Индонезийн Сурабаяа дахь боомтоор аяллын цүнхэндээ нэн ховордсон 21 Какаду тотийг 1.5 литрийн багтаамжтай хуванцар саванд хийгээд хил гарах гэж байсан этгээдүүдийг тус боомтын цагдаа нар илрүүлжээ.
Боомтын ажилтны мэдээлснээр илрүүлэх үед шувууд бүгд амьд хэдий ч маш хүнд байдалтай болсон байжээ. Энэ нь анхны тохиолдол биш бөгөөд дөрөвдүгээр сард л гэхэд 200 гаруй ховор амьтдыг хил гаргах оролдлого хийсэн аж.
Цагдаа нар тоть шувуудыг Индонезийн Байгалийн нөөц хамгаалах газрынханд хүлээлгэж өгсөн бөгөөд 21 шувууны долоо нь удалгүй үхсэн байна.
Шар цацагт Какаду тотийг 2007 онд Олон улсын байгалийн нөөцийг хамгаалах холбооноос нэн ховордсон амьтан хэмээн бүртгэж байжээ.
Хууль бусаар хил гарсан шувууд ихэнхдээ тоть үржүүлэгч, шувуу тэжээгчдийн гар дээр очдог бөгөөд Ази, Европд тоть шувуудын эрэлт маш их байдаг байна.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!