Өнөөдөр Оросын онлайн ертөнцөөр Оренбург хотын дунд сургуулийнхны урлагийн тоглолтын видео бичлэг гол сэдэв болоод байна.
Уг бичлэгт ахлах ангийн охид "Винни Пух ба зөгийнүүд" театрчилсан тоглолтын үеэр хэт задгай бүжиг (тверк) хийж байгаа нь гардаг.
Гуравхан хоногийн дотор уг бичлэгийг найман сая орчим удаа үзэж, ирээдүй үеийнхний ёс суртахуун, хүмүүжлийн асуудлаар хэлэлцүүлэг, шүүмж өрнөөд байгаа юм.
Оренбург хотын захиргаа энэ асуудлыг шалгаж эхэлсэн ба хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагынхан ч анхааралдаа авсан гэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!