Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр ЭНХБОЛД сэм болзож, У.ХҮРЭЛСҮХ саравчлан харуулдана

Б.Энхцэцэг
2015 оны 4 сарын 30
ӨНӨӨДӨР
Зураг зураг

АН, МАН-ын дарга нар сэм болзож байхад, харин У.Хүрэлсүх тэдэнд гар хүрэх бүү хэл цочоох вий гэсэндээ холоос саравчлан холхиж байна гэвэл Та итгэх үү. “Будаач, будаач гээд сахлаа будав” гэгчээр Ардчилсан нам фракцгүй болох гэсэн биш лидер хэмээгдэж буй З.Энхболд, Х.Баттулга, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын улстөрчийн ашиг сонирхлын зөрчил тогооноосоо хальж, засаглал хоорондын дайн болон өргөжиж байна.

Ийм байдал нүдний өмнө ил тод нөхцөлдөж байх зуур УИХ-ын сонгуульд хэн нь ч ялсан бай Засгийн газраа хамтарч байгуулдаг улс төрийн шоглоомын нэг тал болох Монгол ардын намынхан дотооддоо хэрхэн аж төрж буй нь анхаарууштай сэдэв мөн билээ.

МАН дэргэдээ залуучуудын, эмэгтэйчүүдийн байгууллагатайгаас гадна албан ёсоор хүлээн зөвшөөрдөггүй ч албан ёсоор оршин тогтносоор буй гурван фракцтай. Ардчилсан намын фракцууд “Алтангадас”, “Шонхор”, МоАХ, МҮДН гэхчлэн нэр үгээр нэрлэгддэг бол МАН-ынх “Хотын”, “Хүрэлсүхийн”, “С.Батболдын гэхчлэн харьяалахын тийн ялгал бүхий нэршилтэй.

“Хотын” фракцыг үндэслэн байгуулсан М.Энхболдын эцгийнх нь нэрээр өдгөө зүгээр л “Миеэгийн” хэмээх болсон нь анзаарагдана. “Хүрэлсүхийн фракц ч өмнө нь “Залуусын”, “Зүүний хүчний холбоо” гэдэг олонлог заасан нэртэй байсан бол одоо тэргүүлэгчийнхээ нас сүүдэр, алдар хүндээс болов уу, ердөө л “Хүрэлсүхийн” гэгдээд хэвшчихэж.

Эдгээр гурван фракцын харилцаа бие биенээ хүндэтгэх шинжтэй, харин ч эрх барьж байсан он жилүүдээ бодвол харьцангуй нэгдэх маягтай явж байгаа нь парламентын гурван сонгуульд дараалан ялсны дараа 2012 онд анх удаа ялагдаж, сөрөг хүчний суудалд шилжсэнтэй холбоотой биз ээ.

Ялсан нь ялагдсанаа эвсэхэд уриалдаг ёсноос МАН гажиж, хоёр жил гэдийх хугацаандаа фракцуудаа хамтарч ажиллахад сайн сургасан.

Ялсан нь ялагдсанаа эвсэхэд уриалдаг ёсноос МАН гажиж, хоёр жил гэдийх хугацаандаа фракцуудаа хамтарч ажиллахад сайн сургасан байна.

АН-ын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Шийдлийн Засгийн газрын танхимд орж ажилласан МАН-ын сайд нарын бүрэлдэхүүнийг харсан ч М.Энхболд, У.Хүрэлсүх, С.Батболд гурав хөтлөлцөж байгаад суудал хуваасан нь илэрхий байдаг. АН-ын лидерүүдийн хэрүүл тэмцэл улс төрийг эдийн засагтай нь хямрааж байгаа сүүлийн үед “МАН-ынхан ч бас зүгээргүй...”, “М.Энхболд, У.Хүрэлсүх хоёр таарамжгүй болсон” гэх мэт тааврууд ам дамжих болов. Энэ нь хэр үнэний хувьтай бол...

МАН-ын дарга М.Энхболд АН-ын дарга З.Энхболдтой өдөр алгасахгүй уулзалдаж байгааг хоёр намын удирдлагад ойр эх сурвалжууд нотолж байна. Зүй нь АН-ын дарга Ерөнхий сайдтайгаа сайн харилцаатай ажиллах байтал тэд Таван Толгойгоо булаалдан нэг голын хоёр эрэг дээр зогсож байгаа тул хоёр Энхболд ийн үг хэл, үзэл боддоо ойртуулах гэрээг нууцаар байгуулж яваа хэрэг.

