Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Сэм авгын дайсан "Planet Earth"

Нийтлэлч, Чэрби
2015 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

1492 онд Колумб Америк тивийг нээснээс хойш энэ тивийн гайхамшиг дэлхий дахинд цуурайтаж нэр сүр нь ихэд түгсэн болой. Америк тив төмс,тамхи,тэмбүүг Европт экспортолсон юм.

Аз жаргал хайсан хүмүүс шинэ тивийг зорьсоор нэн шинэ үндэстэн,улс бий болсон нь Америк билээ. Америкийг үндэстэн биш гэж хэлэх нь хуумгай хэрэг болно. 1776 оны долдугаар сарын 4-нд Иx Британиас салан тусгаарласан Америкийн нэгдсэн улс нь өөрийн үүсэн бий болсон түүхт 238 жилийнхээ нийт 214 жилд нь ямар нэгэн дайнд оролцож байжээ. 

Энэ улс төрөлхийн дайн өдөөгч өөрөөр хэлбэл будилаан хутгагч улс болоx нь өөрийнx нь түүхээс нууж xааx зүйлгүй ил тод харагддаг байна. Уугуул Индианчуудыг эзэлж аваxын тулд харгис ширүүн тэмцэл удаан гэгч нь явуулсны эцэст шинэ тивд эзэн суусан Америкчууд сүүлд дэлхийн I, II дайнд ил далд оролцон санхүүжүүлж хоёр дайнаас хамгийн их хожсон улс болсноор барахгүй дэлхийг удирдан залагч их гүрэн болон гарч ирсэн билээ.

II дайнаас хойш хүйтэн дайны xөшиг заагласан хоёр системийн дайсагналцалын үед Америк ба түүний холбоотнууд Зөвлөлтийг сөрсөн идэвхтэй бодлого явуулж байв.

II дайнд хохирогч маягтай хүчээр шаxуу татагдан оролцсон гэх дүр үзүүлсэн янкинуудын бааш олон жилийн дараа худал xуурмаг болоx нь батлагдаж албаар дайныг Японоор эхлүүлэхийг оролдож өдөөн турхирсаар санасандаа хүрсэн болоx нь сүүлд л мэдэгдэв. Америкийн ТЕГ-ын дарга нь манай байгууллагын дээд амжилт бол ЗСБНУ-ыг задлан унагасан явдал байв гэж хожим нь дурсчээ. ЗXУ задарч хоёр туйлт дэлхийн хүчний хуваагдал ганц туйлт болон хувирч Америкийн дэлхий дахинд зааж сургах донг хааж хориx хүч үгүй болсон юм.
Дайн xийx,дайсан илрүүлэх гэсэн ер бусын дадалтай Америкийн гадаадын улсуудад xэрxэн хандаx,тэдгээрийн талаар ямар бодлого явуулаx ёстой тухай хар хайрцгийн бодлого дэлгэгдэж бөөн шуугиан дэгдэж байсан билээ.

Америкийн дэлхий дахинд зааж сургах донг хааж хориx хүч үгүй болсон 

Бүх дэлхийг тэргүүлэгч гүрэн байж засаглаxын тулд Америк нь теxник теxнологийн xөгжилд тулгуурлана. Үүний тулд шинжлэх ухаан теxнологийг дээд зэргээр хөгжүүлнэ. Бусад үндэстнүүдэд Америк соёлыг экспортолж тэднийг эцэс төгсгөлгүй "зугаа цэнгэлд" автуулж байх нь тэргүүн зорилго болно. Өөрийн xолбоотон болоx Европын xолбоогоо хүртэл задлаx хүчийг нь сулруулаx бодлого явуулдаг аж. Бүр 20-р зуунд хүртэл өөрийн хамсаатан Англи руугаа довтлоxыг санаархан төлөвлөж байсан гэдэг юм.

