ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Улаан-Үд уйдаахгүй

Х.Болормаа
2015 оны 5 сарын 5
ӨНӨӨДӨР
Зураг зураг
Copyright © http://www.englishrussia.com/

Хятадын хил дээрх бөглүү тосгон Эрээнийг хэдхэн жилийн дотор хөгжиж цэцэглэсэн хот болгосон монголчууд одоо Оросын буйдхан хот Улаан-Үдийг түм түжигнэж, бум бужигнасан их хөлийн газар болгох янзтай. 

Хаврын ногоо нар руу тэмүүлэн өндийх тусам Алтанбулаг-Хиагтаар өдөр шөнөгүй цувах зорчигчдын цуваа өргөжих шинжтэй. Энэ цувааны нэгээхэн хэсэгт бидний хэсэг сэтгүүлч нэгдлээ.

Утай, Гүмбэм рүү хошуурдаг байсан монголчууд эдүгээ Итгэл хамбыг зорьдог, Байгал нуур руу цувдаг болжээ.

“Өнөөдөр хилээр 10 автобус гарсан байна”, “Баасан, Бямба гаригт нийтдээ 35 автобус дүүрэн зорчигч Алтанбулагаар хил нэвтэрчээ” гэсэн яриа амнаас ам дамжиж байсан нь Монгол жуулчид, мөргөлчид Улаан-Үд рүү хөвөрч байгааг харуулах биз ээ.

УЛААНБААТАР-УЛААН-ҮДИЙН ХООРОНД ӨДӨР БҮР АВТОБУС ЯВДАГ

Тэртээх 1925 онд Улсын тээх нэвтрүүлэх газар нэртэйгээр тулгын чулуугаа тавьсан Авто тээврийн үндэсний төв өнөө жил тохиож буй 90 жилийнхээ ойн хүрээнд Улаан-Үд дэх авто вокзалын үйл ажиллагаатай өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр сэтгүүлчдийг танилцуулсан юм.

Улаан-Үд хотын авто вокзалын дарга Анжелика Федорова вокзалынхаа, “Восток транс” компанийн ерөнхий захирал Александр Семенович Мадасов өөрийн компанийнхаа үйл ажиллагааг Монгол Улс Авто тээврийн үндэсний төвийн техникийн хяналт, бүртгэл хариуцсан дэд захирал Т.Баясгалан болон Монголын сэтгүүлчдэд танилцууллаа.

Улаан-Үдээс Алтанбулаг руу том хүнийг 900, Сүхбаатар руу 1000, Дархан руу 1200, Улаан-баатар руу 1500, 12 хүртэлх насны хүүхдийг 750 рублиэр тээвэрлэдэг аж. Тасалбараа онлайнаар урьдчилан захиалах сонголт бас бий. Явах, буцах хоёр талынхаа тасалбарыг захиалан авч болно.

Тодруулбал, Улаанбаатараас Улаан-Үд ороод буцах хүн нэг сарын өмнө хоёр талынхаа тасалбарыг онлайнаар захиалах боломж бүрдүүлжээ. Долоо хоногийн бүх өдөр автобус явдаг агаад Даваа, Пүрэв, Баасан, Ням гаригт Оросын “Восток транс” компанийн, Мягмар, Лхагва, Бямба гаригт Монголын “Нью жуулчин” компанийн автобус зорчигч тээвэрлэдэг юм байна.

Зорчигч олонтой үед аль талаас зорчигч олон байна, тэр талаас нэмэлт автобус гаргахаар зохицуулжээ. Тухайлбал, Улаанбаатараас Улаан-Үд явах хүн олон байвал Монголын тал нэмэлт автобус гаргана гэсэн үг. 2011 онд байгуулагдсан энэхүү авто вокзалын хүчин чадлыг өргүүлэхээр шинийг байгуулж байгаа аж. Тэр нь одоогийн вокзалынхаа хажууханд юм билээ.

