-Эрүүл Мэнд, Спортын Яамны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна-
МОНГОЛ УЛСАД
Улаанбурхан өвчин:
Дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн байдлаар Улаанбаатар хотын 7 дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймагт Улаанбурхан өвчний 1,478 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 274 тохиолдол нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
ДЭЛХИЙ ДАХИНД
Шувууны томуу, H5N6, H5N1 вируст халдвар:
Бутан улсад тэжээвэр шувуудын дунд шувууны томуугийн H5N1, Хонг-Конгод шувууны томуугийн H5N6 вируст халдварын үүсгэгчийг Peregrin falcon:Falco peregrinus (Falconidae) шувуунаас илрүүлсэн байна. Тухайн газруудад хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
Эх сурвалж: ДЭМБ
Эбола вируст халдвар, дэлхий дахинд:
Дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн шинэчлэгдсэн мэдээгээр дэлхийн 10 улс (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи)-д нийт 25,826 хүн өвчилж, 10,704 хүн (41.4%) нас барсан байна. 4 дүгээр сарын 08-аас хойш нийт 37 лабораториор батлагдсан тохиолдол, Гвинейд 28, Сьерра-Леонд 21 тохиолдол, Либерит сүүлийн 6 долоо хоногт батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
Эх сурвалж: ДЭМБ
Үл мэдэгдэх өвчин, Нигер улсад:
Нигери улсын Ондо хотод 14 хүн үл мэдэгдэх шалтгааны улмаас нас барсан байна. Өвчтнүүдэд толгой хүчтэй өвдөх, хараа муудах шинж тэмдэг илэрдэг ба тус улсын ОУ-ын Эрүүл мэндийн их сургуулиас тандалт, эмчилгээний баг ажиллаж, Шуурхай удирдлагын төв идэвхжсэн байна.
Эх сурвалж: promed.mail.org
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!