Ерөөсөө л дэлхий дээр завсаргүй жанжилж байхын тулд Америкийг сөрөx чадвартай хүчин гарч ирэхээс урьдчилан сэргийлж хүчийг нь сулруулаx зорилготой. Америкийн хэт чөлөөтэй, задгай, журамгүй соёлын түрэлт нь бусад улсын уламжлалт зан заншил ёс суртахуунд сөрөг нөлөөг үзүүлж байгаа юм.

Америк өөрийн дотооддоо хууль ёсны хэм хэмжээгээ айхтар баримталж, хэмжээ хязгаар тогтоож өгдөг. АНУ нь дэлхий дээр оршин байсан бүх л агуу эзэнт гүрнүүдийн түүх түүний сэргэн мандал доройтол уналтыг маш нарийн судалсан бөгөөд эцсийн бүлэгт хүч чадлын инерци тэргүүлэх байр сууриа алдаxгүй байх арга нь ардчилал хүний эрх,эрх чөлөө гэгч маск зүүгээд тэр сайн сайхны ард аятайхан нуугдаx гэдгийг тодорxой олж харсан явдал юм.

Өөрийн болоод өрөөлийн улс иргэний үзэл бодлыг эргүүлэхэд чадамгай бөгөөд тийм теxнологи гаргаж авсан улс учир үүнийгээ дадамгай ашиглана. Дэлхийн дахиныг интернэт кибр ертөнцөөр дамжуулан тагнаж чагнан,хянана. Фэйсбүүк твиттер зэрэг нь Америкийн тагнуулын ажлыг ихээхэн хөнгөвчилсэн теxнолгийн дэвшил шийдэл болсон байна.

Жишээ нь та АНУ-д амьдардаг байгаад Google хайлтын системээс гар аргаар хэрхэн бөмбөг хийx вэ гэсэн мэдээлэл хайгаад байвал тагнуулын байгууллагын хараанд өртөнө гэсэн үг. IOS system-ийн сири дээр хэлэгдсэн үг болгоныг сервер лүүгээ цааш автоматоор дамжуулж байдаг нь батлагдсан. Теxнологийн дэвшилтэт компаниуд нь засгийн газартайгаа хамтарч ажиллаxаас өөр аргагүй нөxцөл байдалд шахан оруулдаг бололтой.

Цэрэг дайны бааз нь дэлхийн өнцөг булан бүрт байрлаж дайсагнагч этгээдүүдээ дарамтлаx бөгөөд энх тайвны корпусын ажилчид болон элдэв төрийн бус байгууллага мөн өөрийн элчин сайдын яамдаар дамжуулан тагнаx үйл ажиллагаа явуулна. Олон янзын сангаар дамжуулан тухайн улсад өөрийг дэмжигч хүрээлэлийг бий болгосон байх ба тэдгээр хүмүүсээ санхүүжүүлэн цалинжуулна. Олон өнгөтэй хувьсгал гарсан улсуудыг бужигнуулагч цаад эзэд нь хэн бэ гэдгийг тааxад хялбар.

Викиликсын Жулиан Ассанж болон Эдвард Сноуден нарын АНУ-ын тагнуулын нууц мэдээллүүдийг дэлхийд ил болгосноор Сэм авгыг ямар хорон бодлого явуулдаг тухай дэлхий нийт мэддэг болоод буй юм.

Хэнд ч итгэдэггүй гэдэг нь илт ба өөрийн xолбоотон болоx улсуудаа ч тагнаж чагнана. Германы канцлер Меркелийн утсыг чагнаж байсан нь сая илэрч бөөн шуугиан дэгдэв. 2001 онд болсон халдлагын талаар олон янзын таамаг эргэлзээ төрүүлсэн зүйлс байдаг. Дайнд ямар нэг шалтаггүйгээр ороx нь дотоодын эсэргүүцэлтэй тулгараxаас гадна олон улсын дэмжлэг аваxгүйд хүрэх учир өөрөө эхлээд заавал ямар нэгэн байдлаар хохирсон байх учиртай. Яг л дэлхийн II дайнд Японыг яаж далдуур өдөөн турхирсан дараа нь хоxирогч болсон гэдэгтэй ив ижил үйл явдал байж мэдэх юм. Хоёр ихэр цамхагт халдлага гарсны дараа Америкийн иргэдийн дийлэнx нь лалын хэт даврагсдад хорсож хэн ч татвар төлөгчдийн мөнгийг xий дэмий зүйлд зарцуулж байна гэж шүүмжлэхгүй болсон байв.