АВТОБУС НАЙДВАРТАЙ

Улаан-Үд ороод ирэхэд унааны хувьд ямар ч асуудалгүй болсон нь илт. Орос хэл мэддэг хүн бол улс хоорондын автобусанд суугаад үүргэвчтэй аялсан ч болохоор юм билээ. Гэхдээ монголчуудын олонх нь жуулчны компанийн автобусаар явж байна.

Монгол Улс, ОХУ-ын хооронд 90 хоног визгүй зорчих журам үйлчилж эхэлснээс хойш монголчууд хувийн машинтайгаа аялах нь нэмэгджээ. Гэхдээ голчлон Сэлэнгийн дугаартай машинууд замд таарч байв.

Улаан-Үд ороод ирэхэд унааны хувьд ямар ч асуудалгүй болсон нь илт.

Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн удирдлага, хяналтын төв нь хот болон улс хооронд зорчигч тээвэрлэдэг автобуснуудыг компьютер, ухаалаг гар утас ашиглан хянаж эхлээд жил гаруй болж байна. GSM/GPRS систем болон сансрын холбоо (Inmarsat)-ны дэвшилтэд технологид суурилсан энэ системийн тусламжтайгаар автобуснуудыг хаана, хэр хурдтай явж байгаа, зорьсон газартаа хэдийд хүрэхийг мэдэж болдог.

Тэр ч байтугай ослын дохио хүлээн авч, тусламж үзүүлдэг, жолоочтой шууд холбогдож, текстэн мэдээлэл солилцох, тээврийн хэрэгслийн дотор, гадна талыг камераар харах, зорчигчдыг тоолох, шатахуун зарцуулалт, ачааны жин болон дугуйн хийн даралт, температурыг хүртэл хянадаг болсон тул автобусаар явах нь хамаагүй аюулгүй санагдсан. Ийм хяналтан дор Улаанбаатар хот, Сэлэнгэ аймгийн төвөөс Улаан-Үд рүү зорчигч тээвэрлэдэг компаниудын нэг нь “Зэлтэрийн зам”.

2009 оноос Сүхбаатар-Иволгийн дацан-Улаан-Үд-Байгал нуур чиглэлд зорчигчдод үйлчилж эхэлсэн энэ компанийн автобусаар Улаанбаатар-Сэлэнгэ-Иволгийн дацан-Улаан-Үд-Байгал нуур гэсэн маршрутаар аялахдаа энэ зун Байгал нуур руу машинтай явна гэсэн бодлоосоо татгалзахад хүрэв.

ОХУ-ын хууль чанга учраас жаахан л алдаа гаргавал торгодог аж. Жишээлбэл, ОХУ-ын хил нэвтрэх хуудсан дээрх аяллын зорилго гэсэн хэсгийн туризм гэсэн бичиг доогуур зураагүй байвал цагдаа нь шууд л 2500 рублиэр торгох хуультай.

Замын цагдаагийн шалган нэвтрүүлэх цэгийн дэргэдүүр тээврийн хэрэгсэл 20 км/цагийн хурдтай явж өнгөрөх ёстой. Энэ мэт дүрэм журмыг нь мэдэхгүйгээс алхам тутамдаа торгуулан, аялах гээд хамаг мөнгөө шийтгэлд төлж, үгээ бараад буцдаг хүн цөөнгүй гардаг юм байна. Түүний оронд автобусаар явбал стресс багатай санагдсан.

БАЙГАЛ НУУР ХАЙЛААГҮЙ БАЙНА

Хөвсгөл нуурын маань ах болсон Байгал нуурыг үзэхгүйгээр буцвал Улаан-Үдэд очсон гэж хэлэх хэрэггүй.

Дэлхий дээрх цэнгэг уст хамгийн том сувд болох Байгал нуур мөсөн хучлагаа тайлах яагаа ч үгүй, дөнгөж захаасаа ханзарч байлаа. Гадаа агаарын хэм нэмэх градусыг заагаад удаж байгаа ч мөс нь бүрэн хайлаагүй, усанд нь гараа дүрэхэд хөлдөөх шахаж байлаа.

