Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

С.Цэдэнсодном: Нийслэлтэй хамтарч ажиллах хувийн хэвшлийнхний тоог нэмэгдүүлнэ

Л.Одончимэг, iKon.mn
2015 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Цэдэнсодномоос Улаанбаатарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын талаар тодрууллаа.

-Бүтээн байгуулалтын салбарт төр хувийн хэвшлийнхэн хамтарч ажиллахад хувийн хэвшлийнхний санаачилга чухал гэж байна. Хувийн хэвшлийнхэн төртэй хамтарч ажиллахад хэр санаачилгатай ажиллаж байна вэ?

-Нийслэлийн зүгээс Улаанбаатар хотод хэрэгжих боломжтой төсөл арга хэмжээнүүдийг хувийн хэвшлийнхнээр хэрхэн гүйцэтгүүлэх вэ гэдэг асуудлыг түлхүү ярьж, хэлэлцэж байна.

Нөгөө талаар хувийн хэвшлийнхэн Улаанбаатар хотод зарлагдаж байгаа тендер болон хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээнд идэвхтэй оролцох, шинэ санаачилга, техник технологийг хэрхэн нэвтрүүлэх талаар ярилцах болов уу гэж бодож байна. 

-Хувийн хэвшлийнхэн нийслэлтэй хамтарч ажиллах хүсэлтэй байгаа ч цөөхөн хэдхэн байгууллагад тэр боломж олддог гэсэн шүүмжлэл байдаг. Төртэй хамтарч ажиллах байгууллагын тоог нэмэх боломж бий юу?

-Өнөөдрийн уулзалтын хамгийн гол зорилго нь энэ. Улаанбаатар хотод  ямар төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаа юм, үүнийг нийтэд хэрхэн тараах тал дээр Улаанбаатар хотын дарга болон холбогдох хүмүүс өнгөрсөн долоо хоногт зам, барилгын салбарын хүмүүстэй уулзаж, нийслэлд хэрэгжих төслийн талаар танилцуулж, хамтран ажиллахыг уриалсан.

Ер нь цаашдаа нээлттэйгээр хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажилладаг болно гэсэн зорилготой байгаа.

-Нийслэлийн хөрөнгө оруулалтын хэчнээн хувийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт эзэлж байна вэ?

-Өнгөрсөн жилүүдэд концессын гэрээгээр “Гудамж” төсөл гэх мэт ажлууд хийгдэж эхэлсэн. Үүнийг цаашдаа нэмэгдүүлэх тал дээр ажиллаж байна.