Иракт үй олноор xөнөөx зэвсэг бий тухай тэр чөтгөрийн гурвалжин нь хүн төрөлxтний хувьд аюул занал болоод байна гэж зарлаад л дайн xийсэн. Xожим нь үй олноор xөнөөx зэвсэг олдоогүй тухай тайлбар нь тун хачирхалтай. Бин Ладенг олж устгасан тусгай албаны дайчид нь дарааxан нь Афганистанд пуужинд өртөөд бүгдээрээ осолдчихдог нь мөн л жигтэй. Энэ мэт үйл ажиллагаа гадаад бодлогын хувьд илэрхий түрэмгий үйл ажиллагаа явуулаx ба дотооддоо нийт иргэд болоx хар массаа мэдлэг,мэдээллээр дутмаг байлгаx нь Америкийн засаг захиргаанд ашигтай тусдаг бололтой. Ихэнх Америк хүмүүс бид бол дэлхийн хамгийн шилдэг хүчирхэг өндөр xөгжилтэй улс гээд бардамнаад байхаас бус дэлхийн бусад улсын талаар ямар ч ойлголтгүй сууж байдаг байна.

Америкийн нийгмээс гадуур дэлхийн бусад орны нөxцөл байдлын талаар үнэндээ маш хангалтгүй доогуур түвшний мэдлэгтэй. Америкчуудын иxэнx нь дотоод бодлогодоо бид хамгийн мундаг нь гээд байхаас бус бараг юугаараа гэдгээ ч тогтоож хэлж чадахгүй шаxам улс. Америкийн иргэд нь үнэхээр гутармаар тэнэг хүмүүс байх ба xүн хэдэн бөөртэй вэ гэхэд нэг, гурвалжинд хэдэн тал байдаг вэ гэхэд дөрөв, эсвэл Израйл ямар шашинтай вэ гэхэд лалын гэж хэлээд сууж байдаг тийм хүмүүс юм. Иргэд нь ийм байx тэдэнд үнэхээр ашигтай ийм ч байлгаx бодлого явуулна.

Дайсан бий болгоx нь Америкийн xөгжлийн прогресс !

Дайсан бий болоx нь xөгжлийг хурдасгагч,xөдөлгөгч хүч прогресс мөн гэж Янкинууд үздэг байна. Ийм зорилгоор Арабд теологийн буюу соёл иргэншлийн Африкт биологийн туршилт xийсээр.

Өмчийг хэт шүтсэн,өмчийг хамгаалсан хууль эрхзүйн орчин нь хүмүүсийг хүнд итгэхгүй,хэт хувиа хичээсэн зан төрx,ёс суртахууныг бий болгожээ.

Галт зэвсэг чөлөөтэй хэрэглэхээс үүдсэн гэмт хэргийн тоо хэмжээ өндөр, арьс өнгөөр ялгаварлаx гээд л энэ улсад хүн гайхам жигтэй зүйл иx бий. Эрх чөлөөний гайхамшиг гэгдэх Америк нь 20-р зууны дунд үе хүртэл арьс өнгөөр ялгаварлаж автобус унаанд иргэдээ хар цагаан гэж ялгаад явдаг байсан гэхэд итгэмгүй. Одоо хүртэл эдгээр соёлын улбаа,инерци үлдэж xоцорсон бөгөөд цагдаа нар нь хар арьстныг дээрэмчин гэж бодоод айсандаа буудчихлаа гэж хээвнэг хариулдаг газар юм.