Эргийнхээ шаргал элсийг илбэн мэлтэлзэх ус нь үнэхээр дуу алдам тунгалаг юм. Энд наймдугаар сарын эхний 15 хоногт жинхэнэ жаргалын орон болдог гэнэ. Биднийг тавдугаар сарын 1-нд очиход хэдийгээр нартай байсан ч жихүүн салхитай, зэвэргэн өдөр таарсан нь тиймхэн ч дэлхийн хамгийн том хар сувдыг үзсэн нь үнэхээр завшаан.

Итгэл хамбад мөргөх, Байгал далайг үзэх л гэж монголчууд ийш зорьдог ч энд хоёр хонохдоо бид уйдсангүй. Улаан-Үд таныг ч бас уйдаахгүй.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Gerel [109.173.42.7] 2018/4/7
04.09 nd UB yvh unaa bnu.1 hun.herev yvbal haanaas hd gj yvh ve.09 nd ulaan uuded oglo nishees buuna.hariug uldeene u
0 | 0 Хариулах
хом [103.10.23.119] 2017/1/15
bulgan shup yg orosiih bdgiin bolovuu hu irj ochih ni 45000 ym bhdaa
0 | 0 Хариулах
улан удэ [182.160.34.167] 2016/12/7
өнөөдөр улан удэ рүү хүн авч явна 97190191
0 | 0 Хариулах
ариунаа [80.83.237.45] 2016/11/7
НЭГ том хүн нэг хүүхэд
0 | 0 Хариулах
ариунаа [80.83.237.45] 2016/11/7
МАРГААШ улан үдээс уланбаатар явах машин бна уу 2016он11сар08өдөр
2 | 0 Хариулах
97190191 [182.160.34.167] 2016/12/7
9 нд улаанбаатар явна
0 | 0 Хариулах
Зочин [182.160.32.52] 2015/5/5
Улаанбаатраас Улаанүд хүртэл 500 км. Том хүний 45000₮ байдаг юм байна шүү.
0 | 0 Хариулах
Зочин [49.0.155.195] 2015/8/14
Энэ тэгээд УБ - Улаан-Үд хүртэл хэдэн цаг зарцуулна гэсэн үг вэ?
0 | 11 Хариулах
Зочин [202.70.46.206] 2015/5/5
Найз нөхөд, анги хамт олон, хувиараа санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрт хамрагдаарай. ~~~~ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨР ~~~~ - Санхүүгийн мэдлэг боловсролыг таны хүүхдэд олгох анхны эх үүсвэрийг тун энгийн түвшинд тавих уг сургалтанд хамрагдсанаар дараа дараагийн санхүүгийн илүү өндөр түвшины ойлголтуудыг хүлээж авах сайн сууриа олж авч чадна гэдэгт би гүнээ найдаж байна. Санхүүгийн мэдлэг боловсрол гэхээр хүмүүс магадгүй банкны хэн нэг мэргэжилтний мэдлэг боловсролтой андууран ойлгож болох юм. Гэхдээ энэ нь дээд сургуулиудад заадаг тэр онолын санхүү, бүртгэлийн ойлголтоос ялгаатай зүйл нь амьдралд өдөр тутам тулгардаг санхүүгийн асуудал, ойрын болон зорилтот хуримтлал, хувь хүний мөнгөний мэдлэгт том түлхэц болох юм. - Хөтөлбөр үргэлжлэх хугацаа: 10 хоног /Ажлын 5өдөр, нийт 2 долоо хоног/ - Хамрагдах хүрээ: 14-18 нас - Хөтөлбөрийн цаг сонголт: 1-р ээлж - 09:00-11:00 цаг, 2-р ээлж - 15:00-17:00 цаг, 3-р ээлж - 18:00-20:00 цагуудаас дуртай цагаа сонгох боломжтой.
0 | 0 Хариулах
Зочин [112.72.11.105] 2015/5/5
яаж холбоо барихуу
4 | 0 Хариулах