Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөсөгтөн" хамтлаг АЗИЙН ШИЛДЭГ АВЬЯАСТАН БОЛЖ ЧАДАХ УУ?

Б.Ану
2015 оны 5 сарын 7
iKon.MN

“Авьяаслаг Азичууд” шоу нэвтрүүлгийн финалын шалгаруулалт өнөөдөр болох гэж байна.

Got Talent буюу авьяастныг нээж илрүүлэх зорилготой нэвтрүүлгийн улс орон дамнасан буюу тивийн хэмжээнд зохиогдож буй хувилбарт Монгол Улсаа төлөөлөн ардын урлагийн “Хөсөгтөн” хамтлаг амжилттай оролцож байгаа билээ.

Анхны шалгаруулалтаас эхлэн шүүгчид, үзэгчдийг гайхшруулж эхэлсэн “Хөсөгтөн” хамтлаг финалын есөн оролцогчийн нэгд шалгараад байгаа билээ.

Эдгээр шилдэг есөн оролцогчийн шилдгийн шилдгийг шалгаруулах финалын тоглолт өнөөдөр болох гэж байна. Тодруулбал Улаанбаатарын цагаар 21:05 цагт Сингапур Улсад тус шалгаруулалт болно.

Монголчууд энэхүү шалгаруулалтыг "Сансар", "Supervision" кабелийн сувгийн AXN ASIA сувгаар үзэх боломжтой.

Шоуны ялагч нь 100 мянган доллар буюу 195 орчим сая төгрөгний эзэн болж мөн “Marina Bay Sands”-д өөрсдийн бие даасан тоглолтоо хийх эрхийн бичгээр шагнагдах ажээ.

Өнөөдрийн шалгаруулалтын талаар “Хөсөгтөн” хамтлаг өөрсдийн Фэйсбүүк хуудсандаа дараах постыг оруулжээ.

 

Өнөө орой Финалын шалгаруулалтын үзүүлбэр буюу 9 шилдэг оролцогчийн үзүүлбэрийн дараа 100.000$ -н эзэн нь хэн болох сонг...

Posted by Khusugtun Ethnic Band - Хөсөгтөн хамтлаг on Wednesday, May 6, 2015
 

Asia's Got Talent шоуны аваргын төлөөх тоглолт 5-р сарын 7-нд Сингапурын Marina Bay Sands -д болно. Уралдаан болсон өдри...

Posted by Khusugtun Ethnic Band - Хөсөгтөн хамтлаг on Saturday, May 2, 2015

 

 

Өглөөний мэнд. Маргаашийн шилдэг 9-н тоглолтын дараа санал хураалт явагдаж эхлэнэ. Та бүхний санал доорхи тохиолдолд хүч...

Posted by Khusugtun Ethnic Band - Хөсөгтөн хамтлаг on Tuesday, May 5, 2015