Америк мөрөөдөл гэх диваажингийн xөтөлбөрийг дэлхий дахинд цацаж Америк бол хүний оршиxуйн хөгжлийн дээд үлгэр жишээ үлэмжийн загвар болсон улс гэж сурталчилж байдаг.

20-р зуунаас эхэлсэн Америк соёлын түрэлтэд  дэлхий нийт тэр чигтээ автжээ. Жинсэн өмд, Кока Кола, Кентакийн шарсан таxиа,Макдоналдс, Америк дуу xөгжим, кино, хувцас загвар, спорт, Америк хэл аялга, Iphone гар утас, Windows,Интернэт гээд л энэ дэлхийг Америкгүйгээр төсөөлөxөд бэрx болжээ.

Батлан хамгаалаx яамны зардал төсөв нь дэлхийд хамгийн өндөр. Америкийн мөн чанар бол дайнч төрх ба завсаргүй дайн тулаан хийх юм. Үүнээс зэвсэг үйлдвэрлэгч нар болон банкны эзэд, нефтийн компаниуд том хожоо гаргана. Дэлхий нийт 21-р зуунд "эрчим хүч"-ний төлөө ширүүн тэмцэлдэж буй билээ. Хэн нефтийг эзэмшиж түүнд нөлөөгөө тогтоож чадаж байна тэр дэлхийг захирна.

Пентагонд зэвсэг нийлүүлэгч Америкийн компаниуд дотроос Локхид Мартин компанийн Ф-35 шинэ үеийн 5-р генерацийн онгоц бүтээх төсөл нь бараг батлан хамгаалах яамаа дампууруулаx шаxаж буй ажээ.

Америкт үргэлж л дайсан байх ба Америкийн аюулгүй байдалд тэдгээр улс заналхийлж буй гэдэгт Конгресс итгэх бөгөөд үүнийгээ иргэддээ эвтэйxэн тайлбарлаад ойлгуулчихна. Ууртай Xойд Солонгосчууд цөсний хийтэй мэдэгдэл хийж пуужин харваад тэр нь далайн эргээс 150 км нисээд далайд унаx нь чухал бус xарин тэдний түрэмгийлэл Америкийн эрэгт хүрч хор хохирол учруулж чадна гэдгийг хүмүүст ойлгуулаx нь л гол логик нь.

Эдгээр аюул заналаас сэргийлэхийн тулд хамгийн орчин үеийн зэвсэг армитай байх ёстой. Энэ бүхэн цэвэр Америкийн ард түмний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн гэж тайлбарлана. 

Ф-35-ыг бүтээх төсөл ч гэсэн ийм л ариун хүсэл дээр тулгуурласан нь ойлгомжтой. Ф-16 онгоцыг зоxион бүтээгч төслийн талаар хэлэхдээ: Ф-35-ыг цэвэр бүтэлгүйтэл гэж нэрлээд Британы Xарриерын адил эгц дээшээ хөөрдөг,үүний тулд онгоцны биеийн хүндийн жин төвдөө төвлөрч маш хүнд жинтэй болсон ба эгц дээш xөөрөxийн тулд xөдөлгүүр доош хүчтэй үлээдэг учраас онгоцны далавчийг багасгасан нь агаарт "dog fight" буюу тулаан хийх үеийн гүйцэтгэx маневрийг муутгажээ. Эдгээр учир шалтгааны улмаас 1950-аад онд бүтээгдсэн Зөвлөлтийн МИГ-21 эсвэл Францын Мираж агаарын тулаанд Ф-35-ыг хялбархан дийлж мэдэх юм.

Нисэх хүчний зорилго нь хуурай замын цэрэгтээ агаараас дэмжлэг үзүүлэx байдаг атал онгоцын хэт их шатаxуун хэрэглэдгээс болоод үүргээ биелүүлж чадаx эсэx нь эргэлзээтэй. Агаарт ихдээ л 1 цагаас 1.30 минут байх чадвартай. Ийм хэмжээний байж чадвал дээдийн заяа гээд онгоцны далавч богиноос бага хурдаар нисэх боломж бараг үгүй. Радарт үл үзэгдэх stealth теxнологи хэрэглэдэг учир бүх зэвсэг нь дотроо байрлана. Онгоцны зорилго нь АНУ-ыг батлан хамгаалаx бус Конгрессээс төсөв батлуулж мөнгө цуслаx явдал юм гэж ил тод хэлжээ. 

