ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

“Улаанбаатар хотын БАРИЛГАЖИЛТ болон ГЭР ХОРООЛОЛ урвуу хамааралтай байх ёстой”

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Улаанбаатар хөрөнгө оруулалт 2015 чуулганы салбар хуралдаанууд эхэллээ. Яг одоо “Орон сууц, барилга” сэдвээр хэлэлцэж байна.

Хуралдааны хөтлөгчөөр Улаанбаатар хотын худалдааны танхимын ерөнхий захирал О.Амартүвшин, зочдоор Нийслэлийн Засаг даргын хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч С.Очирбат, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиалагчийн асуудал хариуцсан орлогч дарга С.Цэрэнсодном, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дахин төлөвлөлтийн хэлтсийн дарга М.Нямбаяр, НАЗУ групп ХХК-ны Захирал Б.Наранзул нар оролцож байна.

Хуралдааны эхэнд дахин төлөвлөлтийн төслүүд, дахин төлөвлөлтөд тулгарч буй хөрөнгө оруулалтын асуудлаар танилцуулга хийлээ.

ТӨЛӨВЛӨЛТӨД 6,300 ӨРХИЙН 25 МЯНГА ГАРУЙ ХҮН АМЫГ ХАМРУУЛНА

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дахин төлөвлөлтийн хэлтсийн дарга М.Нямбаяр “Улаанбаатар хотоос нийслэлийг орон сууцжуулах хөтөлбөрийг баталсан. Орон сууцны хөтөлбөр үндсэн таван чиглэлээр хэрэгжинэ.
Улаанбаатар хотын нийт 306 мянган өрхийн 40 хувь нь инженерийн хангамжтай орон сууцанд амьдардаг, үлдсэн нь гэр хороололд байдаг гэсэн тоон үзүүлэлт бий.

Улаанбаатар хотын хэмжээнд 24 байршилд 75 хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа явуулж байна. Нийт гэр хорооллын 7 хувийн талбайг эзэлж буй энэ дахин төлөвлөлтөд 42 компани оролцож, ажил гүйцэтгэж байна. Төлөвлөлтөд 6,300 өрхийн 25 мянга гаруй хүн амыг хамруулна.

Дараагийн нэг төсөл бол шинэ суурьшил бий болгох. Энэ чиглэлээр эхний ээлжинд гурван газрыг сонгоод байна. Эхний ээлжинд Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 90 га, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо. Мөн хэд хэдэн газрыг дахин барилгажуулах шийдвэр гарсан. Одоогийн байдлаар 74 орон сууцны 1,700 гаруй иргэд дахин барилгажилтад хамрагдана”.

ЭНЭ ТӨСЛҮҮДЭЭС БҮГД ХОЖИХ ЁСТОЙ ГЭСЭН БИЗНЕСИЙН АЛТАН ДҮРЭМ БАЙХ ЁСТОЙ

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн холбооны тэргүүн Ц.Эрдэмбаяр дахин төлөвлөлтөд тулгараад буй хөрөнгө оруулалтын асуудлаар илтгэл танилцууллаа.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн онцлог нь олон талт оролцоо. Жишээ болгоод хэлэхэд 50 га газарт 46 мянган хүн амын төвлөрлийг бий болгоно.

Тулгамдаж буй асуудлууд:

  • Хууль эрх зүйн орчин-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журам, Иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төсөл гурав нэгдэж байж төсөл хэрэгжүүлэх хууль зүйн орчин талаасаа таатай орчин бүрдэх юм.
  • Өрсөлдөх чадвар- Төрөөс бусад хэрэгжүүлж буй бусад төслүүдтэй өрсөлдөх чадвар байгаа юу гэсэн асуудал гарч ирж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл иргэдийн амьдралыг сайжруулахад чухал нөлөөтэй тул илүү авч үзэх ёстой гэж бид үзэж байна.
  • Уялдаа, хамтын ажиллагаа- Төрийн болон хувийн байгууллагууд нэгдсэн хамтын ажиллагаатай байх ёстой.
  • Дэд бүтцийн хязгаарлалт хөрөнгө оруулалтад сөрөг нөлөөтэй- Хөрөнгөө оруулах сонирхолтой байхад дэд бүтцийн зүгээс хязгаарлалт тулгардаг. Хөрөнгө оруулалтыг татъя гэж байгаа бол дэд бүтцийн асуудалдаа анхаарал хандуулах ёстой.
  • Зээл, Хөрөнгө оруулалтын баталгаа- Гэр хорооллын дахин төлөвлөлт хэрэгжүүлэгчдийн зүгээс батламж нь хөрөнгө оруулалтын баталгаа болж байх ёстой. Энэ батламжинд бид нэлээд ач холбогдол өгч, эрх зүйн чухал бичиг баримт болгох хэрэгтэй гэж үзэж байна.

Төслөөс гарах үр дүн: Энэ төслүүдээс бүгд хожих ёстой гэсэн бизнесийн алтан дүрэм байх ёстой. Улаанбаатар хотын барилгажилт болон гэр хороолол урвуу хамааралтай байх ёстой.

НОРМ, НОРМАТИВ ДЭЭР ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

НАЗУ групп ХХК-ны Захирал Б.Наранзул “Бид хөрөнгө оруулахдаа үр ашгийн тооцоо хийгээд өндөр давхар, олон айл төлөвлөх гэхээр норм, нормативаар болохгүй, хотын төвлөрөл, нэг га.д тэдэн хүн байх ёстой гээд байдаг.
Норм, нормативийг нь судлаад үзэхээр барилгын хөрөнгө оруулалтын эдийн засгийн үр ашгийг нь тооцохдоо улсын төлөвлөгөөний комиссын 1987 оны тогтоолоор яваа.

Үүнийг өнөөдрийн хөгжилтэй харьцуулж үр ашгийн тооцоо гаргана гэдэг бол маш хоцрогдсон хэрэг.

Хоёрдугаарт хөрөнгө оруулагч гэдэг өөрөө өндөр хөгжилтэй, хөрөнгөө босгоод ирчихсэн учраас гадны улсууд манайхаас хөгжил дорой байна гэж харж байгаа юм шиг эвгүй байдалд оруулаад байгаа юм. Норм, норматив дээр өөрчлөлт хийх шаардлагатай байна.


 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг