Төрийн байгууллагаас зөвхөн лавлагаа авах гэж өдөржин дугаарлаж зогсдог байсан үе ард хоцорчээ. Бид ухаалаг үйлчилгээнд хэдийнэ нэвтэрч, ажил, үйлчилгээгээ хэзээ хэрхэн авч болохыг товчлуур дараад л мэдчихдэг, мэдээлэл лавлагааг хорооноос биш хажуунаас авдаг технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж явна. Үүний үр дүнд мэдээж цаг хугацаа, эдийн засгийн хэмнэж байна. Мэдээлэл, технологийн салбарт Монголдоо анхдагч системүүдийг нэвтрүүлсэн, цаашид нэвтрүүлэхээр зорьж буй “Аствишн” компанийн залуусыг энэ удаа онцоллоо.
Тэдний бүтээлийн нэг бол бидний мэдэх ТҮЦ машин. 2007 оноос программ хангамж, системийн интеграцчилал чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус компанийн залуус сүүлийн гурван жилд автоматжуулсан машиныг Монголд нэвтрүүлэхээр судалгаа, туршилтыг идэвхтэй хийжээ. Тэд төрийн байгууллагын мэдээлэл лавлагаанаас эхлээд үйлчилгээ авч болох бүхий л салбарын үйл ажиллагааг автоматжуулсан гадаадын орнуудаас санаа авч Монголд нэвтрүүлэхийг зорьжээ.
Залуус техник хангамжаа гадаадын брэнд үйлдвэрүүдээс татаж, өөрсдөө программ хангамжийг нь боловсруулсан байна. Материаллаг бүтээлээс оюуных нь илүү хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулагдах учир судалгаа, программ хөгжүүлэлт, туршилт хийсээр зургаан сарын хугацаанд ТҮЦ машиныг бүтээжээ.
Монголчууд бидэнд цаг хугацаа, эдийн засгийн хувьд хэмнэлттэй үйлчилгээг анх нэвтрүүлсэн энэ системийн ачаар иргэд одоогийн байдлаар зургаан тэрбум орчим төгрөгийг хэмнэсэн судалгааг "Аствишн" компанийн Мэдээллийн технологийн хэлтсийн захирал О.Энхмөнх дуулгав.
ТҮЦ машиныг нэвтрүүлснээс хойш давхардаагүй тоогоор 500 мянган үйлчлүүлэгч нэг сая лавлагаа, мэдээллийг авчээ.
ТҮЦ машиныг нэвтрүүлснээс хойш давхардаагүй тоогоор 500 мянган үйлчлүүлэгч нэг сая лавлагаа, мэдээллийг авчээ. Өдөрт 1,700-2,000 хүн үйлчилгээ авдаг юм байна. Жил гаруйн хугацаанд төрийн байгууллагуудад очсон иргэд ийм тооны үйлчилгээг авах боломжгүй. Ямартаа ч тэд улс даяар тархаж, иргэдийн талархлыг хүлээсэн үйлчилгээг санаачлан нэвтрүүлж төслийн хугацаа дуусч, энэ сарын 1-нд Үндэсний дата төвд хүлээлгэн өгчээ.
“Аствишн” компанийн дараагийн онцлох бүтээл бол мөн энэ чиглэлээр МУИС-д нэг цэгийн үйлчилгээний ТҮЦ машиныг нэвтрүүлээд байгаа юм. Энэ нь олон суралцагчтай их, дээд сургуулиудын захиргааны ажлыг хөнгөвчилж сургууль оюутны аль алинд нь хурдан шуурхай мэдээлэл, лавлагааг солилцох үйлчилгээ юм байна.
Тодруулбал, МУИС-ийн хувьд сургуулийн тодорхойлолт, дүнгийн лавлагааг Монгол болон Англи хэлээр ТҮЦ машинаар олгодог болжээ. Оюутнууд сургалтын албандаа дугаарлаж зогсохгүй, боломжтой цагтаа хэрэгтэй лавлагаагаа авч байна. Бусад сургуульд ч ийм үйлчилгээг нэвтрүүлэх боломжтойг хэлтсийн захирал О.Энхмөнх ярьж байв.
Мөн та агаарын чанарын мэдээг гэрээсээ авч, хүүхдээ ямар үед салхилуулах боломжтой, хэзээ цэвэр агаартай байгааг мэдэхийн тулд Agaar.mn сайтаас агаарын чанарын програмыг ухаалаг гар утсандаа татаж авахад хангалттай. Энэ бол “Аствишн” компанийн бүтээл. “Улаанбаатар цахилгаан 70047004 дуудлагын төв ч мөн тэдний бүтээл юм байна.
Хоёр жилийн өмнө хэрэглэгчид цахилгаан тасрах үед хандах газраа олохгүй, бөөн бухимдал болдог байсан. Харин одоо нийслэлийн аль ч дүүргээс 70047004 дугаарт холбогдоод цахилгаантай холбоотой бүх мэдээллийг авч байгаа билээ. Түүнчлэн цахилгаан эрчим хүчний хэрэглэгч цахилгааны төлбөрөө онлайнаар төлж, хэрэглээгээ хянадаг болсон. “Улаанбаатар цахилгаан сүлжээ”-нд уг системийг “Аствишн” компанийнхан 2013 онд нэвтрүүлжээ.
QMATIC системтэй автомат машинаас дээрх мэдээллийг давхар авч эргээд таны утсанд мессеж хэлбэрээр хүлээх хугацааг сануулах гэнэ.
Одоо тэд автомат машиныг үйлчилгээний өөр салбаруудад нэвтрүүлэхээр шуурхай ажиллаж байна. Энэ талаар Мэдээллийн технологийн хэлтсийн захирал О.Энхмөнх “Зочид буудал, банк, нийтийн тээврийн тасалбар олголт зэрэг үйлчилгээнд автомат машиныг ашиглаж болно. Өмнөх ТҮЦ машинуудын туршлага дээр суурилаад дараагийн хөгжүүлэхээр бэлдэж байна.
Тухайлбал, банк, тээврийн салбарын үйлчилгээг хөнгөвчлөхөөр хийж болох программуудыг хөгжүүлээд эхэлчихсэн. Энэ онд багтаж шинэ үйлчилгээнүүдийг компаниудад санал болгоно” гэв. Тэдний шинээр хэрэгжүүлэхээр бэлдэж байгаа системүүдийн нэг нь үйлчилгээний дараалал зохицуулах QMATIC систем юм байна.
Үйлчилгээ авахаар утсаар холбогдоход таны өмнө хэчнээн хэрэглэгч, үйлчлүүлэгч байгаа, хэр хугацаа зарцуулах мэдээллийг шууд өгдөг. Мөн та тухайн байгууллагад яваад очиход QMATIC системтэй автомат машинаас дээрх мэдээллийг давхар авч эргээд таны утсанд мессеж хэлбэрээр хүлээх хугацааг сануулах гэнэ. Уг системийг ирэх сараас үйлчилгээнд нэвтрүүлж эхлэх юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!