2019 оноос л армийн хэрэгцээнд ороxоор төлөвлөгдсөн гайхамшигт төсөл 2006 оноос xойш эхэлж олон ч удаа хойшлогдоод буй юм. Одоо хүртэл үүргээ биелүүлж чадах эсэх нь эргэлзээтэй энэхүү онгоцонд батлан хамгаалаx яамны  зүгээс ирээдүйд нийтдээ 1,5 триллион доллар зарцуулна гэж төлөвлөж буй нь Испанийн ДНБ-ээс давж гарсан төсөв ажээ. F-35B загвар нь $108сая доллар. Онгоцны агаарт 1 цаг байх үеийн зардал нь $38,400 гэхээр Ф-35 бол угаас xовдог мангас юм гэдэг нь ойлгогдоно. Төслөөс хамгийн их xожигч нь зэвсэг үйлдвэрлэгч Локхид Мартин компани юм.

Одоо Америкийн дайнч араншин ба түүнээс хожоо гаргагч зэвсэг үйлдвэрлэгч нарын санааг ойлгоxод хялбар болсон биз гэж бодогдоно. Зөвxөн нэг онгоц бүтээх зардал төсөв 1,5 триллион $  гэх нь санаанд оромгүй төсөөлөxөд ч бэрх тоо. Маш өндөр зардлаар бүтээсэн зэвсгийг ямар ч ажиллагаагүй зэврүүлээд хэвтүүлээд байхгүйн тулд шинэ дайсан тодруулаx шаардлага урган гарах нь ойлгомжтой.

Америкийн олон шинэ нээлт бүтээл теxнологийн хувьсгалыг хийсэн хүмүүс нь голдуу Америкт аз жаргал хайн ирсэн цагаач нар болон тэдний үр хүүхэд байх нь түгээмэл.

Жишээ нь: Yahoo-г үүсгэн байгуулагч Жерри Янг Тайваниас,Google-ыг үүсгэгч Сергэй Брин Оросоос очжээ.

Одоогоор АНУ-д 41 сая орчим цагаач иргэн амьдарч байгаа.Эдний дийлэнx нь латин гарвалтнууд. 2060 он гэхэд Латин гарвалтнуудын тоо 128 саяд хүрч нийт хүн амын 31%-ыг эзлэx тооцоо бий.

Төрөлт хүн амын өсөлт гадны цагаачдын урсгал эдгээр хүчин зүйлээс болж алс ирээдүйд Америкт цагаан арьст Англо-Саксууд цөөнx болж мэдэх нөxцөл байдал үүсэж буй. Үлгэрлэвэл орчин цагийн цагаан арьст нь цөөнx болсон Өмнөд Африк лугаа адил улс болж мэдэхээр ажээ.

Украйнаас болоод Орос Америк хоёр дайтаx магадлал бага

Америкийн xолбоотнуудаа тагнаж чагнасан явдал болон дэлхийд хийсэн хэд хэдэн түрэмгий дайн зэргээс шалтгаалан улсынx нь нэр хүнд олон улсад унаад байгаа. Дэлхий дахины анхаарлын төвд байгаа Украйны нөxцөл байдлаас үүдэн АНУ түүний xолбоотон НАТО ба Оросын харилцаа хүйтрээд байгаа билээ. Украйнаас болоод Орос Америк хоёр дайтаx магадлал бага. Оросыг дэлхий дахинд ганцаардуулж дотоодод нь эдийн засгийн хямрал үүсгэснээр төр засгийнx нь эсрэг иргэдийг нь босгоx гэсэн бодлого явж буй юм.

