ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийд өрсөлдөх шилдгүүд батламжаа гардлаа

Э.Туул
2015 оны 4 сарын 23
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг / mminfo.mn /

Хөдөлмөрийн сайд С.Чинзориг өчигдөр мэргэжлийн боловсрол олгох сургалтын байгууллагуудын багш, суралцагчдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Х.Ганбаатар, GIZ төслийн зөвлөх Бернд Майер болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын суралцагч,  төгсөгч, багш нар оролцсон юм.

Уулзалтын арга хэмжээг нээж, хөдөлмөрийн сайд С.Чинзориг хэлсэн үгэндээ мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын суралцагчид төгсөөд байнгын ажлын байртай болох, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах, аж ахуй эрхлэх,  бизнес эхлүүлэх, төсөл боловсруулахад төрийн зүгээс хэрхэн дэмжлэг үзүүлж байгаа талаарх мэдээллийг хийхийн зэрэгцээ МСҮТ-ийг төрөлжүүлэн хөгжүүлэх, төгсөгчдийг ажлын байраар хангахын тулд гадаадаас авах ажиллах хүчний тоог багасгаж байгаа гэдгийг онцлон тэмдэглэсэн. 

Мөн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхдээ ажлын байрны эрэлттэй уялдуулахыг МСҮТ-ийн удирдлагуудад сануулж, төрөөс олгодог урамшууллыг өгөхдөө энэ шаардлагыг харгалзан үзнэ шүү гэдгийг хэлж байсан юм. Үүнээс гадна Засгийн газрын хэмжээнд яригдаж, Хөдөлмөрийн яамнаас зохион байгуулж буй “Монгол ур чадвар” тэмцээний шилдгүүд болон Дэлхийн ур чадварын олимпод өрсөлдөх эрхийг өвөртөлсөн залуус, багш нарт нь баяр хүргэж, батламж гардуулсан юм.


Тухайлбал, Бразилд болох Дэлхийн ур чадварын олимпод эх орноо төлөөлөх есөн шилдэг оролцогч болох

  • Өрөг угсралтын шилдэг, Барилгын политехник коллежийн суралцагч Ж.Энхчимэг,
     
  • Хавтанцар наах төрлийн шилдэг Дархан-Уул аймаг дахь МСҮТ-ийн суралцагч Б.Мөнгөншагай,
     
  • Мужааны шилдэг Техник технологийн дээд сургуулийн суралцагч Д.Нармандах,
     
  • Үсчний шилдэг Үйлдвэрлэл Урлалын политехник коллежийн суралцагч Б.Ундармаа,
     
  • Гоо сайхны шилдэг Өвөрхангай аймаг дахь МСҮТ-ийн суралцагч Г.Энх-Амгалан,
     
  • Токарийн шилдэг Барилгын политехник коллежийн суралцагч Х.Лхагва,
     
  • Гагнуурын шилдэг Техник технологийн дээд сургуулийн шилдэг Л.Ганцоож,
     
  • Цахилгааны шилдэг Дархан аймаг дахь Уул уурхай, эрчим хүчний политехник коллежийн суралцагч П.Галбадрах,
     
  • Тогоочийн шилдэг Техник технологийн дээд сургуулийн суралцагч Б.Мөнх-Эрдэнэ нарт Бразил явах батламжийг Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Х.Ганбаатар нар гардуулж, баяр хүргэсэн.

