Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

“Нийтийн мөнгийг нийтэд ашигтай зүйлд зарцуулах механизмыг улс даяараа хайж явна”

Л.Одончимэг, iKon.mn
2015 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын тэргүүн Б.Лхагважаваас дараах зүйлийг тодрууллаа. 

-Улаанбаатар хотыг хөгжүүлэхэд 25 их наяд төгрөг шаардлагатай гэсэн мэдээлэл байна. МҮХАҮТ-ыг тэргүүлдэг хүний хувьд энэхүү хөрөнгө оруулалтыг босгох ямар боломж бидэнд байна гэж харж байна вэ? 

-Энэ мөнгийг бэлнээр тоолоод өгөх боломж байхгүй. Ерөнхий төслөө эдийн засгийн төвлөрөл байгаа гэдгээрээ ирээдүйд бий болох бүтээн байгуулалтаа барьцааж, хувьцаа, бонд босгох зам руу Улаанбаатар хотын удирдлагууд эрчимтэй орж байгаа. Энэ бол байх ёстой үзэгдэл. 

Нөгөө талаасаа 2006 онд хувь хүний орлогын албан татварыг орон нутгийн татвар болгосон. Үүгээр Улаанбаатар хотын захиргааны төсвийн 64 хувь бүрдэж байгаа. Улаанбаатарт амьдарч байгаа хүн бүр аюулгүй, таатай орчин бүрдүүлэхийн төлөө татвараа өгч байна. Буцаагаад тэр татвар нь өөрсдийнх нь амьдрах орчинг сайжруулахад зориулагдаж байгаа юм. Нийтийн мөнгийг нийтэд ашигтай зүйлд зарцуулах механизмыг бид улс даяараа хайж явна. Түүнээс нийтийн мөнгө нэг хэсэг хүмүүсийг баяжуулахад зориулагдвал  бид дампуурал руу явж байна гэсэн үг. 

-Төр хувийн хэвшил хамтраад концессын гэрээгээр бүтээн байгуулалт хийх нь ямар үр өгөөжтэй вэ?

-Нийтийн мөнгөөр нийтэд ашигтай, хэрэгцээтэй бүтээн байгуулалт хийх нь том алхам. Гэхдээ өнөөдөр худалдааны сүлжээг харахад л төр захиргааны ямар ч оролцоогүй сүүлийн 25 жил чөлөөт худалдааны үр дүнд бий болсон. Зарим салбарт төрийг оруулаад байх шаардлага байдаггүй. Харин төр боломжоо нээж өгөөд холдох хэрэгтэй. Харин нийтийн мөнгийг зарцуулж байгаа тохиолдолд хяналтаа сайн тавьж байх ёстой. Тэр механизм руу орж чадвал хөгжил аяндаа өөрийн голдрилоор явна.

-Энэ механизм руу хэзээ орох бол?

-Манайх Үндсэн хуулиндаа бүгдийн сайн сайхны төлөө төр эдийн засагт оролцоно гэсэн заалттай. Гэхдээ бүгдийн сайн сайхны төлөө гэдэг шийдвэрийг гаргахад хэдхэн хууль л хэрэгтэй. Үүнд татвар, даатгал, хөрөнгө оруулалтын хууль. Мөн улсын болон нийслэлийн төсөв. Энэ гарч байгаа хуулиудаараа цугласан мөнгийг эргээд зөв зохистой зарцуулах механизмаа олчихвол бүх нийтийн төлөө хийж байгаа хамгийн том ажил