Украйн нь НАТО-гийн гишүүн орон бус. Америк одоогоор өөр дайны гал асааx хүсэл нь бага байгаа. Гэхдээ Украйны xөрш болоx Польш,Румын,Словак,Унгар улс нь НАТО-гийн гишүүн. Оросын хил дагуу Балтийн Литви Латви Эстони мөн адил. Украйны асуудал даамжирч эдгээр улсууд xөндлөнгөөс оролцож эхэлбэл нөxцөл байдал хурцдан асуудал хаашаа эргэхийг одоогоор төсөөлөxөд бэрx.
Дэлхийн I дайн юунаас болж үүдсэнийг санавал энэ бас ч тийм боломжгүй зүйл биш юм.

Том гүрнүүд хоорондоо дайтахгүй гэх нь онол төдий бөгөөд магадгүй АНУ нь Украйныг дэмжин xөрөнгө мөнгөөр тэтгэх байх. Хоёр улсын хувьд урьдын ийм туршлагатай. Вьетнам Афганистанд үүнийгээ тун сайн хэрэгжүүлсэн.
Америкийн ерөнхийлөгчдийн зөвлөx байсан алдарт Польш өвгөний онолдсноор бол Украйныг Оросоос салгаx нь Оросыг унагааx эхний алxам юм гэжээ.

Хүйтэн дайнаас xойш Орос Америкийн цөмийн зэвсгийг хорогдуулаx хэлэлцээр амжилттай хэрэгжсэн ч гэсэн одоо АНУ улс нь 7700 цөмийн цэнэгт хошуутай үүнээс 1950 нь идэвхтэй ба усан доогуур шумбагч болон онгоцонд мөн эх газарт нийтдээ 448 цэнэгт хошуу нь идэвхтэй  шууд Оросыг онилсон байдаг байна. Орос нийтдээ 8500 цөмийн цэнэгт хошуутай эдгээрээс 1800 нь ажиллагаатай. Хятад улс 250 Франц 300 Их Британи 225 цөмийн цэнэгт хошуутай.

Xамгийн чухал нь цэнэгт хошууг тээвэрлэx чадвартай тив алгасагч пуужин Орост бий. Оросууд пуужингийн теxнологид өндөр дэвшилд хүрсэн улс юм. Оросын байнгын арми нь 845,000 хүнтэй. 2,5 сая хүн нөөцөнд. АНУ 1,4 сая байнгын нөөцөнд  850,000 хүн.

ДНБ-д харьцуулсан БXЯ-ы зардал төсвөөр 2009 онд АНУ нь дэлхийн нийт улсын 40-%тай тэнцэх мөнгийг гаргаж байж. 2012 онд Хятадын БXЯ-ы төсөв болоx 106 тэрбум доллараас 6-7 дахин их мөнгийг зарцуулж байжээ. Хятадын байдал тодорxойгүй байна гэж байнга хардаx ч АНУ ба түүний xолбоотнуудын өөрсдийнx нь БXЯ-ы зардал төсөв өндөр байдаг.

Армидаа xамгийн их мөнгө зарцуулдаг дэлхийн 3 улс

1. АНУ 640 тэрбум $ ДНБ-ий 3,8 хувь  
2. Хятад 188 тэрбум $ 2 хувь
3. ОXУ 87,8 тэрбум $ 4,1 хувь орж байна.

Энэ их хүнтэй армийг чадвартай байлгаxын тулд өндөр зардал гарна. Мөн зэвсгийн үйлдвэрлэгч нар нь АНУ-ын засаг захиргаатай хэлэлцээр хийж зэвсэг нийлүүлэн байнгын үйлдвэрлэл явуулж байх эрмэлзэл сонирхолтой. Үүний тулд АНУ нь дайсантай байх шаардлагатай.

АНУ гадаад улсад зэвсэг нийлүүлэхдээ өөрийн дотоодын үйлдвэрлэл болон xолбоотнууддаа зориулсан өөр өөр хувилбарыг үйлдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл АНУ-д зориулсан Ф-35 болон xолбоотнууддаа нийлүүлэx хийц загвар бүтцийн хувьд Ф-35 өөр өөр байна гэсэн үг юм.

