ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Улаан талбайд болох ёслолын жагсаалыг Улаанбаатар хотын төв дэлгэцүүдээр орчуулгатайгаар шууд дамжуулна

www.ulaanbaatar.mn
2015 оны 5 сарын 4
ulaanbaatar.mn
Зураг зураг

Эх орны дайны ялалтын 70 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан ойг хэрхэн тэмдэглэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 01 тоот зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 85 дугаар тогтоол, Батлан хамгаалахын сайдын А/83 дугаар тушаал гарсан.

Үүнийг үндэслэн нийслэлийн Засаг дарга “Ой тэмдэглэх тухай” А/337 дугаар захирамж гаргаж, Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах нийслэлийн салбар комиссыг баталж, Ахмад дайчдын гавьяа, зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх, амьдрал ахуйд нь туслах залуу хойч үеийнхний эх оронч – үндэсний үзэл, сэтгэлгээг төлөвшүүлэх  ажлыг зохион байгуулахыг дүүргийн Засаг дарга нарт, Чөлөөлөх дайны  70 жилийн ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх Засгийн газрын төлөвлөгөөтэй уялдуулан нийслэлд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэхийг нийслэлийн салбар комисст даалгасан.  

Батлан Хамгаалахын Яам, Нийслэл хамтран Эх орны дайны ялалтын 70 жилийн ойг угтан түүхэн ялалтын үнэ цэнэ, цэрэг эрсийнхээ байгуулсан гавьяаг сурталчлах, дайнд оролцогсод, ахмад дайчиддаа хүндэтгэл үзүүлэх, тэдний эх оронч, баатарлаг үйлсийг залуу хойч үедээ өвлүүлэх, олон улсын найрамдалт харилцаа, Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхэц өгөхүйц цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Уг ажлын хүрээнд өнөөдөр ялалтын 70 жилийн ойг хэрхэн тэмдэглэх талаар Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Алтансүх, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
 
Тавдугаар сарын 8-ны өдөр Их ялалтын 70 жилийн ойг угтсан Хүндэтгэлийн чуулга болон баярын концерт болох бөгөөд тавдугаар сарын 9-ний өдөр буюу Бямба гарагт Зайсан дахь Зөвлөлтийн дайчдад зориулсан хөшөө, Г.К. Жуковын нэрэмжит дурсгалын хөшөөнд цэцэг өргөх ёслол болох юм.  

Мөн Их эзэн Чингисийн талбайд цэргийн хээрийн гал зуух иргэдэд халуун хоолоор үйлчилж, баярын концертыг зохион байгуулах бөгөөд Москва хотын Улаан талбайд болох ёслолын жагсаалыг Улаанбаатар хотын төв дэлгэцүүдээр орчуулгатайгаар шууд дамжуулна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
zochin [112.72.11.116] 2015/5/5
Saruul mal min chamd hamaagvi. Chamaas oligtoinuud niaguu tvvheer baharhaj bga.
1 | 0 Хариулах
saruul [112.72.13.181] 2015/5/4
Malnuud ene bidend yamar hamaa bainaa
1 | 9 Хариулах
Зочин [122.201.31.239] 2015/5/4
Бид малнуудад их хамаатай л даа уул нь. Зөвлөлтийн ялалтад Монгол улсын оруулсан хувь нэмэр маш их. Энэ улсын ачаар Халх голын дайнд Япончуудад эзлэгдээгүй. Энэ улсын ачаар хүн төрөлхтөн фашизмын савраас ангижирсан. Мэдээж ганцаараа биш л дээ. Гэхдээ зүүн фронт л дэлхийн хувь заяаг шийдсэн шүү дээ. Чам шиг хүн байснаас түүхээ мэддэг мал байсан нь дээр байх аа.
10 | 1 Хариулах