Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Нокиа өрсөлдөгч Алкателыг $16.6 тэрбумаар авна

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 4 сарын 15
IKON.MN
Зураг зураг

Нокиа компани Алкател-Люсентын бүх хувьцааг 15.6 тэрбум еврогоор ($16.6 тэрбум) худалдан авч дэлхийн хамгийн том үүрэн холбооны тоног төхөөрөмж нийлүүлэгч болох замаа заслаа.

Алкателийн хувь эзэмшигчид өөрийн нэгж хувьцаа бүртээ Нокиагийн 0.55 хувьцааг эзэмшихээр болжээ.

Өөрөөр хэлбэл худалдан авалт бэлэн мөнгөөр биш, харин хувьцаа солилцох замаар хийгдэхээр болсон байна.

IDC судалгааны байгууллагын мэдээллээр энэ худалдан авалтын дараа Нокиа нь үүрэн холбооны тоног төхөөрөмжийн орлогоор Эрикссон, Хуавей компаниудыг гүйцэж дэлхийд нэгдүгээрт бичигдэх юм байна.

Худалдан авалт хэрэгжсэнээр CEO Ражив Сури Нокиагийн Хятад дахь байр сууриа бэхжүүлэхийн хажуугаар АНУ-ын хоёр том оператор болох Verizon Communications, AT&T-ын тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийн эрхийг авах боломж гарч ирнэ.

Нокиа, Алкател компаниуд нийтдээ 110,000 ажилтантай. Ражив Сури нь 2009 онд Нокиагийн сүлжээний салбарыг тэргүүлэх болсон бөгөөд өнгөрсөн жилээс группын CEO болсон юм.

2014 онд үүрэн холбооны тоног төхөөрөмж нийлүүлэлтээр Шведийн Эрикссон 25.7 хувь, Хятадын Хуавэй 23.2 хувь, Нокиа 15.8 хувь, Алкател 11.4 хувийг тус тус эзэлж байлаа.

 

Эх сурвалж: Bloomberg Business