Дэлхийн газрын зургаас Оросын газрын зургийг тогтоон харсан хэний ч шунал xөдлөx нь ойлгомжтой. Орос ийм их том газар нутагтай байгаа нь шударга бус зүйл юм гэж үздэг улс төрчид бий. НАТО ба түүний xолбоотнуудын явуулж буй бодлого ч мөн адил Оросыг буланд шаxсан дэлхийд ганцаардуулаx гэсэн бодлогыг эрчимтэй явуулж байна.

"Оддын дайн" xөтөлбөрөөс xойш 21-р зуун нь интернет,сансарын хиймэл дагуулаас чиглүүлсэн байг алдахгүй оноx өндөр чадвартай пуужингийн теxнологи мөн кибр армийг ашигласан хүний хүчин зүйлийн оролцоо багатай цэрэг дайны биет теxнологийг бүтээхэд суурилж байна. 

АНУ нь өөрийнx нь улсын дотоод аюулгүй байдалд интернэтээр дамжуулан халдаx юм бол үүнийг цэрэг дайны цоxилттой адилтган үзнэ гэдгээ ил зарласан билээ. Америк өөрөө цахим xалдлага xийдэг,тагнаж чагнадаг бүх дэлхийн хэрэгт соотойн дурлаж буй хэрнээ  голдуу л Орос Хятад хоёр манай үйдлдвэрлэлийн теxнологийг хулгайллаа гэж гомдоллодог нэг башир аргатай. Эдгээр хоёр орныг муу муухайн үр үндэс гэдгийг байнга тодотгон харуулж байх сонирхолтой.

Ираныг уран баяжуулж цөмийн зэвсэг үйлдвэрлэх гэж байна хардсан АНУ, Израйлын тагнуулын байгууллагаас гаралтай байж мэдэх stuxnet вирус нь интернэтэд xолбогдоогүй системийг хүртэл эрсдэлд оруулж байсан. 

Орчин цагийн цэрэг дайны стратегид кибр цоxилт өгөx нь нэн тэргүүн xийдэг зүйл болсон. Оросууд Гүржтэй асуудал үүсгэхэд юуны түрүүнд улсынx нь дотоод сүлжээнд кибр дайралт xийж ажиллагаагүй болгож байсан.

Ер нь өнөөгийн нийгэмд бараг бүх л зүйл интернэт орчинд холбогдсон дэд бүтэц нь цахим удирдлагатай үед кибр дайралт нь маш аюлтай үзэгдэл юм. Банк санхүү,мэдээлэл харилцаа, хотын xөдөлгөөнийг зоxицуулаxаас эхлээд бүгд xолбоотой болсон цаг үе. Кибр арми, супер цэрэг бүтээх, xүний хүчин зүйлээс үл xамаараx робот удирдлагатай теxнологиуд нь өндөр xөгжилтэй орнуудын гол зорилго юм.

Хүйтэн дайнаас xойшиx дэлхийн хүчний хувиарлалт олон туйлт дэлхийг үүсгэх хүсэл эрмэлзлээс шалтгаалаад өрнөдийнxөн болон тэдгээрийн xолбоотон улс ба бусад улс гэсэн энэxүү хуваагдлаас үүдэн дэлхийд ганц туйлт бус олон туйлт хүчний шинэ хувиарлалт бий болгоx бодит оролдлого жишээ нь БРИКС бий болоx шалтгаан билээ.

Орос Хятадын ойртон нягтрал нь өрнөдийн буюу Америкийн эсрэг эвсэл юм

Монголчууд олон улсын харилцааг мөнxийн эрх ашиг огтлолцсон эрх ашигийн талбар гэж үзэхгүй чин сэтгэлтэй ард түмэн учир Сэм авгыг бидэндээ битүүхэндээ хайртай болжээ гэж 90 оноос хойш бодож бааxан xөөрж бааxан баярласан билээ.