М.Энхболдын хувьд амидайгаасаа Сонгуулийн тухай хуулиар байр сууриа нэгтгэхийг хүсдэг сурагтай. Харин З.Энхболд эргүүлээд Тавантолгойн орд дахь ашиг сонирхлыг нь хөндөхгүй байхыг гуйдаг, түүнчлэн Ч. Сайханбилэгийн Засгийн газрыг огцруулах төлөвлөгөөг өөртэй нь хамтран гаргахыг шаарддаг аж.

С.Батболдын тэргүүлдэг МАН -ын гурав дахь фракц хамгийн цөөн гишүүнтэй бөгөөд эелдэг боловсон дипломатчдын бүлгэм. Тэдний хувьд хоёр Энхболдын харилцаанд огт түгшдэггүй, мэдсэн ч мэдээгүй царайлаад л дуугүй байж чаддаг. Харин ч энэ засгаас нэг суудал хүртэж, Д.Цогтбаатарыгаа сайд болгосондоо олзуурхаж байгаа. Түүнчлэн Сү-гийн фракцынхан Таван Толгойн орд дахь MCS-ийн эрх ашгийг хамгаалах эрх чөлөө бүхий гурван гишүүнтэйдээ сэтгэл ханагар суудаг аж.

Харин нам доторх нэр нөлөөндөө дулдуйдан өөртөө маш их итгэлтэй У.Хүрэлсүх МАН-ын дарга болон нам доторх хамгийн хүчирхэг фракцын удирдагч М.Энхболдыг Зи-тэй сүжрэх болсонд эгдүүцэж яваа сурагтай. Цөс ихтэй түүнийг М.Энхболдын эсрэг тавих сонирхол МАН-ын дотоодод гэхээсээ АН-д, тэр тусмаа Ч.Сайханбилэг. С.Баярцогт нараас цухалзах болжээ. Одоогийн байдлаар У.Хүрэлсүх М.Энхболдыг шанаадаагүй байна. Тэгэхээр хоёр Энхболдын нөхөрлөлийг хөндлөнгөөс жаахан харзнаж байгаад хэрхэхээ шийдэх биз.

Уг нь М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрт З.Энхболдтой манатай ирээдүйн том төлөвлөгөө бий. Хоёул хамтарч, гар хөлөө ягштал нийлүүлж байж хүрэх улс төрийн оргил цэгүүд М.Энхболд, У.Хүрэлсүх нарт ойрхон байгаа юм.

С.Батболдын тэргүүлдэг МАН -ын гурав дахь фракц хамгийн цөөн гишүүнтэй бөгөөд эелдэг боловсон дипломатчдын бүлгэм. 

2016 оны УИХ-ын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-аа ялуулах үүрэгтэй.

Ингэж чадвал Монгол Улсын нэг, хоёрдугаар суудлыг тэд өөрсдөдөө бэлэглэнэ. У.Хүрэлсүхэд Ерөнхий сайд болох зорилго байдаггүй гэж фракцын нөхөр нь хэллээ. Харин У.Хүрэлсүх ирэх сонгуулиар МАН-ын даргаа авч, УИХ-ын дарга болохоор ханцуй шамласан аж.

АН-ын дарга З.Энхболд УИХ-ыг удирдаж буй жишээг тэр давтах нь. Түүний санааг дэмжигч М.Энхболд харин өмнө нь сууж үзсэн Ерөнхий сайдын суудалд дахин очихгүй хатуу бодолтой. Тэр Монгол Улсын Төрийн тэргүүн, тав дахь Ерөнхийлөгч болохыг улс төрийн дараагийн том нүүдлээ болгохоор зэхжээ.

МАН-ын лидерүүд нэгэнт ийм том зорилгоор алсыг харсан тохиролцоо хийсэн байхад хоёр Энхболд Хүрлээ дүүгийнхээ араар сэм болзоод л, харин У.Хүрэлсүх тэдэнд гар хүрэх бүү хэл цочоочих вий гэсэндээ холоос саравчлан холхиж байна. Нууц уулзалтын санаачилга З.Энхболдоос эхэлж гарсан байх магадлалтай.

М.Энхболд түүн дээр Сонгуулийн хуулиар байр сууриа солилцох гэж гүйхээрээ очсон хэрэг. Тэдний дараагийн сэдэв мэдээж Таван Толгойн төсөл. Зи-д Таван Толгойг өөрийнхөөрөө шийдэх. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах. Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийг амьд үхдэл болгох гээд М.Энхболдын дэмжлэгийг горьдох мөн ч олон шалтгаан байна даа. Үнэндээ З.Энхболд цаашид оршин тогтнох эсэх МАН-ын М.Энхболд, У. Хүрэлсүх хоёроос шууд шалтгаалах юм.

Зураг