Вакцин хүний эрүүл мэндэд тустай ч түүнийг ихэнхдээ зүү тариураар түгээдэг. Энэ нь янз бүрийн орчин нөхцөлд амьдарч байгаа хүмүүст тэр бүр хүрэхэд хүндрэлтэй, эрсдэлтэй арга юм.
Тэгвэл био-эмнэлгийн инженер Касиа Савика ImmunoMatrix нэртэй наалтаар вакцинжуулах шинэ арга нээлээ.
Вакцинжуулахад ямар нэг зүү, тариур огт хэрэггүй. Наалтыг арьсанд наахад вакцин биед нэвтрэх юм.
Хүний арьс том молекулуудыг шингээх чадваргүй байдаг. Савика нь Stony Brook University-д суралцаж байхдаа лабораторид ус сайн шингээдэг poly-vinylpyrrolidone нэртэй материал дээр туршилт явуулдаг байжээ.
Тэр энэ полимер нь хүний арьснаас усыг татаж гаргах чадалтай болохыг илрүүлсэн гэнэ.
Харин үүний дараа арьсны нүхнүүд нь өргөсч том хэмжээний молекул нэвтрүүлэх боломжтой болсон байдаг ажээ.
Хэдэн жилийн турш энэ аргыг сайжруулсны дүнд хүний арьсны шингээж чадахаас 250 дахин том молекул шингээх чадвартай наалт гаргаж авсан байна.
Өөрөөр хэлбэл энэ наалтыг наасны дараа арьснаас усыг нь татах ба энэ үед арьсны нүх өргөсч, том хэмжээний молекул арьсанд нэвчих боломжтой болно. Тэгмэгц наалтан дахь вакцины молекулууд арьс руу нэвтрэх юм.
Тиймээс вакцин хийлгэхэд өвдөхөө болих цаг ойрхон болжээ.
Эх сурвалж: Poplular Science
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!