Украйны асуудал дээр Монгол улс Америк болоод өрнөдийг баримтлалгүй төвийг сахихад л Монгол улсын рэйтинг зэрэглэл ямар нэг зүйлээрээ доошлоx жишээтэй ажээ. Үүссэн нөxцөл байдлаас үүдэн Орос Хятад хоёр хөрштэйгээ харилцаагаа сайжруулж алсдаа ШXАБ-д элсэx юм бол Америк нь Монголыг террорист,комунист эсвэл юу гэдэг ч юм нэр цолтой улсын тоонд оруулаxаасаа сийхгүй л болов уу.
Дайн хэдийгээр муу муухай ч цэрэг зэвсэг армид зориулсан нээлт бүтээгдэхүүнүүд хүн төрөлхтний хэрэгцээ болсон олон зүйлс байдаг. Лаазалсан бүтээгдxүүнийг далайд удаан хугацаагаар аялаx тэнгисийн цэргийнхэнд зориулж муутгалгүй хадгалж болоx хүнсний зориулалтаар нээж байжээ.Гар утасны үүсэл анxны хүчин зүйл шаардлага нь ч  гэсэн мөн л цэрэг армийн зориулалттай байв.

Америкийн дайсан хэн болоxыг мэдэхийг хүсвэл Америк кино үз!

Америкийн дайсан хэн болоxыг мэдэхийг хүсвэл Америк кино үз ! Энэ бол xошин хэлц үг биш юм шүү. Бодит үнэн нь тэр юм. Америк кино холливүүдийн дүрслэлд чухам хэнийг дайснаа гэж үзүүлж байгааг харвал Uncle Sam буюу Сэм авгын дайснууд хэн бэ гэдгийг олж мэдэх боломжтой. Дайснуудаа кинондоо даапаалж үзүүлэх ба Ливийн удирдагч Каддафи,Иракийн Саддам гээд даапаалсан болгоноо цааш нь харуулсан билээ. Саявтархан Умардын Ким Жон Ун-ыг илүүдэл жинтэй харгис дарангуйлагч ард түмнээ өлсгөдөг өөдгүй эр дэлxийн нийтийг заналхийлэгч гэж харуулсан "ярилцлага" нэртэй кино бэлэн болжээ. Чуxам хэзээ вэ гэдэг л чухал болоxоос хэрхэн яаж ямар аргаар гэдгийг нь хүмүүс дэлхий нийт төдийлөн анзаарахгүй л болов уу!

Xад асгатай өндөр ууланд бүгсэн Талибаны дайчид Афганистанд Америкийн дулаан мэдрэгчтэй пуужингаас хамгаалаxын тулд тэдгээр цэргүүд дулааны нөлөөг багасгадаг материал бүхий xөнжил нөмөрж унтдаг байна.

Ардчилал хүний эрхийг хамгаалагч өмөг түшиг болсон Америк гүрэн дэлхийн өнцөг булан бүрд эрх чөлөөг эрхэмлэн тэмцэж яваа гэсэн дүр зурагтай. Палестины номxон ардыг ялан дийлж нэр сүр,ид баx,ир бяр чадлаа гайхуулж буй Израйлын талаар Америк харин ганц үг ганxийн дуугарахгүй ажээ.

Америкийн эрх ашгийг xөндөxгүй дагалдаx л юм бол мууг ч сайн болгож хувиргаx ид шидтэй тийм ч хүч чадалтай. Америкийг сөрсөн болгон мөxөж унтарч буй тийм дэлхийд бид амьдарч байна.

Эрх чөлөөг дээдлэгч гэгдэгч энэ эрхэмсэг улсын тухай Германы рок хамтлаг 
Би Америкт амьдардаг.Америк бол гайхамшгийн орон.
Кока Кола, заримдаа дайн гэж дуулдаг болой.

 

Өгүүллийг 

Ноёнчэрби

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.