Мөн дээрх есөн мэргэжлээр “Монгол ур чадвар 2014” тэмцээнд шалгарч, шилдгийн төлөө өрсөлдөн хоёрдугаар байрт орсон Дорнод аймаг дахь МСҮТ-ийн суралцагч Б.Нямтулга, Барилгын политехник коллежийн суралцагч Д.Доржжигжид, Дархан-Өргөө политехник коллежийн суралцагч Н.Эрдэнэмөнх, Архангай аймаг дахь “Булган” МСҮТ-ийн суралцагч Б.Азжаргал, Үйлдвэрлэл Урлалын политехник коллежийн суралцагч Б.Номингоо, ШУТИС-МИС-ийн суралцагч Ү.Цэнгэл, Герман-Монголын МСҮТ-ийн суралцагч М.Доржсүрэн, Дорнод аймаг дахь политехник коллежийн суралцагч Б.Баянбаатар, Технологийн Дээд сургуулийн суралцагч Ц.Билгүүн нарт 1.5 сая төгрөгийн тоног төхөөрөмж авах эрхийг бичгийг гардуулсан юм. Тэд бүгдээрээ л Монголын шилдэг залуус, ирээдүйн мундаг боловсон хүчнүүд гэдгийг энэ үеэр онцолж байсан.

Мөн энэ үеэр “Монгол ур чадвар-2014” тэмцээнд суралцагчид нь амжилттай оролцсон багш нарт шагнал гардуулсан.

Тодруулбал,

“Шилдэг багш” өргөмжлөлөөр Техник Технологийн дээд сургуулийн багш Н.Батхүү, Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн багш Б.Дулмаа, Дорнод МСҮТ-ийн багш Ч.Баатар, “Тэргүүлэх багш” өргөмжлөлөөр Барилгын политехник коллежийн багш Б.Төгсжаргал, Б.Лхагвасүрэн, “Хөдөлмөрийн салбарын тэргүүний ажилтан” цол тэмдгээр Дархан Уул МСҮТ-ийн багш З.Оюунцэцэг, Архангай Булган МСҮТ-ийн багш Г.Даваажаргал, “Зөв-лөх багш”-аар Дархан Өргөө политехник коллежийн багш Д.Сумьяа, “Хөдөлмөрийн яамны жуух”-аар Техник Технологийн дээд сургуулийн багш С.Баяраа, Барилгын политехник коллежийн багш Д.Одонтуяа, Үйлдвэрлэл урлалын политехник кол¬лежийн багш С.Энхчимэг, Герман Монголын МСҮТ-ийн багш Д.Болдбаатар, Дорнод политехник коллежийн багш Д.Мөнхбаясгалан, Технологийн дээд сургуулийн багш Ч.Оюун нар шагнуулж, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг өргөмжлөл, мөнгөн шагналыг нь гардуулж өгсөн.

 Шавь нар нь мэргэжлээ сайн эзэмшиж, багш нарынхаа итгэлийг алдаагүй учраас эдгээр багш нар шагнуулж байгаадаа сэтгэл нь өндөр байгаагаа хэлж байсан юм. Мөн энэ үеэр онцлох хоёр хүн байсан нь Өвөрхангай аймгийн МСҮТ-ийн О.Ичинноров, Дархан-Уул аймгийн УУЭХПК-ийн багш Д.Бадамсүрэн нарт Бразил улс руу явах эрхийн бичгийг гардуулсан юм.

Дашрамд дурьдахад, Хөдөлмөрийн яамнаас “Монгол ур чадвар” тэмцээнийг өнгөрсөн оноос гурван үе шаттай зохион байгуулсан. Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын чадавхи, сургалтын орчныг сайжруулах, багшийн ур чадварыг дээшлүүлэх, Монгол хүний ур чадварыг дэлхийд өрсөлдүүлэхэд гол зорилго нь оршсон тус тэмцээний шилдгүүд саяхан тодорч, тэмцээндээ бэлтгэж эхэлсэн юм.

Манай улс Дэлхийн ур чадварын олон улсын байгууллагад 69 дэх гишүүнээр элссэн бөгөөд анх удаа “Дэлхийн ур чадварын олимп”-д өрсөлдөх гэж байгаа билээ. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 1,500 орчим шилдгүүд өрсөлдөх “Дэлхийн ур чадварын олимп”-оос манайхан ганзага дүүрэн ирэх буй заа.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.170.80.25] 2015/4/23
dandaa zaluuchuud bn, amjilt khusye
0 | 0 Хариулах