Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороо, Хөндлөнгийн давааны зүүн салаа Даржингийн ам гэдэг газар ой хээрийн түймэр гарсан байна.
Энэ талаар Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 28 дугаар ангид дуудлага ирснээр тус ангийн 29 албан хаагч, 4 автомашинтай, нутгийн 12 иргэн, 3 техниктэйгээр шуурхай ажиллаж 900 га орчим талбай шатаж байсныг 23:40 цагт бүрэн унтраасан байна.
Харин Хэнтий аймгийн Баян-Овоо сумаас 30 км Дэлгэр хаан 1 дүгээр багийн нутаг Яруу гэдэг газар хээрийн түймэр гараад байгаа.
Түймрийг унтраахаар хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа бөгөөд нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах ангийн 12 албан хаагч, 1 автомашинтай хээрийн түймрийн голомтод ажиллаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!