Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Сайнбилэгийг “Эрдэнэс Таван Толгой”-н Гүйцэтгэх захирлаар томиллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн тогтоолоор Чулуунбатын Сайнбилэгийг  Гүйцэтгэх захирлаар томиллоо.

Тэрбээр өмнө нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн ТУЗ-ийн даргын албыг хашиж байсан юм. 

Мөн “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга  Г.Ганболдыг томилжээ.