Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

Археологичид Монгол малгайн сонин загвар олжээ

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Арван гуравдугаар зуунд Зүүн Европын ихэнх нутгийг захирч байсан Алтан ордны Монголчууд бусдын шашин шүтлэгийг хүндэлдгээрээ алдартай байв.

Саяхан Оросын ШУА-ийн Өмнөд Судалгааны салбарын археологич Звездана Доде монголчуудтай холбоотой нэгэн түүхэн дурсгалыг судалж дуусчээ. Энэ нь монголчууд оросын үнэн алдартны шашинд хэрхэн хандаж байсныг харуулсан сонирхолтой олдвор гэнэ.

Археологичид тэр үеийн Монголчуудын булшнаас загалмайтны шашны билэгдэл бүхий малгай олсон юм. Сонирхолтой нь малгайн дээр хатгасан Есүс болон хоёр элч нарын дүрийг уруу нь харуулсан байв.

Звездана үүнийг Оросын сүм хийдээс булаасан дайны олз биш гэдэгт итгэлтэй байна. Харин монголчууд оросуудын шүтээнийг мэдэхгүйдээ биш, оросуудтай дайтахдаа шашин шүтээнийх нь хүч нөлөөг бууруулахын тулд ийм малгай хийж өмссөн болов уу гэж таамаглаж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Archaeology.org