Парламентад суудалгүй намуудын төлөөлөл өнөөдөр УИХ-ын дарга, дэд дарга, УИХ-ын гишүүдэд Таван толгойн төслийг хэрэгжүүлэх гэрээтэй холбоотой асуудлаар шаардлага хүргүүллээ. Уг шаардлагыг УИХ-ын дэд дарга Л.Цог хүлээн авсан байна.
Есөн заалт бүхий шаардлагад “Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар газар түүний баялаг, ой, ус, амьтан, ургамал, байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд төрийн хамгаалалтад байна гэж заасан байдаг.
Гэтэл Ч.Сайханбилэг тэргүүтэй Шийдлийн Засгийн газар ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байх ёстой, төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон, Монгол Улсын хөгжилд үнэмлэхүй байр суурь эзэлж байгаа Таван толгойн ордыг нэг хөрөнгө оруулагчийн мэдэлд, хязгааргүй давуу эрхтэйгээр өгөхөөр гэрээ боловсруулж, үзэглэх гэж байгааг эсэргүүцэж байна” гэжээ.
УИХ-д суудалгүй намуудын төлөөлөл Таван толгойн гэрээг Монголын нийт иргэдээр хэлэлцүүлэхийг шаардаж байгаа аж. Мөн хариуцлагагүй гэрээ хийж, УИХ болон Засгийн газрын тодорхой хөтөлбөрүүдийг бүдүүлгээр зөрчиж буй нэр бүхий албан тушаалтнуудыг огцруулахыг шаардаж буйгаа мэдэгджээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!