Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

“Хан ресурс”-ын захирал агсан чихрийн шижин өвчнөөр нас баржээ

Монголын мэдээ
2015 оны 5 сарын 12
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Канадын хөрөнгө оруулалттай “Хан ресурс” компанийн захирал Жеймс Доак өнгөрсөн дөрөвдүгээр са­рын 23-нд “Blue sky” зочид бууд­лын өрөөнд нас барсан бай­далтай олдсон билээ. 

Тус бууд­лын 16 давхарын ... тоотод байр­лаж байсан Канад улсын иргэн Жеймс Доак Чарльз гэх 60 настай иргэн гаднаа ил харагдах гэмтэл шарх­гүй нас барсан байна гэсэн дууд­лагыг буудлын үйлчлэгч өгс­нөөр цагдаагийнхан хэргийн га­зарт очиж, цогцсыг шүүхийн шин­­жилгээнд явуулсан юм.

Тэг­вэл албаны эх сурвалжууд “Цог­цост хийсэн шүүх эмнэлгийн ан­хан шатны дүгнэлтээр гадны ямар нэг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарсан. Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгээс урьд­­чил­сан байдлаар өвчний ул­маас нас барсан гэх мэдээллийг өг­сөн” хэ­мээж байсан юм.

Улмаар та­лийгаачийн шарилыг Канад руу явуулсан бөгөөд Торонто дахь задлан шинжилгээгээр гад­ны нө­лөөгүй, чихрийн шижин өвч­нөөр нас барсан гэх дүгнэлт гар­га­жээ.

 

Зураг