд, аж ахуйн нэгжүүдэд зөвлөж байна.
Харилцаа Холбооны Зохицуулах Хороонд үүрэн холбооны оператор компаниуд болон хэрэглэгчдээс 3G сүлжээний интернетийн хурд удаан, яриа дуудлага тасарч байна гэсэн гомдлууд их гарах болсонтой холбогдуулан тус хорооны радио долгион хяналтын инженерүүд нь холбогдох хэмжилт шалгалтыг хийж байна.
Тус хорооноос 2015 оны тавдугаар сарын 5-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотод хийсэн хэмжилт, шалгалтаар Сүхбаатар дүүрэгт-7, Сонгинохайрхан дүүрэгт-2, Баянзүрх дүүрэгт-10 газарт нийт 19 байршилд 6 албан байгууллага, 13 иргэн DECT 6.0 технологийн утасгүй телефон аппарат ашиглаж байгааг илрүүлэв.
Иргэд, аж ахуйн нэгжийн дотоод хэрэгцээндээ ашиглаж байгаа Panasonic, Motorola, Uniden, Siemens, VTech, RCA, GE зэрэг брэндийн DECT 6.0 технологийн утасгүй телефон аппарат нь 200-300 метрийн радиусын хүрээнд үүрэн холбооны 3G сүлжээний яриа болон интернет холболтын чанарт сөргөөр нөлөөлж байна.
Монгол Улсын стандарт шаардлагад нийцээгүй DECT 6.0 технологийн утасгүй телефон аппаратыг ашиглаж байгаа иргэд, аж ахуйн нэгж нь “Радио долгионы тухай” хуулийн дараах заалтуудыг зөрчиж байна.
Монгол Улсад суурин холбооны DECT 6.0 технологийн утасгүй телефон аппаратын хэрэглээ, борлуулалтыг хориглох нь дээр дурдсан хуулийн зөрчлийг арилгах, үүрэн холбооны хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, чанартай үйлчилгээг хүргэх зорилготой юм.
Тус хорооноос стандарт, чанарын үзүүлэлт, техникийн нөхцөл шаардлага хангаагүй радио төхөөрөмжийн талаар илэрсэн зөрчлийг тогтмол мэдээлэх бөгөөд үүрэн холбооны сүлжээний чанарт сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа DECT 6.0 технологийн утасгүй телефон аппаратыг ашиглахгүй байхыг нийт иргэд, аж ахуйн нэгжүүдэд зөвлөж байна.
Харилцах утас: 304258, 304257 (Ц.Чулуунбат, Б.Амгалан). email: info@crc.gov.mn
Эх сурвалж: ХХЗХ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
|