УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Батцогт, Л.Энх-Амгалан, Д.Сумъяабазар, Г.Баярсайхан нарын гишүүд хамтран “Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай” хуулийн төслийг боловсруулсан. Тэгвэл тэд тус хуулийн төслөө Эрүүл мэнд, Спортын сайд Г.Шийлэгдамбад гардууллаа.
Тус хууль нь эмнэлгийн байгууллагын менежмент удирдлагын арга барилыг сайжруулах зорилготой юм. Тэр дундаа эмнэлгийг үйлчлүүлэгч төвтэй мэргэжлийн үйлчилгээний байгууллага болгохын сацуу төрийн өмчит эмнэлгүүдийг хувьчлахгүйгээр одоогийн эрх зүйн статус, засаглалыг өөрчилж санхүү нөөцийг үр ашигтай ашиглахад чиглэгдсэн хууль аж.
Манай улсын хувьд төрөөс эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд чиглэсэн боловч нөгөө талаас эрүүл мэндийн байгууллагуудын засаглал, бие даасан байдлыг бодлогын гадна орхигдуулсан, салбарын ажилтнуудын цалин хангамж, нийгмийн асуудал эрүүл мэндийн асуудал зэрэг нь өнөөгийн шийдвэрлэх гол тулгамдсан асуудал болсон учраас тус хуулийг боловсруулсан хэмээн УИХ-ын гишүүн С.Одонтуяа хэлэв.
Уг нь бүхэл бүтэн салбарыг хамарсан хуулийн Засгийн газраас өргөн барих ёстой боловч эрүүл мэндийн салбарын реформын өөрчлөлтүүдтэй холбоотой хууль тогтоомжууд өмнөх Засгийн газруудаас боловсруулагдаж өргөн баригдахгүй хугацаа их алдаж байсан учир УИХ-ын гишүүд хамтран уг хуулийн төслийг боловсруулжээ.
Үүнд:
Иймээс Засгийн газар энэ хуулийн төслийг УИХ-аар нэн яаралтай хэлэлцүүлж батлуулбал эцсийн үр дүнд эрүүл мэндийн салбар, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарт эрс өөрчлөлт орно гэж дээрх гишүүд хэлж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!